Quantcast
Channel: хайр – Miss.mn
Viewing all 65 articles
Browse latest View live

Жинхэнэ хайрын түүх…

$
0
0

9Намайг Б.Тамир гэдэг. Би телевизийн салбарт ажилладаг жирийн л нэгэн залуу. Тэр нэгэн өвлийн хүйтэн өдөр “УБ” нэртэй жижигхэн кафед цай уух гэж орохдоо С.Болормаа гэх үзэсгэлэнт бүсгүйг олж харснаар миний амьдралын аз жаргалтай өдрүүд эхэлсэн юм даа.

2011 он.

Өвлийн хүйтэн өдөр халуун цай уух гэж Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хажууд “УБ” нэртэй жижигхээн кафед орлоо. Тэнд нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй зөөгч, бармэн гээд л хамаг юмаа ганцаараа хийгээд гүйж байсан санагдаж байна. Анхны сэтгэлд үлдсэн зүйл тэрний минь нээх нарийхан жингэнсэн дуу хоолой “Хэхэхэ юүүүү захиалах уу?” гээд л.

Тэгээд өдөр цайны цагаараа ажлынхнаа дагуулж очиж хоол идэнгээ сэм сэмхэн өднө, орой ажлаа тараад ажилд тусалж бармен зөөгч хийж өгнө. Тэгж байгаад бид хоёр бие биедээ ихэд таалагдаж, Болороо намайг нээх их гүйлгээгүй ээ. Нэг мэдсэн тэр жингэнсэн дуунд нь дасчихсан байсан.
Тэгээд л бид 2 өөрсдийн гэсэн телевизтэй болноо гэж их ярина. Бүх цаг үеийн мэдээллийг хүргэдэг жинхэнэ супер телевиз. Мэдээж энэний хажуугаар бусдын адил олон үр хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлтэй болно, хүнд их хэрэгтэй хүн болох юмсан гэж бодож мөрөөднө. Гэхдээ одоо шөнө болгон бид хоёр эрүүл саруул ногоон талд гүйж байна зүүдлэх юм. Болороог минь дуурайсан хөөрхөн охин, намайг дуурайсан хүү гээд сайхан амьдралаа их мөрөөдөж байна.

Амьдрал их амттай шүү. Анх болзож байхдаа их алхана, цалин буусан бол таксидана. Цалин дуусчихсан бол микродоно. Яг залуучууд минь ямар байдаг яг тэр жимээр л бидний амьдрал эхэлсэн. Эхнэр минь их ажилсаг няхуур төлөвлөлт, зохион байгуулалт сайтай учир амьдрал дороо л цэгцрээд ирдэг юм байна лээ. Тэгээд л айлын хажуу өрөөнд хувцсаа чирээд, бид 2 хамт амьдарч эхэлсэн. Түрээсийн өрөө гэсэн үг л дээ. Дараа нь амьдрал арай дээрдэж хэн хэн нь ажлаа сайн хийж, цалингаа нэмүүлээд л. Анхны машинаа авчихаад бүхнийг ялчихсан юм шиг л хөөрч явлаа. Сайхан үе шүү….

Миний эхнэр “Этүгэн эе” хэмээх уул уурхайн компанид ТУЗ-н даргын туслахаар ажилдаг байв. Маш их ажиллана. Өдөр шөнө нойр хоолгүйл ажиллана. Ажил ажил л гэсэн бүсгүй шүү. Заримдаа намайг мартлаа гэж би уурлана.

2013 он.

Бид хоёрын хамгийн их нандигнадаг зүйл бол Хайр минь шүү дээ. Бид 2 яг нэг хүн шиг бодож сэтгэдэг. Үйлдэл бүхнээ шүү. Хайр хүнийг ийм болгодог байхаа. Болороо өмнө нь дөрвөлжин би таван хошуу хэлбэртэй байсан бол одоо бид хоёр тэр дүрсээ эвдсээр байгаад бөөрөнхий болчихсон байх өө.

2013 онд бид 2 хуримаа хийхээр шийдсэн. Хуримын ордон, талбай, гандан ороод, дараа нь ах дүү, найз нөхдөө ресторанд урин сайхан хурим хийсэн шүү. Би өөрөө олон залуу хосын хурим найрыг хөтөлж байсан болохоор өөрийнхөө хуриман дээр зүгээр сууж чадахгүй “За би босъё, би хөтөлчихье” гээд л.
Бид хоёрын хамгийн сайхан дурсамж гэвэл хуримаа хийчихээд “Хуримын дараа хаачих вэ?” гэдэг байлаа ш дээ. Байргүй байлаа. Дараа нь нээх удалгүй 8% шалгуур тэнцээд өөрсдийн байраа авч билээ. Ямар сайхан гэж бодноо. Бүх зүйл нь шинэ гэр орон минь. Гэрийнхээ хойморт налайж суугаад эхнэр минь цай чанаж дээж өгч билээ. Үнэхээр сайхан…

Бага багаар…

Бид хоёр хуримаа хийсний дараагаар 2013 оны 6 сараас хойш Болормаа минь бага багаар өвдөж эхэлсэн. Манай хүн их гүргэр. Зүгээрээ, зүгээр гээд ажлаа хийгээд гүйгээд л байлаа. Тэгээд их олон эмнэлэгээр явсандаа эмэгтэйчүүд, мэдрэл, дотор, зүрх судас, үе мөч, халдварт хавдар, гэмтэл согог, ер яваагүй эмнэлэг байхгүй. Бариа засал, зүү төөнүүр, уламжлалт анагаах ухаан, гээд л явж өгсөөн.

Тэгж байгаад 2014 онд оношоо ерөнхийд нь мэдэж, Америкийн нэгдсэн улс руу ирж шинжилгээнд орж бүх оношоо мэдэж эмчилгээ эхлүүлсэн.

Болороогийн минь баруун хөл нь их өвддөг байсан. Тэсэхийн аргагүй. Маш их өвчин намдаах хүчтэй тариа эмнүүд уухаас өөр монголд эмчилгээ хийж чадаагүй ээ. Баруун хөл өвдөөд зүүн хөлнөөсөө зөрж нарийсаж эхэлсэн. Сүүлдээ явж чадахгүй болж суга таяганд орсон. Их аймшигтай…

Тэгээд Монголдоо Хавдар судлалын төвд өвчин хөнгөвлөх төвийн эмчид хандан яс хамгаалах тариа хийлгэж эхэлсэн. Тэр үед би Америкад ажлаар ирсэн байсан учир эхнэрийнхээ оношийн тухай эмч нартай уулзаж эмнэлэг хайж, тэр нь үр дүнд хүрсэн юм. Тэгээд эхнэр минь яаралтай араас ирсэн.

Өвчний онош нь залуу хүмүүст маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэж оношлогдсон. Хүнд шатандаа орсон учир яаралтай эмчилгээ эхлүүлэхгүй бол үхлийн аюултай болжээ гэсэн.

Анх эмч нарын баг үзээд хагалгаа хийвэл дараа нь суумгай болох магадлал өндөр. Тиймээс химийн эмчилгээний дараа туяаны эмчилгээ хийнэ гэсэн юм. Тэгээд химийн эмчилгээ эхлүүлсэн бөгөөд 5 курс эмчилгээ хийлгэсэн ч үр дүн сайн гараагүй. Эмч нар эргэн хуралдаж хагалгаа хийхээр болсон гэж хэлсэн. Одоо хагалгааны товоо хүлээгээд л сууж байна. Хагалгааны хүндрэлээс бас их айж байна.

Одоо….

Одоо Болормаа минь их ядруу байгаа дотор нь муухайраад л, толгой нь өвдөөд л, баруун хөл нь өвчин намдаах эм уухгүй бол өвдөөд л байгаа. Би яахав урлагийн хүн болохоор хажууд нь аль болох сэтгэл санааг нь дэмжих гээд л гүйгээд байдгийн. Заримдаа бүүр хэтрүүлээд баларна ккк.

Мэдээж хэрэг хүний нутагт ар гэр найз нөхөд, ажил төрлөөсөө хол байна гэдэг их хэцүү. Сэтгэл зүйгээр өргөх дэмжих хамгийн том дэм юм. Тэгээд мэдээж хэрэг мөнгө санхүү хэрэгтэй шүү дээ.

… Амьдрал дутууг нь нөхдөг гэдэг шиг манай хүн ярих, үг хэлэх, дуу шүлэг, бүжгэндээ бол үнэн тааруу ш дээ ккк. Гэхдээ миний Болормаа их ухаалаг даруу зантай, дандаа миний оргилуун занг дарж зөв шийдвэр гаргаж байдаг бүсгүй шүү…. хэмээн ард түмэн энэ 2 хосоор минь бахархаж байсан билээ. Урт удаан амьдраагүй ч сайхан залуугын энгэрт ханатлаа эрхлээд, жинхэнэ хайрыг мэдрээд буцлаадаа. Ум сайн амгалан болтугай

Тэгвэл түүний нөхөр цахим хуудаснаа үүнийг нийтэлсэн нь хүмүүс итгэж өгөхгүй байгаа билээ.

 

Зовж байна гэж хэлж болдоггүй юм шүү
Хорвоо дээр 3 төрлийн л зовлон байдаг.
1. Өсөхийн цагт эх эцгээ алдах нэг зовлон!
2. Өөдлөхийн цагт ханиа алдах нэг зовлон!
3. Өтлөхийн цагт үрээ алдах үүрдийн зовлон!

Хорвоо ямар ч байж болноо эд баялаг мөнгө төгрөг олдохдоо л олдоно!
Харин хайртай хүмүүс гэдэг нэг л явбал дахин бидэнд эргэж ирдэггүй юм!
Тийм учраас өөрийгөө зовж байна гэж бүү бодоорой. Амьдарна гэдэг, амьд явна гэдэг хамгийн сайхан нь билээ!!!
Хань минь одоо тэнгэрт
Гэрэл гэгээнд
Сайн сайхантай хамт
Инээмсэглэн байгаа!
Ум сайн амгалан болтугай!


Александр Шепс, Мерилин Керро хоёр хайрыг хэрхэн дуудах тухай зөвлөж байна

$
0
0
1469085629_10608524_1575922742685716_2347345389689573203_o“Зөн билгийн тулааны” 14 дэх удаагийн оролцогчид болох Мерилин Керро, Александр Шепс хоёр телевизийн шоу нэвтрүүлгээр хайрыг хэрхэн дуудах аргыг хэлж өгсөн юм. Эсрэг хүйстэнтэйгээ хэл үгээ ололцдоггүй асуудалтай, хэн нэгний анхааралд өртөж, хайрлаж хайрлуулах хүсэлтэй хэнд ч энэхүү зөвлөгөө тустай байх нь лавтай.
“Зөн билгийн тулаанд” бүсгүй хүнтэй ганц удаа ч нухацтай дотно харилцаа үүсгэж чадаагүй 33 настай нэгэн эр тусламж хүсэж хандсан юм. Алексей гэгч тэр эр зоригтой шулуунаар нэвтрүүлэгт хандан одоо хэр зандан яваагаа “зарласан” юм. Бүр залуу хөвгүүн байхдаа хайртай бүсгүйдээ хууртсанаасаа хойш одоо хүртэл хувийн амьдрал нь нэг л болж бүтэхгүй явна гээд сэтгэлийн гүнээсээ итгэл өвөрлөн зөн билэгтэнгүүдээс тусламж, зөвлөгөө хүссэн юм.
Нэвтрүүлгийн даалгаврыг арай илүү хүндэвтэр болгохын тулд хувийн амьдрал нь хэвийн байгаа өөр хэдэн эрчүүдийг урьж оролцуулсан. Зөн билэгтнүүд эдгээр эрчүүдийн дундаас тэрхүү зандан эрийг олох ёстой байв. Энэ даалгаврыг оролцогчид бараг бүгдээрээ амжилттай хийж гүйцэтгэж чадсан юм. Эстоны удган гэх Мерилин Керро харин алдсан. Гэсэн хэдий ч тэрээр үзэгчдийн санаанд бууж үлдсэн. Алексейн асуудлын тухай олж мэдсэнийхээ дараа тэрээр ягаан өнгийн кварц буюу өөхөн чулууг үргэлж биедээ авч явахыг зөвлөсөн юм. Энэхүү чулуу сэтгэлээ нээн өөртөө итгэлтэй болоход тустайгаас гадна хайр дууддаг гэнэ.
Александр Шепс ч бас тэдгээр эрчүүдийн дундаас ганц удаа эмэгтэй хүнтэй ойртож үзээгүй эрийг олж чадаагүй юм. Гэсэн хэдий ч тэрээр Алексейг одоо хэр зовоосоор байгаа асуудлаа шийдэхэд нь туслахаар шийдэн унтлагын өрөөндөө улаан өнгийн АНАР чулуу хадгалахыг зөвлөв. Чухам энэ чулууг сахиусаа хэмээн шүтвэл хүний сэтгэлд хүсэл, тачаал төрүүлдэг гэж Александр Шепс хэлсэн юм. Улаан өнгийн анар чулуунаас ялгарах энерги хүний дотор сэтгэлийг зөөллөн уярааж, харуусал гуниг гомдлыг нь анагаан, шинэ хайртайгаа учирах эрч хүч энерги өгнө гэнэ. Судалж үзэхэд далд ухаан, ид шидийн тухай ном сударт гагцхүү эдгээр чулууны тухай өгүүлсэн байгаатай нэг бус таарсан. Шинжээчдийн үзэж байгаагаар кварц, анар гэсэн эдгээр чулуунууд хүнд жинхэнээсээ эерэг нөлөө үзүүлж чадахаас гадна хайр дуудаж, бүтэмжтэй байлгадаг нь батлагджээ. Ягаан өнгийн өөхөн чулуу, улаан анар хоёрыг эсрэг хүйстэнтэйгээ бүтэлтэй харилцаанд орж чадахгүй, хувийн амьдралдаа асуудалтай хүмүүс зүүхийг санал болгожээ.

ДОЛОО ХОНОГИЙН ГАРИГУУДАД ХЭРХЭН ЯАЖ АЗ АМЖИЛТ ДУУДАХ ТУХАЙ
Александр Шепс азгүй өдөр гэж байдаггүй, долоо хоногийн аль ч өдөр аз, амжилт дуудаж болно гэж хэлж байна. Харин өөрийнхөө азын тэнгэрийг дуудахын тулд гариг бүрийн өөр өөрийнх нь өвөрмөц онцлогийг мэдэх зайлшгүй шаардлагатай. Ингээд тун энгийн хэдэн ёс жаягийг л гүйцэлдүүлэхэд болоод л явчихна гэнэ. Александр Шепс амжилт дуудах нууцаасаа хуваалцаж: гариг тус бүрийг тодорхой нэг эрхэс гариг удирдаж дагаж мөрдөх өөрийн ёс дүрмийг “тулгадаг” гэнэ.
Даваа гариг бол Сарных бөгөөд энэ өдөр хүмүүс их эмзэг мэдрэмтгий, сэтгэл хөдлөл ихтэй, ааш зан нь хурц байдаг. Хэрвээ энэ өдөр их зүйл шийдэх ямар нэг чухал уулзалт төлөвлөгдсөн бол хүмүүс Сарны нөлөөллөөр “ийм” болсон байгааг тооцоолох хэрэгтэй. Иймд хүссэндээ хүрэхийн тулд илүү амар, чөлөөтэй байдалд ярилцлага явуулах боломжтой. Хэрвээ тухайн хүн өөрийнхөө асуудлын тухай ярих тохиолдолд анхааралтай сонсож, чин сэтгэлээсээ ойлгож мэдрэхийг хичээгээрэй. Даваа гаригт хэн хүнд түүнийг ойлгож сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх шаардлагатай байдаг тул зэмлэж шүүмжлэхээс зайлсхийх хэрэгтэй. Иймд аль болох л ойлгож, өөриймсөг хандах шаардлагатай.
Мягмар гаригийг Ангараг удирддаг бөгөөд Александр Шепсийн хэлж байгаагаар: хүмүүс энэ өдөр их уур уцаартай, түрэмгий, хурц ааш араншинтай, гэнэт түргэн дүрсхийх нь олонтой тул мягмар гаригт хэл ам, хэрүүл маргаанаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Аливаа шийдвэрлэх үйлдэл, үйл явцад энэ өдөр хамгийн тохиромжтой байдаг. Даргатайгаа албан тушаал ахих тухай ярилцах, хайртай хүндээ сэтгэлээ илчлэх, шийдэмгий байдал шаардсан ямар нэг асуудлыг зохицуулах гэх мэт нэлээд хугацаагаар хойш тавьсан аливаа зүйлийг шийдэхэд хамгийн тохиромжтой байдаг. Өөрийнхөө сэтгэлийн гүнээс итгэл үнэмшилтэйгээр хийсэн бүх юм энэ өдөр амжилттай болж өнгөрдөг. Өөрийнхөө амьдралд ямар нэг өөрчлөлт хийхийг хүсэж байгаа хүнд Мягмар гариг амжилт авчирдаг.
Лхагва гариг. Энэ өдөр Буд гаригийн нөлөөлөл дор сэтгэл санаа тогтворгүйтэх нь элбэг тул чухал уулзалт төлөвлөх нь зохисгүй. Гэрээ хэлэлцээ, аливаа ярилцлага тавьсан зорилго, үр дүндээ хүрэхгүй. Иймд Лхагва гаригт хүмүүстэй чөлөөтэй, албан бус нөхцөлд ярилцахад таатай байх болно. Энэ өдөр эргэн тойрны хүмүүсээсээ ямар нэг амлалт өгөх, үүргээ биелүүлэхийг шаардах хэрэггүй. Заль мэх, овсгоотой, их нийтэч хүмүүсийн талд амжилт байдаг.
Пүрэв гариг. Бархасбадь гаригийн нөлөөгөөр ажил хэрэгч, зүтгэлтэй, хөдөлмөрч, ямар нэг буянтай сайн үйлс хийхээр хичээж чармайж байгаа хүмүүст аз амжилт ирнэ. Иймд энэ өдөр ажлаа хийх, ямар нэг чухал үйл хэргийг эрхлэхэд их тохиромжтой байдаг. Пүрэв гаригт хүмүүстэй харьцахдаа нухацтай, ажил хэрэгч байх шаардлагатай. Энэ өдөр хэл ам, хэрүүл маргаанаас зайлсхийн аливааг энхийн замаар шийдэхийг хичээгээрэй хэмээн зөвлөж байна.
Баасан гариг. Сугар гариг энэ өдрийг захирч хүмүүсийг их эмзэг мэдрэмтгий болгон гоё сайханд тэмүүлэхэд хүргэнэ. Энэ өдөр амжилтанд хүрэхийн тулд эргэн тойрны бүгдэд элэгсэг найрсаг, хүндэтгэлтэй хандахыг хичээгээрэй Эмэгтэй хүнтэй хэл үгээ ололцоход их тохиромжтой. Үүний тулд сэтгэл засаж урам өгөх магтаалын сайхан хэдэн үг хэлэхэд л хангалттай.
Бямба гариг. Санчир гариг бол хүлээх үүрэг, гашуун үнэнийг сануулах тул элдэв бүтэлгүй асуудал, зовлон гашуудлаа ярих нь амьдралыг тань илүү амаргүй болгоно гэлцдэг. Хайртай хүнтэйгээ учир зүйгээ ололцох гэж хичээсэн хүмүүст их таатай өдөр. Бямба гариг элдэв хүсэл, үйлдэлд хязгаар тавьдаг тул чин үнэнээсээ ярьж, илэн далангүй байхыг хичээн, хэн нэгнийг гутаан доромжлохгүй, өөлж шүүмжлэхгүй байхыг эрхэмлээрэй.
Ням гариг. Наранд удирдуулсан Ням гаригт бүтээлч хандлагатай болгох гэж хичээвэл аливаа ажил их амжилттай болж өнгөрнө. Хэрвээ тэдний хувийн өвөрмөц чанар, давуу талыг олж харах анхаарлаа хандуулах тохиолдолд энэ өдөр олноо хүндэтгэгдэн, хүмүүсд хайрлуулж хүлээн зөвшөөрөгдөх боломжтой. Чин сэтгэлээсээ магтаж сайшаах, урам өгөх нь хүнийг өөртөө татах үзэл бодол нэгтэн болгох нэг арга юм. Александр Шепсийн хэлж байгаагаар: дээрх зөвлөгөөг дагаж мөрдөх зуур сахиус зүүлтэндээ ч хүслээ тээгээрэй. Ийм нэгдмэл “үйл ажиллагаа” аливаа бэрхшээл саадыг туулан хүссэн зорилгодоо хүрэхэд тань туслахаас гадна аз, амжилт дуудна.
ИРЭЭДҮЙГЭЭ ЯМАР БАЙХЫГ ХЭРХЭН МЭДЭХ ТУХАЙ
Зөн билэгтэн Александр ирээдүйгээ хэрхэн яаж мэдэх тухай нэгэн ер бусын арга санал болгож байна. Хамгийн гайхалтай нь энэ арга ямар нэг ид шид дээр үндэслэгдээгүй ч илүү үнэн зөв, өөрийнхөө ирээдүйг ойлгож мэдэхэд амар хялбар болгоно. Тэрээр өөрийнхөө ирээдүйн тухай мэдэхийн тулд хэн нэгэн далдыг хардаг хүн, арга засал хийлгэх гэж гүйх шаардлагагүй гэж хэлээд ямар ч хүнтэй ярилцангаа анзаарч ажиглах замаар тухайн хүний тухай ерөнхий дүр зургийг үндсэндээ гаргаж хэлж болно гэж үзэж байна.
Таны төсөөлснөөс ч харьцангуй амар хялбар байгаа биз? Хэн хэзээ ямар хүн болох нь одоо түүний ямар байгаагаас үндсэндээ хамааралтай. Хүний хувь заяанд амьдралын хэв маяг, эрхэлдэг ажил мэргэжил, дадал зуршил, нөхцөл байдал зэрэг нэлээд зүйлээс хамаарна. Гэсэн хэдий ч нөлөөлөх үндсэн хүчин зүйл бол эргэн тойрны хүмүүс юм.
Иймд өөрийнхөө ирээдүйг харахын тулд эргэн тойрны хүмүүсийнхээ байр байдлыг зүгээр харахад л хангалттай. Ялангуяа өөрөөсөө 5-10 насаар ах, эгч хүмүүст илүүтэй анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ бол хүссэн хүсээгүйгээс үл хамааран өдөр бүр ахуй амьдралын зам дээр уулзаж учирдаг, хамтдаа сурч, ажиллаж, амьдардаг хүмүүс. Энэ бол таны найз нөхөд, хөрш, хамаатан садан, ах дүүс гэр бүлийнхэн, ажлын хамт олон тань байж болно. Тэдний өнөөгийн байр байдлаар өөрийнхөө ирээдүйг тодорхойлох боломжтой.
Хүн бүрд өөрийнх нь ойрын хүрээлэлд байгаа хүмүүс илүү их нөлөөтэй байдаг. Эсрэг зогсох амаргүй. Хэрвээ хүн өөрөөсөө 10 насаар ах ядуу зүдүү, өвчтэй, золгүй нэгэнтэй харьцдаг бол таныг ч мөн 10 жилийн дараа мөн ийм хувь заяа хүлээж мэднэ. Эргэн тойрны энерги хүнийг сэргээн азтай, амжилттай, баян чинээлэг, эсвэл аажим аажмаар ангал уруу унах мэт байдалд оруулна.
Хэрвээ таны ирээдүйг тийм ч таатай бишээр гарахаар хэлж зөвлөсөн бол гарах гарц бас бий. Үүний тулд амьдралдаа хүссэндээ хүрч чадаагүй хэн нэгэнтэй харилцаагаа таслах биш, харин өөрийнхөө харилцааны хүрээг өргөжүүлж, өөрийнхөө ирээдүйг өнөөгийн байгаагаас нь олж харах боломжтой хүмүүстэй танилцаж ойр дөт байхыг хичээгээрэй. Амжилттай хүмүүс амжилтанд өөрийнхөө хүчээр хүрэхийг хүссэн хэнд ч их таатай нөлөө үзүүлж чадна.
Магадгүй энэ бүхний тулд ажлаа өөрчилж, өөр газар луу шилжиж өмнөхөөсөө ирээдүйтэй ажил эрхэлж ч болох юм. Шинэ хүрээлэл шинэ сонин санаа, хүсэл тэмүүлэл, гэрэлт ирээдүйг босгоход шаардлагатай эрч хүч энергийг авч ирнэ.
Дээр дурдсан бүхэн ирээдүйгээ өөрчилж засах боломжтойг харуулж байна. Иймд Александр Шепс: хүн өөрийнхөө ирээдүйг олж харахаас гадна өөрчилж засаж болно. Гагцхүү үүний тулд өөрийнхөө хүрэх зорилгоо их сайн тодорхойлсон, хүсэл мөрөөдөлдөө үнэнч, асар их хичээл зүтгэлтэй байх шаардлагатай гэж хэлж байна. Александр Шепс өөрөө ч хэзээ нэгтээ хүссэнээрээ биш амьдарч, харахыг хүсээгүй хүмүүстэй харьцаж огт өөрөөр амьдарч байгаагаа мэдрээд амьдралаа өөрчлөхөөр шийдсэн гэнэ. Харин тэр таван жилийн тэртээ хүсэж мөрөөдөж байсандаа хүрч, сэтгэлдээ төсөөлсөн тэр хүн болж чадсан.
АМЬДРАЛЫН ЗОРИЛГОО ХЭРХЭН ТОДОРХОЙЛОХ ТУХАЙ
Александр Шепс өөрийнхөө үйлчлүүлэгчдэд зорилгоо хэрхэн яаж тодорхойлох тухай, зорилгодоо хүрэх нэлээд хэдэн аргыг дурдсан байдаг. Цөөн биш хүн өөрийнхөө амьдралыг ямар ч зорилгогүй өнгөрүүлдэг. Магадгүй тэд ямар нэг зүйлийн тухай мөрөөдсөн ч хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд хуруугаа ч хөдөлгөх дургүй хүмүүс юм. Александр Шепсийн хэлж байгаагаар энэ хорвоод хүн болж төрсөн бүгдэд өөр өөрийн зорилго заавал байдаг. Хэрвээ хүн зорилгоо олж чадвал өөртөө болон нийгэмд ашиг тустай асар их зүйл бүтээх хувь тохионо. Хамгийн гол нь хүн бүр өөрийнхөө дуртай ажлаа хийж, түүнээсээ таашаал авч энэ амьдралаа туулахыг аз жаргалаа хэмээн үздэг. Өөрийнхөө зорилгоо олохын тулд үзэг цаас аваад дараах асуултанд хариулахыг Александр Шепс санал болгож байна:
• Юу хийх надад хамгийн ихээр таалагддаг вэ?
• Юу надад хамгийн их эрч хүч өгдөг вэ?
• Юу намайг инээж баясахад хүргэдэг вэ?
Асуултанд хариулахдаа ямар нэг үзэгдэл, үйл явдлыг ямар нэг хэмжээгээр дүрслэх хэрэгтэй болно. Чухам эдгээр асуултууд таны хүсэж тэмүүлэх ёстой зорилго уруу зөв замаа олоход тань туслана. Амьдрал хүнд нэг л удаа заяадаг. Иймд ганц олдсон амьдралаа ямар ч таашаал сэтгэл ханамж өгөхгүй ажил хийж, баяр баясгалангүй, хүссэнээрээ амьдарч чадахгүй байна гэдэг үнэхээр тэнэг хэрэг. Александр Шепс өөрийнхөө зорилгоо хэрэгжүүлэх явцдаа хэрхэн яаж амжилтанд хүрэх тухай заавар зөвлөгөө өгсөн юм.
Нэгдүгээрт: Эргэлзээнээсээ салах хэрэгтэй. Хэзээ ч санаж төлөвлөсөн ажил маань хэрэгжих боломжгүй гэсэн бодол тээхгүй байх. Санаа бодол гэдэг биеждэг тул хэрвээ байнга юу ч болж бүтэхгүй гэж бодоод байвал хэзээ ч юу ч биелэж бүтэхгүй.
Хоёрдугаарт: Хийж бүтээж эхлэх хэрэгтэй. Хэрвээ хүн их урт удаан хугацаанд ямар ч зорилгогүй явж ирсэн бол тэрээр хэтэрхий их энергээ алдсан байгаа. Хүний сэтгэлийн их эрч хүч, үйлдэл хөдөлгөөнтэй зохицоод ирэхээр энерги өөрөө гараад ирнэ. Өөрийнхөө зорилгодоо хүрэхгүй байх зөвтгөх учир шалтгааныг эрж хайхгүй байх шаардлагатай. Хэрвээ хийж байгаа ажилдаа энергээ төвлөрүүлж чадвал ямар ч саад бэрхшээл аяндаа үгүй болно. Хүний хийж бүтээх агуу их хүсэл идэвхтэй үйл ажиллагаатай хамтарч хийж бүтээх боломжгүй бүхнийг бодит биелэл болгоно.
Гуравдугаарт: Амжилтандаа итгэж мөрөөдлийнхөө төлөөх тэмцлээ хэзээ ч зогсоохгүй байх. Хүүхэд төрүүлэх, мөнгөтэй болох, бизнес эрхлэх, өөрийн гэсэн ажил нээх гэх мэтчилэн ямар ч зорилго байхаас үл хамааран дөнгөж эхлэнгүүтээ л буюу анхны оролдлогоор бүтэх нь ховор. Хэрвээ ямар нэг зүйл бүтээгүй байсан ч сэтгэлээр унаж хийж байгаагаа бүү орхиорой. Зорилгодоо хүрэхэд тийм ойрхон очсон үедээ өнгөрсөн амьдралаа үргэлжлүүлэх хүсэл төрнө гэж үү? Энэ асуулт магадгүй замын дундаас эргэж буцах гэсэн нэгэнд ухаан хайрлах биз. Александр Шепс өөрөө ч жинхэнэ зорилгоо ухамсарлаж мэдээд тийм удаагүй байгаа тухай нууцаасаа хуваалцсан юм. Тэрээр их урт удаан хугацааг олон янзын зүйл хийж оролдон “өөрийгөө эрж хайсаар” өнгөрүүлсэн. Шепс нэлээд нэртэй ди-жей, фотомодель, түүнчлэн телевизийн хөтлөгч ч байсан юм. Өөрийгөө эрж хайсан өнгөрсөн амьдралдаа жинхэнэ “БИ ХЭН БЭ?” гэдгийгээ олж, хэн байх ёстойгоо мэдэрсэн. Дуртай хүсэж мөрөөдсөн ажил нь түүний хувийн амьдралд хэрэгтэй бүхнийг нь өгчээ.

Хайр гэдэг бол…

$
0
0

 

download

Марк, 6 настай: ” ээж аавыг 00-д сууж байхыг хараад муухай байна гэж бодохгүй байхыг хэлдэг.”
Ноелле, 7 настай: “Хэн нэг эрэгтэйд цамц нь таалагдаж байна гэж хэлэхэд тэр өдөр болгон тэр цамцаа өмсөхийг хайр гэнэ.”
Синди, 8 настай: “Төгөлдөр хуурын тоглолтын үед би тайзан дээр маш айсан байсан. Тэгээд хүмүүс рүү харсан чинь манай аав ганцаархнаа надруу даллаад инээж байсан. Би тэгсэн айхаа больчихсон. Энэ хайр байх.”
Ребекка, 8 настай: “Манай эмээ үе мөчний өвчнөөсөө болоод өөрийнхөө хөлний хумсыг авч чадахаа больсон учраас манай өвөө үргэлж авч өгдөг болсон. Манай өвөө өөрөө бас үе мөчний өвчтэй. үүнийг хайр гэнэ.”
Билли, 4 настай: “Хэрвээ хэн нэгэн чамд хайртай бол тэр чиний нэрийг өөрөөр дууддаг. Чиний нэр түүний аман дотор аюулгүй байгаа гэдгийг чи мэддэг.”
Карл, 5 настай: ” Эмэгтэй хүн үнэртэй ус түрхээд, эрэгтэй нь сахлын ус түрхэж уулзаад бие биенийхээ үнэрийг үнэртэхийг хайр гэж хэлдэг.”
Крисси, 6 настай: “Хайр гэдэг бол чи гадуур хооллож байхдаа шарсан төмснийхөө ихэнхийг нь хэн нэгэнд өгөөд өөрөө авахгүй байхыг хэлнэ.”
Тэрри, 4 настай: “Чамайг ядарсан үед инээлгэдэг зүйлийг хайр гэнэ.”
Данни, 7 настай: “Хайр гэдэг бол манай ээж кофе бэлтгээд аавд өгөхийн өмнө амт нь зүгээр эсэхийг шалгаж амсахыг хэлнэ.”
Эмили, 8 настай: “Хайр гэдэг бол чи байнга үнсэхийг хэлдэг. Чи үнссээр байгаад ядарчих юм бол, хамт байж илүү ихийг ярихыг хүсдэг. Миний ээж аав хоёр яг тэгдэг.”

0dea61ce-a541-480b-9638-f2d18b4806f0
Никка, 6 настай: “Хэрвээ чи илүү хайрлаж сурахыг хүсвэл, дургүй найзаасаа эхлэх хэрэгтэй.”
Клейр, 6 настай: “Миний ээж намайг хэнээс ч илүү хайрладаг. Ээжээс өөр хэн ч шөнө унтаж байхад чамайг үнсэхгүй шүү дээ.”
Елайнэ, 5 настай: “Ээж аавд тахианы махны хамгийн гоё хэсгийг нь өгөхийг хайр гэнэ.”
Крис, 7 настай: “Ээж аавыг муухай үнэртэй, хөлстэй болчихсон байхад нь хүртэл түүнийг Роберт Рэдфордоос илүү сайхан залуу гэж хэлдгийг хайр гэнэ.”
Мари Анн, 4 настай: “Хайр гэдэг бол бүтэн өдөр ганцааранг нь орхисон ч гэсэн миний нүүрийг долоохыг хэлдэг.”
Лаурен, 4 настай: “Манай эгч надад бүх хуучин хувцсаа өгөөд өөрөө шинийг худалдаж авахаас өөр аргагүй болдог. Тэндээс надад хайртайг нь би мэддэг.

12643964242110
Карен, 7 настай: “Хэрвээ чи хэн нэгэнд хайртай бол, чиний сормуус дээш доошоо дэрвээд, нүднээс чинь од бутардаг.”
Жессика, 8 настай: “Хэрвээ чи чин сэтгэлээсээ л хэлэхгүй бол ‘Би чамд хайртай’ гэж хэлж болохгүй. Хэрвээ үнэхээр хэлж байгаа бол олон дахин хэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл хүмүүс амархан мартдаг.”

1258933664_10

Хайрын таван үе шат байдаг ч олон хүн гурав дахь дээр унадаг

$
0
0

Олон судлаачид хүн хүндээ татагдаж хайртай болоход 5 төрлийн үндсэн үе шаттай таардаг гэдгийг тогтоожээ. Гэвч ихэнхи хосууд 3 дахь үе шат дээрээ гацаж салах тохиолдол олон байдаг гэнэ. Та бүхэндээ 5 төрлийн үе шатыг танилцуулахад бид бэлэн. Харин та бэлэн үү?

1. Дурлах

Хэн нэгэн хүнийг харахаар аз жаргалын даавар илэрч амьдрах урам зориг тань ихсэж байвал та тэр хүнд дурласан байна гэсэн үг юм. Та тэр хүнтэй л хамт байвал бүх зүйлийг чадах мэт мэдрэмжийг өөр нэгэнд татагдах гэж ойлгож болно.

2. Үерхэх

Үерхэж эхлэх нь илүү дотно танилцаж хувь хүнийг дотоод ертөнцөөс нь харах боломжийг өгдөг. Таны асуудал, жаргал нөгөө хүнд , Түүний асуудал, жаргал танд нөлөөлж эхэлдэг. Үүнээс энэ хүнтэй цаашид хамт үерхэх нь надад хэр зэрэг тохирох вэ? гэсэн асуултын хариултыг ихэнх хүмүүс олж чаддаг юм.

Насанд хүрсэн хосуудад: Урт удаан хугацаанд үерхсэн хосуудад нэг л зүйл дутагдаж, хоосон хөндий санагдаж эхэлдэг бөгөөд энэ нь тэдний хоорондох харилцааг илүү хариуцлагатай, дотно болгох бяцхан хүүхэд байдаг. Хэрэв та бие биедээ хайртай боловч өдөр ирэх тусам уйтгартай, нэгэн хувийн санагдаж байгаа бол хүүхэдтэй болох талаар ярилцаад үзээрэй.

3. Итгэл алдрах

Түүнтэй хамт байх итгэл найдвар тасрах мэт сэтгэл хөдлөл танд ойр ойрхон мэдрэгддэг болж эхэлнэ. Хэрэв энэ хүнтэй хамт байгаад байвал таны амьдрал ингээд л дуусчих юм шиг таагүй сэтгэгдэл байнга төрөх нь таныг сэтгэлд гутралд оруулдаг. Энэ үед ихэнх хосууд хамт байх, салах нь огт ялгаагүй мэт санагдсанаас болж салах нөхцөл байдал бий болж хосууд салдаг байна. Гэвч эргээд бие биенээ санан нийлж чадвал тухайн хосуудын харилцаа улам дотно, гүнзгий, утга учиртай болж чаддаг. Хэрвээ эргэн нийлэхгүйгээр салсан бол та хоёрын хайр дурлал сэтгэлийн бус энгийн нэгэн бие биенээ шохоорхох сэтгэл хөдлөл байсан гэдгийг ойлгоорой.

4. Бодит, урт удаан хугацааны хайр үүсгэх

Хэрэв та өмнөх 3 үе шатаа давж гарсан бол бие биендээ бүх цаг, зав, сэтгэлээ гарган бие биенийхээ алдааг хүлээн зөвшөөрөн бие биенээ сайжруулах тал дээр хамтран ажиллаарай.

Одоо та хоёрт сүүлийн шатанд гарах боломж бүрдлээ.

5. Нэг хүн болох

Та хоёр нэгэнт бие биенээ хайрлахаар шийдсэн бол бие биенээ ойлгож, бие биенээ юу ч болсон уучлах ёстой гэдгийг үргэлж санаарай. Гэвч алдаа гэдэг тоотой байх хэрэгтэй гэдгийг өөрөө болон түүндээ анхааруулах хэрэгтэй. Таны хайртай хүнд муу зуршил байдаг бол сайн зуршил байдаг гэдгийг үргэлж санаж яваарай. Цаг хугацаа өнгөрөх тусам та хоёрын хүмүүжил, ааш араншин, зуршил хүртэл нэг болох болно. Ирээдүйд та хоёрыг нэгтгэсэн шинэ бие нь та хоёрын үр, удам бай билээ.

Аз жаргал хүсье

Хэзээ ч мартаж болохгүй хайрын 10 дүрэм

$
0
0

15048

1. Хайртай хүнээ сайн судлах 

Усанд шумбаж байгаа мэт хайр сэтгэл рүү шумбан орох нь үнэхээр сайхан. Ихэнх хүмүүс тийм гүн мэдрэмжийг авч үзээгүй л бол хайртай байж үзээгүй хэмээн боддог байна. Гэхдээ энэ бол ташаа бодол юм шүү. Учир нь хүн бүрийн хайр өөр өөр байдаг. Гал шиг дүрэлзсэн, эргэн тойронд байгаа бүхнийг шатаагаад зөвхөн үнс нуранги үлдээдэг хайр байхад зөөлөн жигд, удаан асдаг гал ч бий. Заримдаа хөнгөхөн үлээхэд унтарсан мэт санагдавч, эргээд бадамлан асдаг. Тиймээс, урт удаан хугацааны туршид хайрлахыг хүсч байвал хайртай хүнээ сайн судалж, түүний сонирхол, эрхэм зүйл, зарчим, зорилго, зорилт гээд аль болохоор ихийг мэдэж авахыг хичээгээрэй. Тэгвэл хожим нь хайртай хүнийхээ гаргах зан авир, шийдвэр зэрэгт гайхаад байхгүй, түүнд урам хугарахгүй, өөрийгөө ч хий дэмий зовоохгүй.

2. Нэгдмэл зорилготой байх 

Ихэнх тохиолдолд хосууд амьдралын өөр өөр зорилготой байдгаас харилцаагаа таслахад хүрдэг.  Нэг нь албан тушаал амжилт гаргах хүсэлтэй байхад, нөгөөх нь олон хүүхэдтэй, аз жаргалтай гэр бүлийг босгохыг хүснэ. Нэг нь овоохой дотор амьдарч байсан ч диваажинд байгаа мэт байж чадах ч, нөгөөх нь том, саруулхан, сайхан байшинтай болохыг мөрөөднө. Хосууд тохиролцоонд хүрч чадаагүйгээс салж сарнидаг. Тиймээс, нэгдсэн нэг зорилготой байж, түүндээ хүрэхийн төлөө хамтдаа тууштай зүтгэх нь чухал.

3. Хайртай хүнээ хүндлэх 

Хайртынхаа хүслийг хүндэлж, түүнийг сонсож байгаарай. Өөрийнхөө хүсэл сонирхолыг дээгүүрт бүү тавь. Мэдээж, үзэл бодлын зөрчилдөөн гаралгүй яахав. Гэхдээ тэглээ гээд хэн нэгнийх нь үзэл бодол оршин тогтнох эрхгүй гэсэн үг бишээ. Тиймээс, тохиролцож сураарай. Бие биенээ доромжилж, дээрэлхэх хэрэггүй.

4. Сексийг аль болохоор их хийх 

Хэдийгээр хосуудын харилцаанд секс тэргүүн байрыг эзлэх албагүй ч, сексгүйгээр сэтгэл хөрдөг. Тиймээс, сексийг аль болохоор их хийж байгаарай. Ингэснээр, та хоёрыг холбох сэтгэлийн нарийн утас хэзээ ч тасрахгүй, бие биедээ илүү дотно болохоос гадна, хэл амаа хөнгөн ололцож, харилцаан буулт хийхдээ ч амар байдаг.

5. Бүдүүлэг авирлахгүй байх 

Хосуудын харилцаанд юу эс тохиолдох билээ. Биеэ барьж чадахгүй болтол уурлах нь энүүхэнд. Гэхдээ бид араатан биш хүн учраас сэтгэл хөдлөлөө барих чадварыг эзэмшсэн байдаг. Хайртай хүндээ бүдүүлэг авирлаж хэрхэвч болохгүй. Эс тэгвээс харилцаанд сэв суулгаж, чин сэтгэлийн бус харилцааг бий болгодог байна.

60ccr7rrdb5s43g22e7e35aj6c_b6. Өөрийнхөө хувийн орон зайг хадгалах 

Хайртай дуртай, дотно харилцаанд орлоо гээд хувийн орон зайгаа үгүй болгох шалтгаан бишээ. Хэрвээ өөрийнхөө хүсэл мөөрөдөлдөө зай үлдээхгүй бол хайрын хамааралд орох, эсвэл хайртаасаа салж ч мэднэ. Тиймээс, өөрийн гэсэн  хүсэл сонирхолоо хадгалж чадвал биеэ даасан, хараат бус хүн хэвээр үлдэж, бие биенээ татах чадвараа алдахгүй, бие биенээсээ уйдахгүй, хайр чинь ч гэсэн мөнх орших болно.

7. Өөрийгөө хөгжүүлэх 

Хувь хүний хөгжил нь боловсрол дээр төдийгүй, өөрийгөө өөрчлөх, дутагдлуудаа засч залруулах тал дэр ч явагдаж байх ёстой. “Би ийм л байсан, цаашдаа ч ийм байна. Намайг байгаагаар минь хайрлавал хайрла, байвал бай” гэсэн зарчмыг  баримтлах хэрэггүй. Өөрийгөө хайрлуулах нөхцлийг бүрдүүлэхгүй бол хэн ч чамайг хайрлахгүй. Тиймээс, байгаагаасаа илүү сайн болох тал дээр ажлаарай. Хайртай хүнтэйгээ харьцаж сурч, бие биенийхээ амьдралыг сонирхож, бие биенээсээ суралцаж өөрсдийгөө хөгжүүлээрэй.

8. Уян хатан байх 

Харилцаанд таагүй, хүнд нөхцлүүд үүсэх нь олонтаа бөгөөд арга, заль гаргахгүй бол харилцаагаа дуусгавар болгох аюултай. Тиймээс, уян хатан байж, хаана хэзээ буулт хийх үү, хэдийд үзэл бодолдоо тууштай байх уу, хэзээ нь тоглоом шоглоом болгож хувиргах уу, юунд нь гомдох уу, хэдийд хайртынхаа алдааг нь хэлж залруулах уу гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

couple in forest sunset

9. Амьдралдаа өөрчлөлт оруулах 

Хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа ч, хайр сэтгэл бөхөх гээд байдаг онцлогтой. Тиймээс, харилцааг чинь сэргээх, бие биенээ өөр өнцгөөс харах, шинэ мэдрэмж авах тийм нөхцлүүдийг бүрдүүлж байх хэрэгтэй.

10. Хайртай гэдгээ мэдрүүлэх 

Хайрыг үгээр биш үйлдэл дээрээ батлаж байвал хайр мөнх оршиж чадна. Амаараа бол юу ч гэж хэлж болно, харин хийсэн үйлдэл чинь хайр чинь бодит уу, эсвэл хуурамч уу гэдгийг мэдрүүлдэг.

Хүссэн хайраа олохын тулд одооноос өөрийгөө бэлтгэ бүсгүй минь

$
0
0

Бүсгүй хүн бүр мундаг залуутай гэрлэхийг хүсдэг. Ар гэрээ асуудалгүй аваад явчихдаг, буурь суурьтай жинхэнэ эр хүн. Харин ганц бие бүсгүй минь маргааш гэхэд л чиний хүссэн тэр залуу яг тэр чигээрээ дэргэд чинь гараад ирвэл чи яах вэ? Чи гайхалтай хайрыг бүтээж, энэ миний хайртай хүн гээд бусдад бардам танилцуулахдаа итгэлтэй байж чадах уу? Чи түүний дэргэд өөрийнхөөрөө байж чадах болов уу?

Хүн бүрийн хүсэл биелдэг. Цаг хугацаа орчин нөхцлөөрөө өөр байж болох ч энэ амьдралаас хүн бүр хүссэнээ авдаг. Тийм болохоор яг одоо чиний бодож мөрөөдөж байгаа залуу “намайг уургалаач” гэсэн тэмдэгтэйгээр чиний өмнө гарч ирэх үед чи бэлтгэлтэй байх хэрэгтэй.

couple-in-love-20s_szrbsb

1. Юуны өмнө чиний сэтгэл санаа бэлэн болов уу?

Чи шинэхэн харилцаа үүсгэж, хайрыг хүлээж авахдаа бэлэн үү? Эсвэл өнгөрсөн дэх сэтгэлийн шарх чинь эдгэлгүй, өөрийн мэдэлгүй бүх эрчүүдийг экстэйгээ харьцуулсаар яваа бол шинэ харилцаа чиний хүсэж байгаачлан аз жаргалаар дүүрэн байхгүй ч байж мэднэ. Мөрөөдлийн залуугаасаа өмнөх шархаа эдгээж өгөхийг биш аз жаргалтай, эрч хүчтэй чамайг бүтэн болгож өгөхийг л хүсэх нь зөв. Тэгэхээр чи яг одоо юу хийх хэрэгтэй вэ гэвэл өөртэйгөө ажилла. Сонирхолтой амьдармаар байвч ганцаардаад байгаа бол үүнийг ганц бие байгаадаа тохох хэрэггүй. Харин ч ганц бие байхдаа туршиж болох бүх зүйсийг хийж, өөрийгөө завгүй, эрч хүчтэй, мөрөөдөлтэй, зорилготой байлга. Найз залуутай болмоор байна гэж хүссэн мөчөөс хойш цаг хугацаа явах тусам шалгуур чинь улам “намсаж” өөрийнхөө төсөөлж мөрөөддөгөөс огт өөр нэгэнтэй, татагдаагүй хэрнээ л цагаа дэмий үрэхээр болчих магадлал өндөр. “Би түүнд сайн биш л дээ, зүгээр л тэр надад хань болдог юм. Оргүйгээс охинтой нь дээр гэдэг биз дээ” гэх мэтчилэн тайлбар хэлэхээр байдалтай байж болохгүй гэсэн үг. Яг юу гэх гээд байна вэ гэхээр би ийм залуу хүсч байна гэдэг жагсаалтаа өөртөө нэг удаа гаргаж, биччихээд л орхичих. Түүнийг хэрхэн олох талаар ч санаа зовох хэрэггүй. Бүх анхаарлаа өөртөө төвлөрүүлж, урам зоригтой бай. Өөрийгөө хөгжүүлж, амжилт өөд өгс. Хайр өөрөө чам дээр ирэх болно.

2. Чи бусдын ятгалгад автахгүй байж чадах уу?

“Магадгүй чиний үеийн найз нөхөд чинь одоо хоёр дахь хүүхдээ гаргаж, жинхэнэ гэрийн эзэгтэй нар болсоор байна. Харин чи нөгөө л ажил гэр, ажил гэр гэсэн маршруттайгаа суугаа.” – Ийм бодлыг тархиндаа тээсээр байвал чи бусдын ятгалгад маш хурдан автаж, эхний таарсан нэгэнтэйгээ л гэрлэчихэж мэднэ. Ээж чинь оройтлоо гэж, хамаатнууд чинь хүнтэй суугаагүй юу гэж асуух үед “зүгээрээ би болоогүй гэж бодож байгаа” гэсэн хэрнээ л дотроо нээрээ оройтчихож байгаа юм байх даа гэж санаа зовниж эхэлнэ. Харин үүний оронд “Найзууд маань өөрийнхөөрөө амьдралаа зохиож сайхан амьдарч байна. Би ч мөн адил. Ажлаа тараад хүссэн цагаараа гадуур зугаалах, сургалт дамжаанд суух боломж надад бий. Гэрийн эзэгтэй болохоосоо өмнө би ийм ийм ажлуудаг хийж амжуулсан байх болно” гэж бодвол бусдын ятгалгад тийм ч ихээр автаад байхгүй болно. Хэрвээ чамд ингэсэн ч тэдний зөв юм шиг санагдаад байвал “Би ганц бие амьдралын бүх САЙХНЫГ мэдэрч чадаж байгаа/чадсан билүү?” гэж өөрөөсөө асуугаарай.

3. Мөрөөдлийн залуутайгаа учрахад чи өөрөө бэлэн үү?

Чиний мөрөөдлийн залуу – “миний төлөө бүхнээ зориулдаг, боловсролтой, юм үзэж нүд тайлсан, эмэгтэй хүнийг хүндэлдэг” байх гэх мэт жагсаалт байгаа байх. Харин энэ бүх сайхан чанарыг өөртөө шингээсэн залуугийн дэргэд байхдаа чи өөртөө итгэлтэй байж чадах болов уу? Хэний ч хажууд өөрөөрөө байхаас санаа зовдоггүй, өөрийнхөө онцгой гэдэгт итгэлтэй бүсгүй чи мөн бол тун сайн хэрэг. Харин тийм байж чадна гэдэгтээ чи итгэлгүй байгаа бол хэцүү шүү дээ. Өнөө орой л нэг ресторанд найзтайгаа уулзахаар ороход чинь яг чиний хүсдэг залуу найзын чинь танил гээд хамт сууж байвал чи өөрийгөө азтай байна гээд баярлах уу, эсвэл гэнэтийн айдас төрж, түүнээс өөрийн мэдэлгүй дөлөх болов уу? Хоёр дахь хариулт л юм шиг санагдаад байвал дээр хэлсэнчлэн одооноос эхэлж өөртэйгөө ажилла бүсгүй минь. Өөрийнхөө хэн байхыг хүсдэг, ямар ямар сонирхолтой гэдгээ жагсааж бичээд эхнээс нь хэрэгжүүлж эхлээрэй. Юм үзэж нүд тайлсан залууг хүсч байгаа бол чи өөрөө бага ч гэсэн мэддэг зүйлтэй байх хэрэгтэй биш гэж үү? Боловсролтой залуугийн дэргэд чи заавал илүү байх албагүй ч наад захын зүйл мэдэхгүй байж болохгүй шүү дээ. Тэгэхээр өөрийгөө хөгжүүл, боломжийг ашиглаж, хийж чадах бүхнээ хий. Энэ явцдаа л чи өөрийгөө олох болно. Оролдож үзэхгүй байж л болохгүй юм шүү.

4. Өмнөх харилцаануудаасаа чи юу сурсан бэ?

Өмнөх бүтэлгүй харилцаанууд чамд юуг заасан бэ? Яг одоо цаас бал гаргаж байгаад бичээд үз дээ. Эрчүүд ингэж боддог юм байна, ийм үед би ингэх хэрэгтэй юм байна гэх мэт цуглуулсан туршлага чамд байж л таарна. Хэрвээ энэ талаар чи бодож байгаагүй бол яг одоо бодоод үз. Ялангуяа өөрийгөө ямар нөхцөл байдалд ямар хандлага гаргаж байснаа санаж, дүгнэлт хийгээрэй. Ингэхийн тулд эхлээд эксийнхээ нэрийг бичээд аз жаргалтай байсан үеүдээ бодож юунаас сайн сайхныг мэдэрч байснаа бич. Дараа нь хэцүү байснаа санаж юу чамд асуудал болж байсныг бичээрэй. Жижиг зүйлсийг ч орхигдуулж болохгүй шүү. Эцэст нь юу та хоёрыг салах шийдвэрт хүргэснийг бичихэд ерөнхийдөө чиний хайр дурлалын харилцаанаас юу хүсдэг чинь гараад ирнэ. Харьцуулан дүгнэлт хийж болох хэд хэдэн залуус байгаа бол бүгдийг нь гаргаарай. Тэндээс чиний ихэвчлэн ямар төрлийн залуусыг өөртөө татдаг, тийм төрлийн эрчүүд юу хүсдэг гэх мэтчилэн зүйлс гарч ирэх болно оо. За одоо гаргачихсан бол үүнээсээ суралцах цаг боллоо. Өөртөө татчихаад байдаг төрлийнхөө залуусыг чи хүсэхгүй байвал хүсэж байгаа залуу чинь ямар төрлийн эмэгтэйг сонирхох талаар бодоод үз. Одоогийн чиний байгаагаас илүү боловсролтой байх хэрэгтэй бол түүнийгээ хэрэгжүүл, суралц. Гэхдээ өөр нэг баг зүүж, дүр эсгэнэ гэсэн үг биш шүү. Ер нь хүн өөрийн байгаа орчноосоо л хайраа олж, амьдралаа зохиодог. Тиймээс чи орчноо, хүрээллээ өөрчлөх хэрэгтэй ч юм билүү?

5. Цаг хугацаа чиний талд байгаа гэдгийг үргэлж санаарай

Дээр дурдсан 3 зүйлээс хамааралгүйгээр яг одоо чамд болзоот залуу байгаа бол түүнтэй гүнзгий харилцаа үүсгэх гэж эсвэл харилцаагаа шуудхан таслах гэж битгий яараарай. Амжилттай тогтвортой харилцааг хүсэж л байгаа бол шүү дээ. Тэр чамд таалагдлаа гээд сайхан харилцаа үүсч, тэр чамд таалагдахгүй байлаа гээд авах юмгүй байна гэж байхгүй. Зүгээр л цаг хугацаанд бүхнийг даатгаад ажиглаад үз. Магадгүй түүний дотор эрдэнэсийн авдар нуугдаж байгаа ч юм билүү? Бас магадгүй чамд бусдын гэрлэдэг хугацаанаас жаахан оройтчихвол романтик байж чадахгүй юм шиг, романтик зүйл хүсэхэээ больчих юм шиг санагдаж байж болох юм. Жинхэнэ хайртайгаа оройтож учирлаа гээд дур булаам, тачаангуй байхаа болино гэсэн үг биш. Хүсэл тэмүүлэл чинь байж л байвал чи хэзээд дур булаам байж, романтик зүйлсийг таалдаг хэвээр байх болно. Жинхэнэ хайраа олоход хэзээ ч оройтдоггүй. Тиймээс дээрх алхамуудыг туршиж үзээд, цаг хугацаа чиний талд гэдгийг үргэлж санаж яваарай. Оройтлоо гээд яаран шийдвэр гаргаж буруу сонголт хийж болох учраас яаралгүй шийдвэр гаргаарай.

6. Эцэст нь аз жаргал бүхлээрээ чинийх гэдэгт эргэлзэлгүй итгээрэй

Одоо чи хаана байгаа нь чухал биш хаашаа, хэрхэн явж байгаа чинь л чухал учраас одоо ганц бие байгаадаа тэгтэл санаа зовох хэрэггүй. Харин амьдралаа эерэг талаас нь харж ганц бие байсан ч хэрхэн илүү сайхнаар амьдарч болох тухай, хэв маягаа ухаалаг болгох талаар л бодоорой. Аз жаргалтай хүнд л илүү их аз жаргал ирдэг юм.

photo-by-aurostar739

Эр хүний хайрыг үгүй хийдэг эмэгтэйчүүдийн 3 том алдаа

$
0
0
200014457-001Харилцаанд харилцан бие биенийхээ хариуцлагыг сайн мэдэж байх чухал. Хосууд бие биедээ тунирхан муудалцаж салж хагацах нь элбэг тохиолддог. Тэгвэл эмэгтэйчүүд эрчүүдийн хайрыг үгүй хийдэг 3 том шалтгаан байдаг гэнэ шүү. Энэ гурван үйлдлийг гаргадаг бол эртхэн шиг засаад аваарай. Эр хүн гэдэг хад чулуу биш болохоор адилхан л шархалж эмзэглэдэг юм шүү.
1. Хашгичиж ярих.
Маргаан ч бай, хэрүүл бай. Хэн ч хашгичиж байгаа хүнтэй ярилцаж эвээ олохыг хүсэхгүй. Бачуурч байгаа уурандаа хашгираад ярихад сэтгэл тайвшраад сайхан болдог л доо. Гэхдээ энэ удаад лав биш шүү.
2. Шүүмжлэл. Бүхнийг мэдэх юм шиг шүүмжлэх нь утгагүй явдал.
Таны сонгосон эр хүн бол жаахан хүү биш, том болсон эр хүн. Ер нь эр хүнд гоншигнох, шүүмжлэх, зааж заавардах, үглэх хэзээ ч таалагдаж байгаагүй. Түүнийг байгаагаар нь хайрлаж чадахгүй бол цаашдаа яах юм? Та түүнийг хайрлах гэж хамт байгаа болохоос өөрчлөх гэж биш шүү.
3. Эрхэндээ байлгаж хянах.
Цаг тутамд хянаж цагдах үйлдэл чинь түүнээс улам холдуулна. Эр хүнийг хайрлая гэвэл амьсгалах агаар, эрх чөлөөг нь олгох хэрэгтэй. Хаана, хэнтэй явсан, юу хийсэн бла бла… Түүнийг ч залхаагаад өөрийгөө ч зовоогоод. Хянаж цагдах нь эрчүүдийн худал ярих эхлэл нь болдог гэдгийг та сайн ойлгоорой. За ийм л байна. Харахад гуравхан зөвлөгөө болохоор амархан байгаа биз? Гэхдээ эмэгтэй хүний цаанаасаа гараад ирдэг зан бол эд нар учраас л анхааруулаад байгаа хэрэг.

Бүх эмэгтэйчүүдэд хайр, халамж, анхаарал хэрэгтэй

$
0
0
35Бидний эргэн тойронд харж буйгаар гэрэлсэн, нөхөртэй эмэгтэйчүүд бүгдээрээ аз жаргалтай, инээд тодруулаад явдаггүй нь харамсалтай. Анх танилцахаас өөрийн болгох хүртлээ өөртөө дурлуулах гэж хичээдэг байсан эрчүүд харьцаа гүнзгийрэх тусам зайгаа барьж, дотно, романтик байдлаа гээчихдэг талтай.
Эрчүүдийн эмэгтэйчүүд “найрах” хурдыг машины км цагтай адитгавал “20…80…80…90…20” км цаг ажээ. Эрэгтэй хүмүүс энэ хугацаанд шохоорхсон бүсгүйгээ хангалттай өөрийн болгодог. Тухайлбал эхний үед гоё, ганган чамин үгээр сэтгэлийг татаж, орой бүр халамжилсан өнгө аястай мессеж илгээж, хамтдаа байхдаа энэ дэлхийн хамгийн сайн залуу болж хувирдаг.
Харин цааш бүсгүйчүүд дасах тусам өөрсдөө зай барьж “резин” шиг татах тусам холдож, суллах тусам бүсгүйчүүд бидэнд татагддаг аж. Тэгвэл сэтгэл зүйчдийн үзэж буйгаар нөхөр, найз залуугийн үүрэг амьдралд багасаад байвал дараах хэдэн зөвлөгөөг хүргэдэг аж.
1. Тэр чамд анхаарал, халамж хандуулахаа зогсоосон эсэхийг олж мэдэх хэрэгтэй
Хайртынхаа хамгийн дуртай гэж боддог зүйлийг гэнэтийн бэлэг болгон бэлдээд өгөөд үз. Таны бэлгийг ойшоохгүй, хэлж буй үгийг сонсохгүй. Эсвэл өгсөн бэлгийг үзэхгүй, задлахгүй бол анхаарал суларч буйн дохио аж.
2. Өөр хэн нэгэнд дасаад таныг мартсан юм биш биз
Ихэнхи эрэгтэй хүмүүс гэр бүлийн дутуу дулимаг зүйлээ ярилцахаас илүү таныг орлох өөр хэн нэгнийг хайж олдог. Иймээс түүнд өөр харилцаатай бүсгүй байгаа эсэхийг олоорой. Мэдээж нөхрөө буруутгахгүй энхийн замаар шийдэх гэж оролдоорой.
3. Ярилцах хэрэгтэй
Хэрүүл маргаан асуудлын шийдэлд биш тэр чигт буруу тийш эргүүлдэг талтай. Ууртай үед ямар ч хүн ярилцаж чаддаггүй учир хоёулаа тайван үедээ ярилцвал асуудлын голыг олох боломжтой. Тархи тайвсан байх үед хамгийн сайн сэтгэдэг гэдгийг бүү март.
4. Хуучны сайхан дурсамжийг сануул
Сэтгэл зүйчдийн зөвлөж буйгаар гэр бүлээ аврах хамгийн сайхан арга бол хуучин цагаа дурсах гэв. Та гэрлээд  3, 5, 10, 20, 30 жил болсон байлаа ч анх танилцаж байсан цаг хугацаа, анхны болзоо, анхны үнсэлтийг байнга  сануулж байна. Яаруу шийдвэрээс илүү шийдэл байж болох юм.
5. Бие, биенийгээ буруутгах хэрэггүй
Бие, биенийхээ гаргасан жаахан алдаан дээр түүнийгээ буруутгаж, бүү зэмэл. Сөрөг харилцаа үүсгэх тусам гэр бүлийн амьдрал утгагүй, адармаатай мэт санагдах болно. Бүхнийг хөнгөн, өөрт амар аргаар шийдвэрлэ.
6. Бэлгийн амьдралд өөрчлөлт орсон юм биш биз
Та хоёр долоо хоногт хэдэн удаа хавьтдаг вэ? Арай нэгхэн удаа юм биш биз. Энэ тоо тогтсон амьдралтай хосуудын хувьд бага тоо гэдгийг санах хэрэгтэй. Үргэлж хайртыгаа гайхшируулах гэнэтийн бэлгийг бэлд. Их мөнгөөр романтик орчин биш бэлдсэн хүний сэтгэл, уран сэтгэмжээс ихээхэн шалтгаалдаг. Орон дээрээ сарнайн дэлбээ цацах, эсвэл улаан дарс, хөгжим, бүдэг гэрэл байхад л та хоёрын үдэш дулаан уур амьсгалаар дүүрэн болох болно.

Хайрын долоон үе шат

$
0
0
60c355e5e098df4276de4adc46eb55b2Бүх хайрын түүх өөр үзүүрээс эхлэлтэй. Гэвч бүх учрал хайр болдоггүй нь харамсалтай. Ийм учраас л цор ганц хайраа оллоо гэж хэлдэг байх. Хэн нэгэнд дурласан ч тэр хүн тань тэр бүр анхаарал тавихгүй үед мөн л хайр асах нь ховор. Тиймээс хайр гэдэг харилцан биенээ хайрлаж хүндлэхийг хэлэх байх. Зарим хүмүүс дурласаа хайр гэж боддог. Яг одоо та өөрийн харилцаагаа ямар үе дээрээ явж байгааг тодорхойлоорой.
1. Эхний шат бол – Чихэрлэг шат
Бүх хосууд энэ үеийг давсан байдаг. Сайхан үгс, романтик байдал, шоколад, цэцэг,  энрийлэл гээд л.
2. Сэтгэл ойртох шат
Чихэр, цэцэгс өгөх шатны дараа та түүний тухай илүү ихээр мэдэхийг хүснэ. Түүний сэтгэлийн гүнд хэн нуугдаж байдаг, надаас ямар мэдрэмж явдагийг мэдэхийг хүснэ. Энэ үед ихэнх хосууд илүү ихээр дотносдог.
3. Үзэн ядах шат
Түүний сул талыг олж харж, анхаарал буурна. Ийм учраас та ихээр аашилж эхлэнэ. Гомдоллож, түүнийг яагаад залгасангүй, холбоо барьсангүйд нь уурлана. Энэ үе шатыг давсан хосууд харилцаагаа илүү бататгаж чаддаг.
4. Тэвчээр шаардах шат
Энэ үед хосууд харилцаандаа илүү ухаалаг, үнэнчээр хандаж эхлэнэ.  Жижиг зүйлээс бол муудалцах болон зөрчилдөх нь багасна. Харилцан биенийгээ тэвчиж ойлголцоно.
5. Хүндлэх шат – Хайрын эхний шат
Энэ үе бол хайрын эхний шат. Хосууд биендээ хувийн орон зайг олгож хүндлэнэ. Хосууд биендээ өндөр хариуцлага тавина.
6. Нөхөрлөх шат – Хайрын хоёр дахь шат
Хэцүү бүхнийг даван туулсны дараа. Хосууд зүгээр ч нэг дурлалт хосууд биш, сайн найзууд болсон байна. Ямарваа нэгэн зүйл тохиолдоход хамгийн эхэнд хандах хүн нь таны хайрт байх болно.
7. Жинхэнэ хайр
Энэ бол хайрын эцэс. Биенийгээ харилцан хүндэлж, дутуугаа нөхөж, дундуурыг нь дүүргэх, хэцүү үед нь туслах үе. Энэ бүх давааг давахад тэвчээр, цаг хугацаа хэрэгтэй. Давааны цаана бэлэг гэдэг шүү дээ.
Ингээд бүсгүй таны харилцаа аль үе шат дээр явж байна?

Хайр хэдэн настай вэ?

$
0
0
12189533_534859133348686_7930726917875698063_nБүх зүйлд дуусах хугацаа байдаг. Сүүнд 3 хоног, талхад 3 хоног, жимсэнд 7 хоног байдагтай адил харилцаанд дуусах хугацаа гэж байдаг болов уу?
Хүмүүсийн ярьдгаар 2 хүний дунд байх хайр нь ойролцоогоор 3 жил насалдаг гэдэг. 3 жилийн дараа хосууд нь харилцан хамааралтай, бие биенийхээ өмнө үүрэх өндөр хариуцлагатай болж хувирдаг. Гэвч энэ үед хос 2-ын харилцаанд яагаад ч юм хүйтэн агаар сийгэхийг та мэдрэх нь элбэг.
Тэгвэл та жимс ногоогоо удаан хугацаагаар хадгалахын тулд олон арга хайж олж болно: консервлэх, хөлдөөх гээд л аргууд байдаг. Тэгвэл хайрыг дуусгахгүйн тулд тийм арга байдаг болов уу? Мэдээж үгүй. Магадгүй тийм ч байж болно.
Танд та хоёрын харилцаа урагшлахгүй, хөгжихгүй байгаа нь огт таалагддаггүй юу? Үргэлж хэрүүл, маргаантай байх ядаргаатай санагдах ч, яагаад ч юм та хоёр буцаад хамтдаа байдаг. Энэ бол хайр. Хичнээн муудалцан 2 тийш харж зогслоо ч гараа тавиагүй бол хайр мөн. Ер нь хэрүүл маргаан нь харилцааг улам бат бөх болгоход тусладаг.
Би нэг залуутай 3 жил үерхэж байлаа. Мэдээж бүх хүн өөр ч, ХАЙР цаг хугацааны эрхээр алга болж эхнэр нөхрийн харилцаа руу шилждэг. Тэр залуутай анх үерхэхэд үнэхээр их халамжтай, үргэлж залгаж утасддаг, өдөр бүр уулздаг, бэлэг өгдөг байсан. Хамт байхад үнэхээр жаргалтай, түүнийг хараад л баймаар санагддаг байж билээ.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бидний харилцаа удаашруулсан бичлэг шиг үнэхээр уйтгартай санагдаж эхлэсэн. 3 жилийн өмнөх тэр хүнийг харьцуулж хартал халамж алга болж, уулзах нь багассан. Бас түүнээс бэлэг аваагүй маш удсан, залгах нь бүр мөсөн багассан байсан. Сүүлдээ түүнтэй уулзсан уулзаагүй надад ялгаагүй санагдаж эхлэсэн.  Учир нь уулзахгүй байлаа гээд энэ хүн байж л байх юм чинь гэсэн бодол үргэлж төрдөг байсан.
Тэгэхээр харилцаанд эрэгтэй хүн цаг өнгөрөх тусам өөрийн жинхэнэ төрхийг гаргадаг юм шиг санагдсан. Түүнээс салахад яагаад ч юм би огт харамсаагүй, тэр ч харамсаагүй.
Үнэндээ хайр дуусдаггүй! Зүгээр хайранд завсарлага хэрэгтэй байдаг юм. Хичээл ажилд завсарлагаа, цайны цаг гэж байдаг шиг хайранд ч гэсэн завсарлагааны цаг гэж байдаг. Тиймээс хамтдаа гараа хөтлөөд асуудлыг давж гарах чадвартай байх хэрэгтэй. Бас та хоёрын дунд үүссэн асуудлыг аль болох хурдан шийдэж байхгүй бол улам холдоод байдаг. Дахин хэлэхэд хайр дуусдаггүй юм шү, зүгээр л зүрх сэтгэл түр амрах хэрэгтэй байдаг юм.

Хайраа хаанаас хайх вэ?

$
0
0
11025152_353181814869822_8943054266695369303_nГанц бие бүсгүйчүүд минь цор ганц хайраа нууцхан дотроо бодож, олохыг хүсдэг байх. Өөрийг нь ойлгодог, үнэлдэг, хүндэлдэг хамгийн гол нь хайрладаг эр хүнийг бид хүсдэг.
Бүсгүйчүүд хайраа олно гэхээр ресторан, клуб, паркаар явж өөрт тохирох хүнээ хайдаг байх. Энэ буруу юу, зөв үү? Бүгдээрээ хайраа хэрхэн зөв хайх вэ. Эсвэл энэ бүр огт хэрэггүй асуулт уу. Үүнд хариулт өгөх гээд үзье.
Ер нь өөрт тохирох эр хүнээ хайхдаа сэтгэл санаа өндөр үедээ явах хэрэгтэй. Жишээ нь, та гутранги бодолтой нэгэн залуутай танилцлаа гэж бодоход  дараа нь дотроо ”Миний дараагийн экс найз залуу” гэж бодох ч юм билүү? Тиймээс сэтгэл санаагаа өөдрөг, цэгцтэй үедээ болзоонд явах хэрэгтэй.
Тэгвэл хайрын эрэл гэж юу вэ? XXI зуунд технологи хөгжсөний ачаар бид фэйсбүүкээр болзоо тогтоодог болж. Гэвч ихэнх эмэгтэйчүүд интернэтээр холбоо тогтоох дургүй байдаг. Учир нь компьютерийн дэлгэцийн цаана ямар ч залуу нуугдаж байгаа юм билээ. Ер нь интернэтээр дурлах гэдэг дэмий зүйл.
Ихэнх эмэгтэйчүүд миний бодлоор анхны болзоон дээрээсээ л залуугаа хараад өөртөө тохирох хүн мөн эсэхийг шинжээд үзчихдэг.
Та үнэхээр хайраа олмоор байгаа  бол нэгэн арга бий.  Өөртэйгөө сонирхол нэгтэй хүнийг олвол биенийгээ илүү сайн ойлгодог хос болох болно. Жишээ нь, та спортод сонирхолтой бол сагсны тэмцээн дээр зөвхөн өөрт зориулагдсан тэр л залууг олж болно, уран зохиол сонгодогт дуртай бол номын дэлгүүр эсвэл театрт учирч болох.
Хэрвээ таны танилцсан залуу танд таалагдсан бол түүний дэргэд өөрийнхөөрөө байж, түүнийг өөртөө таалагдсаныг тойруу аргаар ойлгуулах гэж хичээгээрэй.
Таны сонгох хүн таны хамгийн сайн найз, дотны хүн, ярилцахад таатай, таныг ойлгодог, сул талыг тань хүлээн зөвшөөрч чадах, харилцан биенээ хүндэлдэг хамгийн гол нь таныг хайрлаж чадах эр хүн байх хэрэгтэй. Амжилт бүсгүй минь!

Амьдралд 2 янзын хайр байдаг

$
0
0
169907-15092015-1442274347-1769310173-IMG_5397Энэ амьдралд 2 янзын хайр байдгийг амьдрал өөрөө харуулдаг. Нэг нь өөрийнхөө төлөө хайрлах хайр. Нэг үгээр бусдын хайр өөрт нь юу өгч байгаагийн хэрээр түүнийг хайрлана гэсэн үг. Хажуудах хань нь юу хүсч, юугаар дутаж үгүйлэгдэж байгааг сонирхдоггүй, харин амьдралынхаа хугацааг өөрийнх нь аз жаргалын төлөө зарцуулж байгааг тийм л байх ёстой мэт үздэг. Ийм хайрын эзэд, хүний сэтгэл зүрх рүү өнгийж харахыг хүсдэггүй.
Хайрын нөгөө нэг хэв маяг нь, бусдыг түүний өөрийнх нь төлөө хайрлах хайр юм. Энэ бол авах зүйлийнхээ тухай биш, харин өгөх зүйлийнхээ тухай бодно гэсэн үг. Эхнэр нөхөр хоёр бие биенийхээ амжилтаар бахархаж, хэн нэгнийхээ төлөө өөрийгөө мартаж, сэтгэлийг нь мэдэрч хуваалцаж, үүгээрээ цаглашгүй аз жаргалыг мэдрэн, бие биенийхээ төлөө амьдрахыг хэлж байгаа юм.
Сэтгэл харамгүй ийм хайрын гол шинж нь өөрийнхөө төлөө хайрлахаас илүү их аз жаргалыг хүнд өгдөг явдал юм шүү дээ. Яагаад гэвэл хүн өөрийгөө мартахын хэрээр дараа нь илүү их аз жаргалыг мэдэрдэг байхаар бүтээгдсэн юм.  Ийм хайрын эзэн болж амьдарсан бодит нэгэн түүхийг сонсож байсан билээ. Олон жил ханилсан хоёр хөгшин хэдэн малаа бараадан насаараа хөдөө амьдарчээ. Залуудаа үр хүүхдээ алдаж, зовлон туучиж эдэлснийх үү, хөөрхий эмгэнийх нь ухаан санаа нь орж гардаг, элий балай өвчтэй болчихож.
Бяцхан хүүхэд шиг аашилж, юм л бол нуугдаж тоглохын хэнээ тусч гэнэ. Өвгөн, ухаан самуурсан эмгэнээ дагуулан хойдох толгод руугаа мацаж, жижиг цохио хаднуудын ард өдөржингөө нуугдаж тоглоно. Өвгөн зориуд олохгүй байгаа дүр эсгэн хажуугаар нь өнгөрөх бүрт нөгөө нуугдаж байгаа хүн чинь байхгүй, тас тас хөхрөн баясан хөөрч, хүүхэд шиг л дэгдэн дэгдэн гүйдэг байсан гэдэг. Айл саахалтынхан нь “Муу өвгөнийг ч мөн зовоож байна даа, хөөрхий” гэлцдэг байснаа төдөлгүй л “Энэ хоёр мөн хөөрхөн өө, эвий гэж…” гэлцэх болж. Эмгэнээ жаргалтай байлгаж, аяыг нь дагуулан дураар нь тоглуулж байх нь өвгөний хамаг хүсэл зорилго, аз жаргал, хайр халамж нь болсон байсан юм.  Гунигтай ч, сэтгэлд гэгээхэн энэ түүх хайрын мөн чанарын тухай үргэлж сануулах нь сайхан.

Зарим хайр бүтээгүй нь дээр байдаг юм

$
0
0
Night_Kiss_by_sketcher2007Бидний амьдралд маш олон учрал тохиол бий. Тэдгээрээс бид заримдаа хэчнээн хүсээд ч биелшгүй хайр, дурлал, шохоорхолтой учирдаг нь жам. Амьдралаараа дэнчин тавиад ч хамаагүй түүний л дэргэд байвал өөр юу ч хэрэггүй гэж бодож суух үе бишгүй. Заримдаа бүр хэзээ ч хүсээгүй, энэ л хүн биш шүү гэж бодоод байхад зөрж байгаа юм шиг тааралдаад байх нь ч олон.
Гэхдээ л амь амьдралаа алдаад ч хамаагүй зөвхөн түүнтэйгээ л хамт байвал боллоо гэсэн гал халуун хайр дурлал заримдаа бүтээгүй нь дээр байдаг ч юм шиг. Эргээд харахад, бидний найз нөхөд, эсвэл бид өөрсдөө ч тэр эргүүлгийн нэгэн хэсэг нь болоод “Тэр хайр бүтээгүй нь дээр байж дээ” гэж өөрсдөдөө хэлээд ч сууж байх юм билүү.
Сайн найз охин минь архинд хамаг мөнгөө үрчихдэг залууг өөрчлөгдөнө, хүүхдээ бодоод засарна гэж 5 жил хүлээсэн л юм даа. Бүх тэвчээрээ бараад эцэст нь, “Ийм хайр бүтдэггүй юм байна” гэж өөртөө хэлээд тэр эрийг орхисон. Найз маань хожимдсон ч гэсэн ухаантай шийдвэр гаргасан гэж би боддог юм. Одоо тэр минь охинтойгоо хангалуун сайхан амьдарч байгаа. Эр хүний гар харалгүй, хэн шөнө дөлөөр хаалга балбах бол гэж эмээлгүй яваа. Харин нөхөр нь “Бөмбөгөр”-ийн хашаанаас хог түүдэг ажилтай болсон байна лээ. Ийм хайр мэдээж, бүтээгүй нь дээр байсан юм.
Өөр нэг жишээ байна. Ажлын газрын эмэгтэй маань эхнэртэй хүнд дурлачихаад яахаа мэдэхгүй суусныг ч би мэднэ. Цаад залуу нь нялх хүүхэдтэй эхнэрээ орхиод өөрийг нь дагаад ирчихсэн болохоор бусдын нулимсан дээр жаргаж болдоггүйн зовлонг тэр бүсгүй яс махандаа шингэтэл ойлгосон гэдэг. Анх танилцаж, хайртай дуртайгаа мэдэлцэх хүртлээ түүнийг ардаа ам бүлтэйг нь мэдээгүй явснаас ийм зовлонгийн эхлэлийг тавьчихсандаа тэр бүсгүй гэмшихийн ихээр гэмшсэн дээ.
Салъя гэхээр нөгөө залуу нь явж өгдөггүй, өдөр, шөнөгүй утас нь хангинаж хүүхдийн уйлах чимээ, эмэгтэй хүний орилох дуунд зүрхээ зүсэгдтэл  шаналсан гэсэн. Хэчнээн хайртай байлаа гээд буруу замаар ирсэн хайр хувь тавилангийн эргүүлэгт ял болж хувирах нь мэдээж. Ийм хайр бүтээгүй нь дээр байдаг юм. Тиймээс ч найз маань тэвчээр заан байж өнөөх эрийг өөрөөсөө холдуулж, сая нэг амсхийсэн юм даа.
Дээрхийн адил олон зуун жишээ бидний амьдралд эргэлдэж байна. Бүтэх учиртай хайр байдаг байхад бас бүтээгүй нь дээр байдаг учрал, тохиол гэж бий. Энэ бүхнийг ялгаж, салгаж чадвал зөв амьдрал өөрөө биднийг шагнах биз ээ.

Хайр үзэн ядалт хоёр ганцхан алхмын зайтай

$
0
0
3c2766b836cc4f70dbe7d5b3aacaca57Гэр бүлд хэрүүл уур хилэн, хүчирхийлэл гарах бүрт хүүхдийн мэдрэлийн эсүүд үхжилд орж, хямран гундаж байдгийг эцэг эхчүүд бид хэзээ ч мартаж болохгүй.

Эхнэр нөхөр хоёр итгэлцэж ханилаад энэ орчлонд амьдрахдаа үргэлж л найрын ширээний ард байгаа шиг инээж дуулж байдаггүй, санаа нийлэхгүй юухан хээхэнээс аваад сэтгэл сэмэлсэн гуниг гутрал, уур хилэн хүртэлх орон зайд эвдрэлцэх хийгээд эвлэх, эсвэл асуудал гүнзгийрч салах нийлэхэд хүрэх нь ч бий. Хэний буруу вэ гэхээс илүүтэй эмэгтэй хүн маргаанд ялагч байхыг хүсдэг нь нууц биш. Хэрвээ та нөхөртэйгээ алив нэг асуудал дээр санаа нийлэхгүй зөрөлдөж, багагүй цаг хугацаа зарсаны дээр, өөрийнхөөрөө энэ асуудлыг шийдэх гарц хайж байгаа бол хэдэн зүйлийг чухалчлан анхаарах учиртайг сэтгэл зүйчид зөвлөдөг.

1.    Маргалдаж байгаа хүндээ муухай харагдаж болохгүй. Таны үс сэгсийж, хувцас хунар тань нэвсийгээд, хормой дээрээ гишгэн алдан хашгичиж, нүд чинь аймшигтайгаар хялалзан эргэлдэж байвал… гээд бодоод үз дээ. Хэн ч ийм дүр харахыг хүсэхгүй, хэн ч танд бууж өгөхгүй, бас уучлахгүй, харин шууд салалт хүлээж байж мэдэх юм. Асуудал шийдэх маргааны өмнө өөрийгөө цэгцэлж, гадаад үзэмжиндээ анхааран, үсээ сайхан янзалж, торгон халадаа хээнцэрхэн углаж, дотуураа болж өгвөл секс маягаар татуургатай трико сэлтийг өмсвөөс эр хүн таны гоо үзэсгэлэнд сөгдөж, маргаанд сэтгэл түвдэхгүйгээр бууж өгдөг гэнэ шүү.

2.    Эмэгтэйчүүд ихэнхдээ уур хилэндээ дийлдэж, утга учиргүй хашгичин довтолж, ярьж байгаагаа үл ойлгохоос гадна, ярих ёстойгоо ч учирлаж чадахгүй, хий дэмий баахан үглэдэг нь маргааны ялагдагч болох дараагийн нэг шалтгаан. Тиймээс асуудлын учир шалтгааныг нухацтай, уялдаатай, баримттай сөхөж, айхтар логиктой ярих бэлтгэлийг бодол сэтгэлдээ сайн базааж бэлтгэх хэрэгтэй. Юунаас эхлэх, юуг онцлох, бас зайлшүй байдлын нотолгоог хэрхэн гаргах гээд. Хаа хамаагүй зүйл хашгирч гууглаж ярилгүй, үглэж яншилгүй, гагцхүү маргалдаж байгаа асуудалтай холбоотой зүйлийг хянуур эхэлж, улмаар гүзнгийрүүлэн учирлаж, тайван хэрнээ бардам додигор дуусгаарай.

3.    “Чи хэзээ ч намайг ойлгодоггүй”, “Чи үргэлж намайг буруутгадаг” гэх мэтээр “ЧИ” гэдэг үгийг ярианыхаа эхлэл бүү болгоорой. Энэ үг хүнд өөрийгөө өмөөрөн хамгаалах сэдлийг шууд өгч, уур хилэнг нь бадраадаг. Тэгвэл түүнийг асаахгүй байхын тулд яаж ярих ёстойв? “Намайг ойлгохгүй байгаа болохоор л энэ бүхэн хэцүү байдалд хүргээд байна” гэх зэргээр “чи” гэдэг үгээр эхлэхгүй байхыг л эрхэмлэ.

4.    Маргалдахдаа хашгирч, дуугаа өндөрсгөн, элдэв доромж үг хэллэг хэрэглэвэл та амжилт олохгүй. Төв царай, намдуун энгийн учирлал сонссон эр хүн эргэцүүлэх, харьцуулан бодох, дүгнэлт хийх боломжийг өөртөө авч чаддаг байна.

Энэ зөвлөмж хэрүүл маргааныг дэмжиж байгаа юм биш, гэр бүлд тохиолдсон зайлшгүй асуудал, үл ойлголцол, сэтгэл сэмлэх хэрүүлийг эв зүй ухаан, харилцааны мэдрэмжээр шийдэн, эмэгтэй хүн ялагч байх чадварт суралцах алхмыг л санаа болгож байгаа хэрэг. Дамшрамд хэлэхэд гэр бүлд хэрүүл уур хилэн, хүчирхийлэл гарах бүрт хүүхдийн мэдрэлийн эсүүд үхжилд орж, хямран гундаж байдгийг эцэг эхчүүд бид хэзээ ч мартаж болохгүй.

Хайр, үзэн ядалт хоёр гэдэг бие биедээ эсрэгцэн харсан асар том тоосгон хана мэт зүйлс биш. Харин ганцхан алхмын зайд оршдог хандлага харилцаа юм шүү. Хэрэггүй зүйлээс эхэлсэн буруу хандлага хэсэгхээн хугацааны дараа засахын аргагүй алдаанд хүргэх нь бий. Ялимгүй зүйлд гомдон ханиа буруутган зүхэвч, эргээд бодоход яах гэж тэгэв дээ хэмээн өөртөө бурууг өгч сэтгэл өвдөх үе ч бас амьдралд бий.

Тиймээс мөнх биш, богинохон энэ амьдралыг үзэн ядалтаар биш хайр, ойлголцолын гэгээн өнгөөр дүүргэж явахыг хиээлтэй. “Нэг хормын уур хилэнг тэвчиж чадваас мянган өдрийн гунигийг тойрч гарч чадна” гэж сайхан үг бий.

Хайраар дутаж өссөн хүн бусдыг хайрладаггүй

$
0
0
даарах_cropped_mediumУхаант хүн чухамдаа “хайрын ургамал” билээ. Хайраар тэжээгдэж, хайраар уславал хурдан түргэн торнин баясаж, хайраар асаахын цагт хачин тодоор гэрэлтдэг заяатай. Хайраар дутаж өссөн хүн бусдыг хайрладаггүй гэж үнэн. Бусдаас хүртэж мэдрэх, хүлээж авах гэсэн бүхнээ бусдад өг.

Олон жилийн өмнөсөн. Эмэгтэйчүүдэд зориулсан “Бэр цэцэг” –радио сэтгүүл эрхэлдэг байлаа. Харцанд нь гуниг суусныг эс тооцвоос амьдралд элэгсэг, ажилсаг хийгээд авхаалжтай сайхан бүсгүйтэй уулзах тохиол гарч, бороотой оройн урт яриа дэлгэж билээ.

Нөхөр нь тун сүрхий амьжиргаатай нэгэн . Машин засаж, цалингаас гадуур орлого олдог, гаднаас нь харахад энэ айл өөлөх өөгүй аз жаргалтай нэгэн өрх. Гэсэн ч тэр ээжийн харцанд гуниг сүүмийж, арилшгүй тогтсон нь үрээ хайрласан, харамласан сэтгэлийн шаналангаас үүдэлтэй байж билээ. Нөхөр нь төрсөн хүүдээ маш хатуу хандана.

Цэргийн чанга дэглэмд байгаа мэт өдөр бүрийг хүний харцны хөдөлгөөн дор өнгөрөөх хүүд амар байсангүй. Нэг удаа найзуудтайгаа нийлж кино үзэж байхад нь үзвэрийн танхимд эцэг нь дүүлэн орж, нэрийг нь чангаар дуудан хашгирч, айж ичсэн хүү аргагүйн эрхэнд киногоо  орхин гарвал аав нь амдан барьж аваад адгуус мэт архиран шилэн хүзүүнээс нь базсаар гэртээ авчирчээ. Хэлэлгүй явлаа, дураар аашиллаа гэсэн ганцхан шалтгаан тэр аавыг ийм байдалд хүргэж. Аав нь хүүгээ гайхалтай сайн хүн болгох гэж туйлаас хичээн, амьдралд нугарахгүй сөхрөхгүй хатуу болгохын тулд өөрөө аймшигтай хатуу хөндий ханддаг байсан нь тэр.

Зорилго нь зөв ч арга нь буруу байсны зэм шийтгэлийг хүүтэй нь ханилсан бүсгүй хожмоо эдэлж байгаа тухай өнөөх бүсгүй уйлан байж өгүүлсэн юм. Эцгийн хатуу гараар өссөн хүү өсөх тусмаа харгис хатуу, ууртай догшин болсоор, гэрлэж бараалсан хойноо ханиа зовоодог болжээ. Ээж нь хэдийгээр учирлаж хэлэвч, аргадаж зөөллөвч аавын харгис зан хэзээ ямагт ялан дийлдэг байлаа. Хүү ээждээ хайртай ч энхэр зөөлөн зан нь хулжин үргэж, хэг ёг хийсэн угзчуур зантай, хэнтэй ч үгээ олдоггүй хэдэр ганцаардмал нэгэн болжээ.

Ханьдаа дээрэлхүү загнаж, бүр гар хүрч, өчүүхэн зүйлд оволзон дүрсхийж хашгичин орилж, галзуу бар адил авирлах болсон нь ээжийн сэтгэлийг тасдах мэт урж, ходоодны шархтай болсоноо хүртэл сэтгэл дэлгэн ярьсныг санаж байна. Хүүгээ амьдралын нугаршгүй нуруутай сайн эр хүн болгоно гэж хатуурхдаг байсан аавын хүсэл ийн талаар болжээ.  “Амьдралаас чи юу хүснэ, түүнийгээ бусдад өг” гэсэн үгийг  тэр аав мэддэггүй явж.

Хүн өлсөж, өмсөх зүүхээр дутаж болох ч ганцхан хайраар л дутаж болохгүй. Хайранд өсөөгүй хүн бусдыг хайрлаж мэддэггүй. Нохдыг торон хашаанд хорьж байгаад сураар ороолгоод байвал өнөөх хүнийхээ барааг харуут л ноход архирч эхэлнэ. Хайрлаж энхрийлэхийг амьтан адгуус хүртэл мэдэрч, хүнд ээнэгшин нялхарч, дотносон баярлаж, эгээ л хүүхэд аятай аашилж, тэр ч байтугай эзнээ аварсан олон бодит түүх амьдралд бас бий.

Ухаант хүн чухамдаа “хайрын ургамал” билээ. Хайраар тэжээгдэж, хайраар уславал хурдан түргэн торнин баясаж, хайраар асаахын цагт хачин тодоор гэрэлтдэг заяатай. Хайраар дутаж өссөн хүн бусдыг хайрладаггүй гэж үнэн. Үр хүүхэддээ хайрыг харамгүй өгч байгаарай. Бусдаас хүртэж мэдрэх, хүлээж авах гэсэн бүхнээ бусдад өг.


Хайр, дурлал, шохоорхол яагаад яагаад?

$
0
0

Яагаад заримынх нь хэдэн жилээр үргэлжилдэг, харин заримынх нь хэдхэн сараас хэтэрч чаддаггүй вэ

0138-800x445

Хайр дурлалын харилцаанд хандах бүсгүйчүүдийн ялгаатай хандлагын тухай
Та нар мэднэ дээ, зарим бүсгүйчүүд нэг үерхсэн залуутайгаа 2,3 жил хамт байсаар байдаг бол зарим нь учирсан залуу болгонтойгоо хэдэн сараас хэтэрдэггүйг. Цэвэр тохиолдол уу эсвэл үнэхээр өөр шалтгаан байна уу?

Энэ талаар оюутан дүү маань надтай эхэлж яриа дэлгэлээ. Тэдний ангийн нэг охин амьдралдаа 2 л залуутай үерхсэн ч эхнийхтэй нь 3 жил, хоёр дахьтай нь үерхээд 1 жил болж байгаа аж. Харин дүү маань 3 сараас илүү хугацаагаар нэг хүнтэй тогтвортой харилцаатай байж үзээгүй. Дүү маань хорин хэдхэн настай, урд нь амьдралын уртаа зам хүлээж байгаа хэдий ч яг ийм ялгаа бүсгүйчүүдийн дунд үнэхээр байдаг болохоор би энэ талаар бичихээр шийдсэн юм.

Миний ажигласнаар тогтвортой харилцаагаа удаан хадгалж чаддаг бүсгүйчүүдийн ихэнх нь бидний тодорхойлдгоор “даруухан” байдаг. Харин нөгөө бүлгийн бүсгүйчүүд нь ихэвчлэн гадаад үзэмжиндээ анхаарч, эрчүүдийн талаарх сэдвийг хэзээ ч тойрч гардаггүй байх аж. Гэхдээ зөвхөн үүгээр тодорхойлбол хэтэрхий өрөөсгөл болох болохоор доорх 6 өөр талуудыг жагсаан бичлээ. Хэрвээ чи тогтвортой харилцаа үүсгэх тал дээр нэг л болж өгөхгүй байгаа бол “үерхлийн мастер” бүсгүйчүүдийн эдгээр чадваруудаас суралцаарай:

670px-Be-Strong-After-a-Breakup-Step-1

  1. Юуны өмнө тогтвортой харилцаа үүсгэж чаддаг бүсгүйчүүдийн толгойд огт өөр зүйлс эргэлдэж байдаг. Өөрөөр хэлбэл хоол идэж байгаа ресторанд нь царайлаг залуу орж ирэх үед тэр түүний анхаарлыг татах гэж хичээхгүй, зүгээр л хоолоо иднэ эсвэл ажлынхаа төлөвлөгөөг гаргаж сууна. Харин тогтвортой харилцааг амжилтанд хүргэж чаддаггүй бүсгүйчүүдийн ихэнх нь ийм нөхцөлд тэр залуугийн суугаа ширээний урдуур заавал дайрч, 00 өрөө орохоор явна. Тэр мэдээж сайхан хувцасласан байгаа учраас өөртөө тун итгэлтэй алхана. Энэ нь нэг төрлийн анхаарал татах гэсэн оролдлого юм. Гэхдээ иймэрхүү үйлдлийг тусдаа зорилгогүйгээр хийдэг буюу үнэхээр 00 орохоор явах бүсгүйчүүд ч бий. Тэдэнд бусдын анхаарлын төвд байх нь тийм ч хэцүү бишээс гадна тусгайлан хэн нэгнийг өөртөө татах зорилгогүй байдаг. Мөн мэдээж түүний толгойд огт өөр зүйл эргэлдэж байгаа.
  • Яг яаж гэдгийг нь мэдэхгүй юм. Гэхдээ л эрчүүдийн ихэнх нь бидний юу бодож байгааг төвөггүй мэдчихдэг гэнэ. Анхаарал татах зорилготой хийж байгаа үйлдэл үү эсвэл ямар ч дүр эсгээгүй, жинхнээсээ ийм анхаарал татам, харц булаам бүсгүй юу гэдгийг ялгачихдаг аж. Магадгүй бодол үйлдэл болж, үйлдэл биднийг илэрхийлдэг гэдэг нь ч байж мэдэх юм. Тиймээс тогтвортой харилцаа үүсгэхийг хүсэж байгаа бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд эрчүүдийн талаар хэтэрхий их бодохоо боль. Харин өөрийнхөө тухай, ирээдүйнхээ тухай, гэр бүлийнхнийхээ аз жаргалын тухай болон ажилдаа амжилт гаргах тухай бодож, хажуугаар нь гоо сайхандаа анхаар.
  1. Амжилттай харилцаа үүсгэж чаддаг бүсгүйчүүд мөрөөдөлтэй байдаг. Амьдралынхаа туйлын мөрөөдлийг олоогүй байлаа ч хэтийн зорилго тэдэнд бий. Энэ нь тэдний хувьд магадгүй болзоо, эр хүний орон зайнаас ч түрүүнд тавигдана. Ямар нэг эр хүн түүний дэргэд байхгүй ч түүнд араас нь бүхнээ зориулан гүйх зорилго, мөрөөдөл байгаа учраас хэн нэг эрийг хэтэрхий томоор хүлээн авч, амьдралынхаа гол цөм болгодоггүй. Зарим талаараа тэд эрчүүдтэй адилхан байж магадгүй юм. Жишээ нь тэд нэг л шийдсэн бол эргэж буцдаггүй мөн тэр шийдвэрээ зөв гэдгийг өөртөө батлахын тулд бүх зүрх сэтгэлээрээ хичээж чаддаг. Харин амжилттай харилцаа үүсгэж чаддаггүй бүсгүйчүүд ганцхан “ХАЙР ДУРЛАЛ” гэдэг зүйл дээр төвлөрч, бүхнийхээ цөм болгочихдог. Магадгүй гаднаасаа тэгж харагддаггүй байж мэдэх ч дотоод сэтгэлдээ үргэлж эрчүүдтэй харилцах харилцаа, учрал, романсын тухай л бодож, ургуулан төсөөлж байдаг. Магадгүй тэдний цор ганц мөрөөдөл нь гайхалтай нөхөртэй болох ч байж мэдэх юм. Гэвч хичээсний хэрээр бүтчихдэггүй цор ганц зүйл нь хайр сэтгэл шүү дээ.
  1. Тэд аминчхан. Тэдний хувьд №1 нь тэр өөрөө дараа нь гэр бүл, найз нөхөд, ажил нь бичигдэнэ. Харин эрчүүд магадгүй бүр №10 руу л явах байх. Цөөхөн эрчүүд л №10 гэсэн дугаараас №1, №2 руу үсэрч чадна. Гэхдээ энэ нь ид шид, арга саамаар биш хоорондоо тохирох, нийцэх харьцаанаас л үүдэлтэй. Мөн болзоот эрчүүд нь түүнд цэцэг жимс барьж гүйхийг тэр жирийн л үзэгдэл гэж үзэх учраас бусдад харуулах зорилгоор зургийг нь авч инстаграмдаад байх нь бараг л үгүй. Баглаа цэцэг, гоо сайхны багцаас илүү өөрийгөө үнэ цэнэтэй гэдийг мэддэгт л гол учир нь байгаа юм. Тэд өөрийнхөө үнэ цэнийг маш сайн мэддэг. Ахин хэлье тэд үнэ цэнээ мэддэг. Гэхдээ үнэ цэнэтэй байхыг их зантай андуурч болохгүй шүү. “Ингэвэл би үнэ цэнэтэй харагдана” гэж бодсон хуурамч их зан биш үнэн сэтгэлээсээ “Би үүнийг, үүнээс ч илүүг авах эрхтэй, чадалтай бүсгүй” гэдэгтээ итгэлтэй байх талаар ярьж байна. 
  1. Зөв газруудаар явдаг. Зөв газрууд гэдэг нь зөвхөн мундаг залуусын үйлчлүүлэхүйц үнэтэй том ресторан, клубүүд биш шүү. Харин өөртэй нь тохирох, зөв залуус байж болох тэр л газруудыг хэлж байгаа юм. Тийм газруудын дунд дээр хэлсэн үнэтэй том ресторан, клубүүд орж болно л доо. Гэхдээ тэдний тэнд очих зорилго нь эрчүүдтэй огт хамаагүй байдаг. #1, #2 –ыг сайн уншсан бол чамд ойлгомжтой байгаа байх. Тэдний зорилго өөр, өөрийн гэсэн үзэл бодол, мөрөөдөлтэй учраас эрчүүдийн анхаарлыг гадаад төрхөөс гадна дотоод мөн чанараараа татаж чаддаг. 
  1. Үерхлийн мастерууд бусдаас огт хамаардаггүй. Үнэхээр сайн найз нь түүнд болзоот залуугийн нь талаар муу үг дуулгаж, салах нь дээр гэж зөвлөсөн ч тэр эхлээд өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсоно. Өөрийн ухаанаар л асуудлыг шийднэ. Харин үерхэж чаддаггүй бүсгүйчүүд найзынхаа үгийг сонсож, дагах магадлал өндөр. 
  1. Өөрийгөө битгий хумь. Энэ бол тэдний тэргүүн зарчмуудын нэг. Өөрөөс нь огт өөр ертөнцтэй, сайхан хувцасласан, ажилдаа сайн залуутай танилцсан ч тэр өөрийгөө хумьж, намайг тоохгүй биз дээ гэсэн бодолтой харьцах эсвэл том загас уургалах гэж байгаа мэт аяглахгүй. Энэ нь аль аль талаараа өөрийгөө түүнээс дутуу гэдгийг батлаад өгчихөж байгаа хэрэг юм. Эцсийн эцэст харилцаанд хосын дотоод мөн чанар чухал болохоос хийдэг ажил, зэрэг дэв гэх мэт зүйлс багахан байр суурь эзэлнэ шүү дээ. Нэг үгээр хэлбэл өөртөө итгэлтэй хүний дэргэд тэд улам л өөртөө итгэлтэй байдаг. Өөрийгөө юуны төлөө явж, хаана хүрэхээ маш сайн мэдэж байгаа учраас л тэр юм шүү дээ.

307_34860_2512164

Дээрх 6 зүйлийг багцлаад харвал өөрийнхөөрөө байж чаддаг бүсгүй харагдаж байгаа биз? Тийм ээ, энэ л шүү дээ. Эрчүүдийг өөртөө татах гэж битгий их хичээ, өөрийнхөөрөө бай гээд байдаг маань энэ л юм. Тэгэхээр эрчүүдээс ч дээгүүрт тавигдах өөрийн гэсэн мөрөөдөл зорилготой бай, бүсгүй минь.

Хайр гэж юу юм бэ?

$
0
0

tumblr_n9xnsbfCtx1ttxb55o1_1280Хүмүүс энэ асуултанд цээжин дэх хамаг сайн сайхан үгсээ хамж шимж байгаад хариулдаг. Зарим нь нарийн тодорхойлох боломжгүй гэцгээдэг. Гэвч “хайр”-ыг хэн нэгэн бүрэн үгүйсгэж, зүхэж байсныг би сонсч байсангүй.

Учир нь дэлхийн хэдэн тэрбум хүмүүс бүгд хайрын хүчээр л мэндэлж, үр удмаа үлдээж, өөрийн түүхийн хуудсыг бичилцдэг учраас хэнд ч түүнийг муу хэлэх эрх байхгүй хэмээн бодно.

Хорвоод олон янзын хайр бий гэсэн үгийг бид залхтлаа сонсож байсан. Тэднээс энэ хуудаснаа зөвхөн амраг хосын хайрын талаар өөрийн мэдрэмжээ хуваалцахыг хүссэн юм. Зөвхөн аз жаргалтай төгсгөлийг зөгнөдөг дурлалын талаар юм шүү.

Арван жил, их сургуулийн алинд ч бидэнд хайрын талаар хичээл ордоггүй. Амьдрал өөрөө бидэнд хүнийг хайрлах урлагийг насан туршид нэг ч “завсарлагааны цаг”-гүйгээр нэг нэггүй зааж өгдөг. Тийм ээ. Хүнийг хайрлана гэдэг бүхэлдээ урлаг. Хүний сэтгэл ганцхан эвгүй үгээр “хатгахад” цуурчихмаар, ширүүвтэрхэн харцаар “хөндөхөд” хагарчихмаар хэврэгхэн зүйл. Нэгэнт зүсэгдсэн зүрхийг дараа нь хичнээн энхрийлэвч шарх анина уу гэхээс, сорви арилдаггүй билээ.

Энэ урлагт суралцаагүй нь хэн нэгнийг өвтгөж, өөрөө өвдөхөөс хулчийсандаа цаг зуурын учралуудаар нүдээ баяссгаж, сэтгэлээ хуурч яваа хүмүүс олон. Хайр хэмээх гайхамшиг нь тэгш хэмтэй. Нэг талд нь өвдөлт байдаг ч нөгөө талд нь аз жаргал бий гэдгийг олж харахгүй байгаа бол өрөөсөн нүдээ сохлуулсантай адил.

Хайртай хүнээ харах төдийд л бүх зүйл өөрчлөгдөж, ямар ч зовлон бэрхшээл өчүүхэн мэт санагддаг. Яагаад гэвэл тэр таны хувьд хорвоогийн хамгийн сайхан зан чанарын цогцлол учраас. Тэр таны хувьд бүхэл бүтэн ертөнц учраас. Ертөнц бүхэлдээ таньд байхад өөр юу хүсэх билээ дээ. Иймээс л хайр биднийг жаргалтай болгодог юм. Сүсэглэж ирсэн өнөөх бурхан бус, дэлхийн татах хүч ч бус, зөвхөн тэр л таныг өдий хүртэл амьдруулж амьсгалуулж байсан гэдгийг ойлгоно.

Таны мэдээгүй олон асуултын хариу нэгэн зэрэг тайлагдах шиг л болно. Урьд нь өнгөрсөн амьдралынхаа тухай эргэцүүлдэг байсан бол хүн дурлахаараа ирээдүйнхээ талаар зураглан суудаг. Таныг гэсэн сэтгэлийнх нь хариуд юу өгөхөө ч олохгүй. Түүний төлөө зориулж чадах цорын ганц зүйл амь нас тань гэвэл та үхэхэд ч бэлэн болно. Энэ бол хайр. Хэрэв хайрын төлөө юуг ч золиослохгүй бол, та сүүлд нь илүү их зүйлийг алдах болно.

Төгс төгөлдрийг хүлээж суусаар, учирсан аавын хүү ээжийн охидыг гоочилж явсаар залуу насаа өнгөрөөдөг хүмүүсийг ч олонтаа харж байлаа. Тэгсээр эцэст нь өөрийг “буцаж яваа цаг” болсныг ухаармагцаа зүгээр л таарсан нэгэнтэйгээ ханилах эмгэнэлтэй биш гэж үү? Гэвч ингэж тэвчээртэй хүлээсэн хүн бүр алддаггүй. Бид амьдралынхаа алхам бүрт анзааргатай байхгүй бол олон алтан боломжууд хажуугаар урсан өнгөрсөөр байдаг. Ялангуяа идэр залуу насанд буруу алхам хийсэн ч алдах зүйл өтөл наснаас бага байдаг учир юунаас ч хоцрохгүй явсан хүн нь онодог юм шиг ээ. Хүмүүс төгс төгөлдрийг олсондоо бус, өөрийн хайртай хүнээ төгс төгөлдөр болгож хардагт хайр сэтгэлийн үнэн чанар оршдог гэдэгт итгэж байна.

Ямар гоёл хайр, мөнгө, аз жаргал дууддаг вэ

$
0
0
480810_349515158459789_1175826119_n_500x500
Бүр эрт дээр үеэс гоёл чимэглэлийг хамгийн хүчтэй сахиус хэмээн үздэг байжээ. Ер нь мөнгө эд баялаг дуудах, хүссэн хүнтэйгээ гэрлэх, эрүүл сайхан хүүхэдтэй болох, дайсан болон хорон муу санаатай хүмүүсээс хамгаалах зориулалтаар анх гоёл зүүлт үүссэн гэж Мерилин Керро үздэг бөгөөд харин өнөө үед бөгж, хүзүүний зүүт, ээмэг гэх мэтчилэн аливаа гоёл чимэглэлийн жинхэнэ үүрэг, утга алдагджээ. Тэрээр гоёл чимэг ямар утга илэрхийлдэг, ямар ач холбогдолтой тухай дэлгэрэнгүй өгүүлжээ.

Бөгж – бол асар их хүчтэй сахиус. Энэхүү хуруундаа зүүж явдаг гоёлыг өөрийнхөө хүсэл мөрөөдөлдөө үнэнч, тавьсан зорилгодоо хүрэхээр хичээж, өөртөө бат итгэлтэй яваа хүмүүс зүүдэг. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь зүүсэн бөгж нь хүч дэмнэн тусладаг. Түүнээс гадна атаа жөтөө, хараал хэл амнаас хамгаалдаг. Бөгж өөрийнхөө эзнийг ахуй амьдралын аливаа таагүй асуудлаас хааж хамгаалдаг.

Хүзүүний зүүлт – өөртөө бат итгэлтэй хүмүүс зүүдэг. Хүзүүний зүүлт уур уцаар зэрэг сөрөг сэтгэл хөдлөлөө дарах, сэтгэл санаа өргөж өгөх, хүч тамир сэргээхэд тустай. Гэвч нэг хүзүүний зүүлтийг нэг жилээс илүү хугацатай зүүхгүй байхыг Мерилин Керро зөвлөөд бүтэн жилийн турш асар их сөрөг энергийг хуримтлуулдаг тул жил бүр тэр муу муухайтай нь хамт хүзүүний зүүлтээ солих хэрэгтэй гэжээ.

Чулуун шигтгээтэй хүзүүний зүүлт эсвэл энгэрийн зүүлт – хамгийн хүчтэй сахиуснуудын нэг гэж эрт цагаас үзсээр иржээ. Тэрээр хайр дурлалаас гадна, үнэнч сайн нөхдийг, сайхан сэтгэлтэй хүмүүсийг өөртөө татдаг. Эдгээр гоёл дайсан, санаа муутнаас, элдэв сөрөг муу энергээс хамгаалдаг шидтэй.

Бугуйвч – өөртөө төдийлөн итгэлтэй биш хүмүүсд их ээлтэй. Гартаа энэхүү гоёлыг зүүснээр хүнд эр зориг, шийдэмгий байдал бий болдог. Бусдын нөлөөнд амархан автдаг хүмүүст бугуйвч их сайн хамгаалалт болдог. Бугуйвчны тусламжтайгаар бусдын нүдэнд анзаарагддаггүй байсан хүмүүс тэргүүлэгч болж чадна.

Фенечка буюу сүлжмэл гоёл зүүлт – бол онцгой нэгэн сахиус. Тэрээр асар их эерэг энергийг агуулж байдаг. Зүүсэн эзэндээ аз жаргал хайрладаг. Хэрвээ энэхүү гоёлоо хаяж гээвэл өөрийнхөө орд эрхсийн тааллыг алдсантай адил. Найз нөхдийн хоорондын харилцааг ойртуулж, үүрдийнх болгодог бөгөөд найзууд гарынхаа бугуйнд зүүснээр тэднийг юу ч хэзээ ч салгаж чадахгүй.

Ээмэг- хүнийг сэтгэл татам, бусдыг татах чадвартай болгодог. Ээмэгний тусламжтайгаар хайртай хүнтэйгээ хэл үгээ ололцоход амар хялбар байх болно. Өөрт таарч тохирох ээмэг зүүснээр хүн өөртөө итгэлтэй, илүү уран гоё ярих чадвартай болдог.

Гинж – зүүсэн эзнээ хамгаалахын зэрэгцээ аз амжилт дууддаг. Аюул осол айсуйг энэхүү гоёл сануулахаас гадна харлаж өнгө алдах эсвэл тасрах нь гай зовлон, элдэв таагүй асуудал болохын шинж гэдэг.

Мерилин Керро: хэрвээ өөрийнхөө сахиус болох гоёл зүүлтийг байнга зүүснээр амьдралын олон таагүй асуудлууд харьцангуй амар хялбар шийдэгдэх болно. Тэрээр өөрөө ч ердийн мэт гоёл зүүлтний хамгаалах ид шидийн хүчийг нь байнга авдаг. Бөгж, гинж, бугуйвч гэдэг эмэгтэй хүний хувьд хамгаалагч сахиус нь болохоос гадна юугаар ч орлуулашгүй ид шидийн хүчийг агуулдаг.

Хайртай залуугаа өөртөө хэрхэн татах тухай

Хайр дурлалд туслагчид байхгүй гэж ярьцгаадаг. Харин “Зөн билгийн тулааны” 14 дэх удаагийн шилдэг оролцогчдын нэг Мерилин Керро энэ их л маргаантай асуудал. Учир нь Дээд тэнгэр эсвэл ид шидийн тусламжтайгаар хариугүй хайрыг ч аз жаргалтай болгон өөрчилж гайхалтай үр дүнд хүрч болно гэж үзэж байна. Элдэв арга заслын тусламжтайгаар хайртай залуугаа хажуудаа тогтоож болно. Хэрвээ та чин сэтгэлээсээ итгэж байвал нэг ч их хүлээлгэхгүйгээр үр дүн нь харагдана.

Хайр дуудах ёслолыг өөрөө бие даан хийж болох ч хүн бүр л өөрийгөө далд авьяастай хэмээн хууран мэхэлж нэр зүүх болсон өнөө үед жинхэнэ хүчтэй шидтэнг нэлээд эрж хайж байж олж магадгүй. Санасандаа хүрэхийн зэрэгцээ хайртай хүндээ хор хөнөөл учруулахгүйн тулд хайр дуудах ёслол хийлгэхийн тулд анх таарсан хэн нэгэн, эсвэл эхэлж харагдсан зар сурталчилгаанд автахгүй байхыг тэрээр зөвлөж байна.

Хэрвээ өөрийнхөө хүсэл, санаа бодлоо зорилгодоо төвлөрүүлж, бүх зүйлийг ном журмын дагуу зөв хийж чадвал хайртай хүнийхээ сэтгэлийг өөртөө татаж болно. Гэсэн хэдий ч хамгийн гол нь аливаа хийх зүйлдээ урьдчилан сайтар бэлтгэх ёстойг Мерилин сануулж байна. Тухайн нөхцөл байдалд ёслол хийхэд бие махбодын болоод бүх хүч, санаа бодол, анхаарлаа хийж буй үйлдэлдээ төвлөрүүлэх ёстой тул юуны өмнө өөрийгөө эрүүл, аливаад бэлэн, ямар нэг төвөгтэй асуудал үүсэхгүй гэдгийг тодруулах шаардлагатай.

Гэртээ хэн ч байхгүй, гэнэт утас дуугарч, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл ажиллах гэх мэт гадны ямар нэг саадгүй тийм өдөр, цагийг сонгон ёслол хийнэ. Ёслол хийх өрөөнд толь байж болохгүй бөгөөд толио хураах боломжгүй бол зузаан даавуугаар бүтээнэ. Энэ нь ёслол хийж байх зуур нөгөө ертөнцийн хүч толийг орох хаалга болгон манай ертөнцөд орж ирэхээс сэргийлж байгаа явдал. Түүнээс гадна толио хаалгүй орхивол хамаг энергийг алдагдуулах тул хайртай залуугаа өөртөө татах үед та өөрөө энергийн хомсдолд орж болзошгүй гэнэ. Тухайн ёслолын үед толийг заавал нээлттэй байлгах шаардлага гарах тохиолдолд л биш бол толь үргэлж хаалттай байх ёстой. Цэвэр ариун сүнс цэвэрхэн биед л байх ёстой тул энэхүү нууцлаг ёслолоо хийж эхлэхээсээ өмнө усанд орж, рашаан усны тусламжтайгаар бүх сөрөг энергээ угааж гаргах үснийхээ цэвэрхэн эсэх тухайд онцгойлон анхаараарай. Хувцасны тухайд хүчтэй энергийн урсгалд саад болохооргүй аль болох оёдол залгаас багатай, товч цөөхөнтэйг сонгож өмсөөрэй. Хайртай залуугийн тухайд бол энэ үед тэрээр хэн нэгэнтэй ямар нэг харилцаанд ороогүй ганц бие байх ёстой. Хэрвээ тэр залуу хэн нэгэнтэй хайрын холбоо харилцаатай байгаа тохиолдолд өрсөлдөгч эмэгтэйгээ эхлээд түүнээс холдуулах хэрэгтэй болно хэмээн Керро зөвлөж байна.

Ямар ч эмэгтэй өөрөө биеэ даагаад хийх боломжтой энэхүү ёслолыг хийхийн тулд элдэв зураггүй шилэн аяга, алимны цуу, зөгийн бал, лаа, (энд заавал сүмийн лаа тохиромжтой) модон хүрээтэй жижигхэн толь хэрэгтэй болно. Шилэн аягандаа зөгийн бал, алимны цуу хоёрыг жигд хэмжээтэй хийж сайтар хутгана. Дараа нь энэхүү бэлтгэсэн зуурмагтаа баруун гарынхаа долоовор хурууг хийгээд Наран хүрдэндээ хүргэнэ. Дараа нь хоёр гарынхаа долоовор хуруунуудыг зуурмагтаа хийгээд өвдөг, гуя өгзгөндөө түрхэнэ. Энэ бүгдийг хийснийхээ дараа лаагаа асаагаад цагийн зүүний дагуу гурвантаа үлдсэн зуурмагтай шилэн аягаа тойруулан эргүүлнэ. Гэртээ шилэн аягаа барьсан чигээрээ өөрийнхөө дүрсийг толинд гурван минутын турш харангаа хайртай залуугийнхаа тухай бодоод тольныхоо гадаргуу дээр шилэн аягаа тавина. Таны дүрс дор нь үлдсэн гэдгийг сэтгэлдээ төсөөлөөрэй. Дараа нь тухайн шилэн аягаа өвдөгөн дээрээ тавиад гурвантаа: “Долоон салхи, долоон цоож, Чи зөвхөн минийх л байх ёстой. Тийм ч байх болно” гэж хэлнэ.

Дараа нь шилэн аягаа нууцаа хэн нэгэнд алдахгүйн тулд бусдын нүдэнд өртөхөөргүй далд хийх хэрэгтэй. Дараах өглөөний үүр цайхтай зэрэгцээд Нар бүр мандахаас өмнө амжиж лаагаа дахин асаагаад бараг дуустал нь байлгаад шилэн аяганд үлдсэн зуурмагаа дээр нь хийнэ. Ингээд ёслол хийхэд хэрэг болсон зүйлүүдээ тольноос бусдыг нь ойрын үед болох тэргэл сартай шөнө замын уулзварт авиачиж хаяна. Харин толинд таны хайртай хүн харах ёстой. Энэ амьдралдаа бүтэлгүй хайрын тухай мэдээгүй яваа азтай нэгэн тун зохисгүй юм хэмээн бодож л байг. Харин харилцан хоёр биенээ хайрлахыг мөрөөдөж явдаг нэгэн ийм ёслол ч бол хийж, оролдоод үзэх эрхтэй. Хайрын ёслол угтаа хоёр биенээ гэсэн халуун хайртай хосуудыг холбож өгөхөд зориулагддаг юм.

Эх сурвалж http://www.info.mn

Хэрхэн хайрын бат бөх харилцааг бүтээх вэ

$
0
0

Miró-Machado-copy2

Хайрттайгаа хамт хүчирхэг хайрын харилцааг бүтээхээр эрмэлзэж байна уу? Хайрын харилцаа тань дөнгөж эхлэж байх үеийнх шиг сэтгэл догдлол, халамжийг удаан хуагцаанд хадгалахыг хүсч байна уу? Мэдээж хайр дурлалын харилцаанд хэн нэг нь л хичээл зүтгэл гаргаад байх нь өрөөсгөл ч гэлээ, юу ч хийхгүй байх нь бүр илүү харамсмаар шүү дээ. Таны хүсч буй хүчирхэг хайрын харилцааг бүтээхэд туслах доорхи зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

  1. Түүнд хэр их хайртайгаа, мөн чиний хувьд хэр их чухал болохоо харуулж бай: Энэ нь үнэтэй бэлэг өгөх эсвэл Парисруу явах тасалбар гэсэн үг биш гэдгийг та ойлгож байгаа байх. Түүнийгээ санах бүрийдээ зурвас илгээх эсвэл бүр жижигхэн хайрын захиаг гэрийнхээ хаа нэг газар байрлуулж болох юм. Түүндээ хэрхэн санаа тавьж буйгаа халуун дотно үнсэлт, тэврэлтээрээ илэрхийлж байгаарай.

  1. Хайртдаа анхаарлаа хандуул: Хамтрагч тань  яриа эхлүүлж, тантай харилцан зөвшилцөх үед утсаа маажих юм уу эсвэл зурагтруу хэт уусаад байдаг юм биш биз. Ингэх хэрэггүй. Та түүнд багахан хором анхаарлаа хандуулахад л үл ойлголцох асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ мэдэх үү. Хэдий энгийн мэт боловч энэхүү арга нь та хоёрын бие биендээ уусч, харилцаагаа удаан хадгалахад үр дүнтэй шалгарсан арга юм шүү.

  1. Хайртынхаа хийх дуртай зүйлийг бас сонирх: Хэдийгээр хайртын чинь сонирхдог зүйлсүүд анхаарлыг тань татдаггүй ч гэлээ хамтдаа хийгээд үзэх хэрэгтэй. Түүний чинь дэмждэг баг түрүүлэх, үзэх дуртай цувралын шинэ анги гарч баярлаж хөөрч байхад нь түүнийгээ ойлго. Дараа нь дуртай цувралынх нь тухай яриулж болохоос гадна, бүр хамтдаа суугаад үзсэн ч болно шүү дээ. Түүнийг чинь жаргалтай болгодог зүйлс чамайг ч бас жаргалтай болгох  юм билүү.

  1. Хамтдаа хийж болох зүйлсээр түүнийгээ гайхшруулаарай: Магадгүй хотоос гарч бяцхан аялал хийх, хамтдаа тоглож болох энгийн хэрнээ романтик тоглоомоор тоглох, хоёр биенийхээ өхөөрдөм зургийг авах, хоёулаа ажлаа тасалч болох юм(гэхдээ ажлаа заавал нөхөж хийх хэрэгтэй шүү).

  • Хэр их хайртайгаа түүндээ хэлж бай: Түүнийхээ юунд илүү дуртай вэ? Сэтгэл татам инээмсэглэлд нь үү? Хөөрхөн хоёр нүдэнд нь үү? Түүнийхээ хайр татам зүйлсийг үргэлж хэлж байгаарай. Энэхүү жижиг магтаалуудыг өөртөө хадгалаад байж болохгүй шүү дээ. Түүндээ үргэлж сайхан магтаал хэлж байх нь таны магтаалыг сонсохын тулд хайрт чинь бүр их хичээх болно.

Хайрыг юу бөхөөдөг вэ?

$
0
0

88032b50311f4ac0af9fafe752476c28

Бүдүүлэг зан байдал
Эвгүй муухай үг, өөдгүй зан, хэт хатуурхсан хандлага хэний ч сэтгэлийг сэвтээж, итгэлийг алддаг. Чамаас болж тэр хамгийн сайн найзтайгаа ч ам муруйхад бэлэн байдаг. Гэхдээ тэр надад хайртай учраас миний ямар ч байдлыг тэвчих ёстой гэж бодож байгаа бол том эндүүрэл. Чиний эвгүй зан байдлыг найз чинь нэг хоёр удаа тэсэж өнгөрүүллээ ч гурав дахь удаад бол чи найдах хэрэггүй.

Өдөр бүр “гурилтай шөл”
Ихэнх хосуудын хувьд эхлээд бүх зүйл үлгэрийн юм шиг гайхалтай, романтик байдаг ч цаг хугацаа өнгөрөх тусам уйтгартай, сонирхолгүй болж эхэлдэг. Үүний эсрэг хамтаа тэмцэхгүй юм бол хайр сэтгэл чинь нэг л мэдэхэд хөөс шиг замхарч мэднэ. Өдөр бүр нэгэн хэвийн хувцас өмсөж, үс зүсээ гаргуунд хаявал байдал ямар болохыг төсөөлж үзсэн үү. Чи яг маргаашнаас хайрын анхны болзоонд явах гэж байгаа мэт төрх байдлаа өөрчлөөд үзээрэй.

Цагаа олоогүй найз нар
Заримдаа найз нар чинь хамгийн тохиромжгүй үед гадуур дэмий сэлгүүцэх, пиво уухыг санал болговол шууд татгалзаж сураарай. Найз охинтойгоо ялихгүй зүйлээс болж ам муруйсан тэр үед найз нар хэрэгтэй зөвлөгөө өгнө гэдэг эргэлзэх хэрэгтэй. Ганцаараа сууж сайн бодоод зөвхөн өөрийнхөө зөн совиндоо итгээрэй. Тэдэнтэй үрэх хайран цагаа хайрттайгаа учраа ололцоход зориулж яагаад болохгүй гэж.

Сэтгэл ханах
Кинон дээр гардаг шиг миний хайр дурлалд азгүй явдал тохиосонгүй. Одоо бүх шалгуурыг давж, хүнд давааны цаана гарлаа гэж сэтгэл тайвшрах хэрэггүй. Харин яг одоо бүх зүйл эхэлж байна. Эгзэгтэй мөчид итгэлтэй байхын тулд олж авсан хайраа хамгийн эмзэгхэн юмтай зүйрлэж нандигнаж яваарай.

Тэнэг асуулт
“Чи надад хайртай юу?, Үнэхээр хайртай гэж үү?, Чиний утасны дэвтэр дээр байгаа энэ дугаар хэнийх вэ?, Энэ мэссэжийг хэн явуулсан бэ?, Ингэхэд бид хэзээ гэрлэх вэ?, Чи өмнө нь найз хөвгүүнтэй байсан уу?, Түүндээ одоо ч хайртай юу?” гэх зэрэг асуултуудыг хэзээ ч бүү тавь. Цагаа олоогүй тэнэг асуултууд байдлыг бүр эсрэгээр өөрчилдөг.

Муу зуршил
Хэрвээ чи тамхи татдаг, жаахан балгачих гээд байдаг бол найз охин чинь хэзээ ч дуртай байхгүй. Энэ муу зуршилтайгаа бусдыг эвлэрүүлэх биш харин өөртэйгээ тэмцэж бүр мөсөн хаях хэрэгтэй. Ер нь архи, тамхи хэрэглэж байгаагаар чинь өөрийгөө хэрхэн үнэлдэг хүн бэ гэдгийг чинь мэдэж болно.

Viewing all 65 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>