Quantcast
Channel: хайр – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 65

ХАЙР бол хосуудад эргэлзэх зав өгөлгүй, бат бэх холбож байдаг хамгийн нандин, гэгээн мэдрэмж…

$
0
0

12311034_924031187691397_7449017748146092070_n- Хэрэв би, чамаас өмнө миний амьдралд байсан хэн нэгэн эмэгтэйг сэтгэлдээ хадгалдаг байвал, чи намайг хардах уу? Намайг түүнд алдахаас айх уу?

- Үгүй

- Тэгвэл чи надад хайргүй юм байна

- Чи юу ярьж байгаагаа ойлгохгүй байх шиг байна. ХАЙР бол алдахаас айх, хардалт 2той өчүүхэн ч холбогдолгүй зүйл. Би чамд хайртай. Гэвч:

- Миний хажууд байхдаа, өөр эмэгтэйг мартаж чадахгүй байвал, чи түүнрүү очих ёстой. Энэ бол зөв гарц. Учир нь чи надад худал хэлж амьдрах болно гэсэн үг.
- Бид 2 тохирохгүй байгаа нөхцөлд л чи түүнрүү явна. Энэ бол зөв алхам. Учир нь чи надтай үлдвэл, надад тохирох хүний орон зайг эзэлнэ гэсэн үг. Надад тохирох хүн, надаас хэзээ ч явахгүй.

- Чи тэгвэл сонин хайрладаг хүн байна…Харамлаж чаддаггүй ч юм шиг…

- Харамлана гэдэг хайртай ямар ч холбогдолгүй зүйл. Харамлаж, хардана гэдэг өөртөө итгэлгүй хүний зан. Хэн нэгнээс өөрийгөө дорд үздэг байх буруу. Би чамайг БАЙГААГААР чинь хайрлаж хүндэлдэг. Өөрийгөө ч бас хайрлаж хүндэтгэдэг. Бид өөрсдийгөө хэн нэгтэй харьцуулах ёсгүй. Чи бол чи. Би бол би. Хүн тус бүр давтагдашгүй. Бид өөр өөрийн халдашгүй эрхтэй, хувийн орон зайтай хүмүүс.

Хүнийг хүчилж, ятгаж, өрөвдүүлж, үүрэг хариуцлага, амлалтыг нь сануулж, араас нь хөөцөлдөн байж хажуудаа үлдээнэ гэдэг хүний ч, өөрийнхөө ч амьсгалыг боож байгаатай адилхан үйлдэл гэж үздэг учраас явъя гэсэн хэнийг ч явуулж чаддаг байх хэрэгтэй.

ХАЙР бол хосуудад эргэлзэх зав өгөлгүй, бат бэх холбож байдаг хамгийн нандин, гэгээн мэдрэмж…


Viewing all articles
Browse latest Browse all 65

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>