Quantcast
Channel: хайр – Miss.mn
Viewing all 65 articles
Browse latest View live

Хааны титмээс үнэ цэнэтэй ХАЙР

$
0
0

19-р зуунд эрх мэдэл, бэл бэнчин, хязгаар нутаг нь ноён оргилдоо хүрсэн Их Британийн эзэнт гүрний хаан ширээнд 20-р зуун гарснаар ноцтой хямрал дэгдсэний гол “буруутан” буюу хэргийн эзэн нь энэ зураг дээрх шаливхан бүсгүй юм. Уоллис Симпсон  гэх энэ эмэгтэй өмнө нь хоёр ч гэрлэж, салж явсан америк эмэгтэй бөгөөд Их Британийн хаант төрд заларсан 8-р Эдуард хаан бүсгүйд дурлаж, түүнтэй гэрлэнэ гэж зүтгэснээс хямрал дэгджээ.

Английн сүмийн номлолын дагуу эмэгтэйчүүд хоёрдох удаагаа гэрлэх хориотой байсан бөгөөд хоёрдох байтугай гуравдахаа гэрлэх гэж байгаа Америк эмэгтэйг Британи төдийгүй хамтын нөхөрлөлийн улс орны иргэд нь “хатан”-аа гэж хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Британийн засгийн газар, сүмийн бүхий л эрх мэдэлтнүүд сануулж, хааны шийдвэрийг эсэргүүцэж байв.

Гэвч 1936 оны нэгдүгээр сарын 20-нд хаан ширээнд заларч, тангараг өргөх ёслолын ажиллагаандаа ч оролцож амжаагүй наймдугаар Эдуард хаан 1936 оны 12-р сарын 11-нд Уоллис Симпсонтой гэрлэхийн тулд хаан ширээнээсээ татгалзжээ. Хаан ширээг түүний дүү болох Йоркийн гүн, VI Жорж буюу одоогийн II Элизабет хатан хааны эцэг өвлөн авчээ. Хаан ширээнээс үнэ цэнэтэй хайр сэтгэлийн эзэн болсон энэ бүсгүй бүх л насаараа хааны удмын нөхөртэйгээ амар жимэр, аз жаргалтай амьдарсан байдаг.

8-р Эдуард 1972 онд 77 настайдаа Франц дахь гэртээ таалал төгссөн бол түүний энэ насных нь цорын ганц хайр Уоллис Симпсон  1986 онд 89-тайдаа таалал төгсчээ. Тэдний тухай 2010 оны Оскарын наадамд нэр дэвшсэн King’s Speech буюу Хааны айлдвар, 2017 оны Алтан бөмбөрцөгт нэр дэвшсэн The Crown буюу Титэм зэрэг бүтээлүүдэд дурддаг бол 2011 онд дуучин Мадоннагийн найруулсан W.E киног дуулиант хосын амьдралаас сэдэвлэсэн байдаг.

Times.mn


Сэтгэл хөдөлгөм ГЭГЭЭН ХАЙРЫН ТҮҮХҮҮД

$
0
0

Хайр дурлал гэдэг энэ ертөнц дэлхий дээр бидний хэзээ ч тайлж чадахгүй нууцлаг бөгөөд хүчирхэг зүйл билээ. Ингээд уншигч та бүхэндээ бодит амьдрал дээр тохиолдсон, сэтгэлд тань нэгийг бодогдуулах гайхалтай хайрын түүхүүдийг хүргэе.

ААВЫН МИНЬ СҮҮЛИЙН ХАРЦ

Аав минь 92 насандаа хажуу тал руу харсан байдалтай унтлагын өрөөндөө жам ёсоороо өөд болсон байхыг харлаа. Тэрээр 10 жилийн өмнө нас барсан ээжийн минь зураг руу харсан хэвээр өнгөрсөн байсан юм. Өөд болохоосоо өмнө, эцсийн мөчид хайртай эмэгтэйгээ харахыг хүссэн нь энэ байх.


ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ДЭХ ХӨГШИН ХОСУУД

Цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр цайны цагаараа сэндвич идэн суутал царс модны дэргэд нэгэн машин ирж зогсохыг харсан юм. Машин дотор ахимаг насны хоёр хос цонхоо нээн жааз хөгжмийн ая тавьлаа. Удалгүй хөгшин эр машинаасаа буугаад эхнэрийнхээ хаалгыг онгойлгон түүнд гараа өгч эхнэрээ машинаасаа гарган хэдхэн алхамын цаанаа байх модны дэргэд гучин минутын турш намуухан аянд бүжиглэсэн юм.


ХАЙР СОХОР

Өнөөдөр 75 настай өвөө минь надад хандан “Эмээ чинь энэ дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй биш байна гэж үү” хэмээн хэлэхэд нь хэсэг хугацаанд бодож байгаад “Тиймээ, тэр хамгийн сайхан эмэгтэй. Гэхдээ та одоогоос 15 жилийн өмнөөс эхлэн түүнийхээ гоо үзэсгэлэнг харж чадахаа больсон шүү дээ” хэмээн хариулав. Хэдхэн мөчийн дараа өвөө минь “Хайрт хүү минь, би өдөр бүр түүнийхээ гоо үзэсгэлэнг олж хардаг. Үнэндээ би залуу насандаа хэзээ ч олж хараагүй тийм зүйлийг өнөөдөр ч эмээгээс чинь олж хардаг” гэж хэлсэн юм.


ГАЙХАЛТАЙ ХУРИМ

Би хайрт охиныхоо өрөөнд очлоо. Тэр минь хамгаас үзэсгэлэнтэй харагдана. Одоогоос 10 жилийн өмнө би аймшигт ослын дараа шатаж байсан машинаас нэгэн хүүг аварсан юм. Тэр эсэн мэнд  үлдэж чадсан ч эмч түүнд дахин хэзээ ч алхаж чадахгүй хэмээн хэлсэн. Би түүнийг эргэх гээд хэд хэдэн удаа очихдоо охиноо дагуулан явдаг байлаа. Түүнээс хойш охин минь ганцаараа түүн дээр очих болсон юм. Харин өнөөдөр амийг аварсан хүү минь хоёр хөл дээрээ бат зогсоод охинтой минь гэрлэж байхыг харж байгаадаа баяртай байна.


САЙН СОНСОГЧ

Комд ороод жил болсон найз бүсгүй минь сэрснийхээ дараа намайг шууд л үнсэв. Тэгээд надад “Миний дэргэд дандаа байж, намайг явуулаагүйд чинь баярлалаа, надад өөрт тохиолдсон гайхалтай зүйлсээ яриач” гэхэд нь би “Би чамтайгаа гэрлэх болно” хэмээн хэлсэн юм даа.


ААВЫН МИНЬ ШИЙДВЭР

Би аавыгаа энэ дэлхий дээрх хамгийн сайн аав гэж боддог. Тэр миний ээжийг хайрлаж, дандаа инээлгэдэг. Хэдийгээр биднийг тэжээхийн тулд цаг наргүй ажилладаг ч намайг хөл бөмбөг тоглож байхад дандаа ирж үздэг. Өнөөдөр бахь хайж байгаад аавынхаа багажны хайрцгаас илгэдэж муудсан гараар бичсэн тэмдэглэл байхыг олж харлаа. Тэгээд нээж үзэхэд “Би 18 настай архи ууж сургуулиасаа хөөгдсөн, хүүхэд зодож, машин хулгайлсан гэмт хэрэгтэн. Удахгүй залуу эцэг болно. Гэхдээ би өмнө нь мэдэрч үзээгүй тэр хайрыг бяцхан охиндоо зориулахаар шийдсэн” хэмээн бичсэн байсан юм. Баярлалаа аав аа, хайртай шүү!


ХАЙРЫН ЗОЛИОС

Би эмч. Өнөөдөр О бүлгийн цус яаралтай хэрэгтэй байгаа нэгэн бяцхан охинд хагалгаа хийнэ. Гэвч энэ бүлгийн цус бидэнд байсангүй. Би өвдөглөж суугаад ижил бүлгийн цустай түүний ихэр ахтай нь ярилцлаа. Би түүнд энэ бол үхэл амьдралын асуудал хэмээн хэлэхэд тэр хэсэг хугацаанд чимээгүй суусны эцэст босоод цусаа өгөхөөр шийдэхдээ эцэг эхдээ баяртай гэж хэлэв. Би тэр мөчид юу ч бодсонгүй, бид түүний цусыг авлаа. Гэтэл тэр надаас “Эмчээ би хэзээ үхэх вэ?” хэмээн асуусан юм. Тэр дүүгийнхээ амийг аврахын тулд өөрийгөө золиослосон гэж ойлгосон байжээ. Би тэднийг хоёулаа эрүүл саруул байгаа гэдгийг хүн бүрт хэлэхдээ таатай байна.


ХҮҮГИЙН МИНЬ ХАМГИЙН САЙН НАЙЗ

Аяга тавгаа угааж байгаад галт тогооны цонхоороо гадагшаа хартал 2 настай хүү минь толгойгоороо усан санд унахыг харав. Намайг тийшээ гүйн очихоос өмнө Рекс нэртэй нохой мань ус руу үсрэн орж хүүгийн минь цамцнаас татан уснаас гаргалаа. Гайхалтай нь тэр үүнийг ганцаараа хийж чадсан юм. Тэгээд би гүйн очиж хүү болон нохойгоо тэврэн авсан.


ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ

Би өвөө эмээгийнхээ үдэшлэг дээр хамтдаа инээн байх хуучны зургийг харж байв. Эмээ минь намайг бага байхад өөд болсон ч өдгөө өвөө маань эрүүл саруул байгаа юм. Тэр намайг зураг ширтэн суухыг хараад араас минь тэврэн авч “Юм гэдэг үүрд мөнх үргэлжлэхгүй байж болох ч энэ мөч хамгийн үнэ цэнэтэй байсан гэдгийг хэзээ ч битгий мартаарай хэмээн” хэлсэн юм.


РОМАНТИК УУЛЗАЛТ

Өнөөдөр зочид буудлын тагтан дээр нар жаргахыг харж байгаад нэгэн хос далайн эргийн элсэн дээгүүр алхаж явахыг харав. Хэдийгээр тэд надаас хол байсан ч хосууд шиг бие биенээ хайрлаж, хамтдаа инээж байхыг харсаар байв. Тэднийг ойртон ирж царайг нь харах боломж гарахад тэд миний эцэг эх байсныг олж мэдсэн.  Одоогоос 8 жилийн өмнө тэд салсан шүү дээ.


МИНИЙ ХАМГИЙН ТОМ АМЖИЛТ

Цэргийн эмч, ахмад дайчин, амжилтай бизнесмэн 91 настай өвөөгөө эмнэлгийн орон дээр хэвтэж байхад нь би түүнээс “Таны энэ амьдралын хамгийн том амжилт юу байсан бэ” гэж асуулаа. Тэр эмээгийн минь гарыг атган аваад түүний нүдийг удаан гэгч нь харж байгаад энгийн хариулт хэлсэн юм. “Хамтдаа амьдарч, хамтдаа хөтлөх хайрт минь”.


ХАЙРЫН ХАРУУСАЛ

Өнөөдөр эхнэр бид хоёрын хуримын 50 жилийн ой. Өглөө түүнийгээ үнсэхэд эхнэр минь миний чихэнд “Би чамтайгаа бүр эрт учрах минь яав даа” хэмээн шивнэсэн юм.

YOLO.mn

70 жил ханилаад буй Их Британийн хатан гүнтэн нарын хайр

$
0
0

Өдгөө хатан Элизабет 91, гүнтэн Филип 96 настай. Тэд хуримын 70 жилийн ойгоо энэ сарын 20-нд хийхээр төлөвлөөд байна. Хатан Их Британийн хамгийн удаан төрийн жолоог барьж буй хааны угсааны хүн болж буй бөгөөд гүн Филип хааны угсааныхны дунд хамгийн урт хугацаанд амьдарч буй эрэгтэй гишүүн болоод байгаа. 96 настай гүнтэн өнгөрсөн наймдугаар сард албан үүргээ хүлээлгэж өгсөн.

70 жил ханилаад буй хатан гүнтэн нар мэдээж дотно харилцаатай. Бие биедээ сайн хань байхаас гадна сайн найз нөхөр нь байж чаддаг. Хатан олны өмнө ихэвчлэн инээмсэглэдэггүй. Энэ нь түүний баримтлах ёстой нийтийн өмнө биеэ авч явах хэд хэдэн дүрэмтэй холбоотой аж.

Харин ордон дотроо тэрээр арай өөр байдаг гэнэ. Жишээлбэл гүн Филиптэй хамт инээлдэж хөхрөлдөх олон тохиолдол гарна. Харин ч хатан хошин шогийн өндөр мэдрэмжтэй гэнэ шүү.

Мөн хатан хаан өндөр үүрэг хариуцлагатай байх ба ямар ч үед гүн Филип түүнд сайн зөвлөгч, түшиг болсоор иржээ.

Ugluu.mn

Хайрыг түлхдэг 4 сөрөг бодол

$
0
0

03_sqDyxQo“Тэр намайг яаж тоосон юм бол оо?” гэж бодсоныхоо дараахан түүнээс сөрөг хандлага хүлээж авсан бол гайхах юм алга. Найзуудтайгаа хууч хөөрөхдөө “Муусайн эрчүүд…” гэж ирээд л ярьж гардаг бол танд жинхэнэ хайр дурлал ирэхгүй байгаа нь тийм ч цочирдож хүлээж авахаар зүйл биш аж.

Та болон таны амьдрал бол таны бодлуудын нийлбэр дүн юм. Тиймээс та хайр дурлалыг өөртөө татахыг хүсвэл хамгийн түрүүн оюун санаагаа засах хэрэгтэй. Бодсон юм болгоноо бид үйлдэл дээрээ хэрэгжүүлдэггүй ч, тодорхой хэдэн сөрөг бодлууд хосуудын харилцааг нураадаг. Өөдрөгөөр бодох нь ганц энэ нь ч биш, амьдралын тань бүх салбарт эерэг нөлөө үзүүлнэ. Удахгүй танилцах эр, ирээдүйд болох сайхан үйл явдлуудыг “нэмэх” энергитэй бодлуудаараа залаарай.

“Тэр надаас хамаагүй илүү.”
Та түүнийг өөрөөсөө илүү царайлаг, илүү чадвартай, илүү дур булаам гэж боддог бол таны хандлаганд энэ бодол чинь илэрнэ. Түүнд “Би ч чамайг яаж гүйцэх вэ дээ” гээд хэлчихсэн бол бүр өнгөрлөө гэсэн үг. Тэгвэл тэр таньтай дотно харилцаа үүсгэхээсээ өмнө өөрийгөө таниас илүү гэдэгт бат итгэж, орхин одох болно. Хүн бүр л өөртөө бүх юмаараа яг тохирсон хосыг олохыг хүсэх нь мэдээж юм. Зарим бүсгүйчүүд хайртай эрээ ийн дөвийлгөх нь тэднийг магтаж байгаагийн хэлбэр хэмээн эндүүрдэг. Эрчүүд магтаалд дуртай “хүүхдүүд” гэдэг нь үнэн хэдий ч та тэдний урам зоригийг бадрааж, хийсэн бүхнийг нь сайшааж байхдаа өөрийгөө ч бас түүнтэй адилхан (эсвэл бүр түүнээс илүү) хэмжээний эмэгтэй гэдгээ харуулах хэрэгтэй. Ганцхан түүнийн “зүлгэн гялалзуулж”, өөрийгөө хажууд нь бүдэгрүүлээд байвал бүсгүй хүн үнэ хүндгүй болно. Тиймээс дотроо “Тэр бол мундаг эр. Гэхдээ би ч түүнээс дутахгүй” гэж бодон үг үйлдлээ бардам болгоорой.

“Тэр надад дэндүү гоёдоно”
Хэрэв та өөрийгөө хэн нэгэнд хайрлагдахуйц хүн гэж бодохгүй юм бол, хэн таныг хайрлах билээ? Бүх хүнд л өөрөө өөрт нь таалагддаггүй шинж чанарууд байдаг. Гэхдээ өөрийгөө голох хандлагатай бүсгйүчүүд энэ дутагдлууд дээрээ хөндлөнгийн хүмүүсээс илүү их ач холбогдол өгдөг. Ийм бодол нь эхнийхтэй төстэй боловч, хайрыг өөртөө хүрч ирэхээс нь өмнө түлхэж орхидог учраас илүү муу үр нөлөөтэй. Яг л “Намайг битгий хайрла” гэсэн лоозон зүүчихээд явж байгаагаас өөрцгүй юм. Ямар ч эрийн хувьд таньтай учирна гэдэг азтай явдал! Өөрийгөө үнэлэгдэхүйц эмэгтэй гэж бодож эхэлвэл, эрчүүд ч бас таныг үнэлж эхэлнэ.

“Над шиг … хүнд ямар хос олдох вэ дээ?” 
Гурван цэгний оронд “хүүхэдтэй”, эсвэл “хөгшин” гэдэг үгийг орлуулж боддог бүсгүйчүүд олон. Гэвч энэ хоёр нь шалтгаан мэт харагдавч үнэндээ шалтаг юм. Өөрчилж болохгүй зүйл гэж байдаг ч, энэ нь таны хайрлаж дурлах эрхийг хасахгүй. Харин ч нас нэмэх тусмаа илүү туршлагатай, чадвартай, дур булаам болсон гэдгээ мэдэх үү? Ганц бие ээж байна гэдэг танд тохирох сайн эрийн хүндлэлийг хүлээх том давуу тал ч болж болох юм. “Замд таарсан чулуу” мэтээр хүлээж авахын оронд, тэдгээр нь таныг илүү дээр хүн болгосон гэдэгт итгээрэй.

“Бүх эрчүүд …”
Өмнөх болзоот залуу чинь өөр бүсгүйтэй сүүлрэснээс болоод “Бүх эрчүүд худалч” гэж бодох болсон уу? Эр хүнд итгэл алдсан найзуудынхаа яриаг сонссоор “Эрчүүд бүгд адилхан” гэж бодох болсон уу? Тэгвэл таны зүрх сэтгэл жинхэнэ хайр сэтгэлд “үүдээ хаачихаад” байгаа юм байна. Амьдралд эрээн бараан зүйл, “урттай богинотой” хүмүүс олон тааралдах хэдий ч тэдний дунд сайн нь муугаасаа олон байдаг гэдгийг санаж яваарай.

Хайрын тухай киноны хамгийн романтик ишлэлүүд

$
0
0

0328157070-2

Титаник, Тэмдэглэлийн дэвтэрээс авахуулаад бүсгүйчүүд бидний сэтгэлд хоногшсон кинонууд олон бий. Заримдаа гол дүрийн залуугийн хэлсэн ганцхан час хийсэн үг нүд “хайлуулаад”, нулимас гаргачих нь бий. Гэгээн хайрын өдөрт зориулан дэлхийн болон Монголын кино урлагийн хайрын тухай шилдэг ишлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.

Жек: Хаашаа явах уу, хатагтай?
Рөүз: Одод руу явъя. /Титаник/

Рөүз: Би чамд хайртай байсан шүү Жек.
Жек: Битгий сүүлчийн үгээ хэлэх гээд бай л даа. Битгий. Тэр цаг болоогүй, намайг ойлгов уу?
Рөүз: Би маш их даарч байна.
Жек: Сонсооч, Рөүз. Чи эндээс амьд гарах болно. Чи амьд гараад, олон хүүхэд төрүүлээд, тэднийгээ өсгөх болно. Чи хөгшин болтлоо амьдрах болно. Эмээ болчихоод дулаахан хөнжил дотроо тайван үхнэ. Энд биш, одоо биш, ийм байдалтай биш. Ойлгосон уу?
Рөүз: Миний бие мэдээ алдчихлаа.
Жек: Энэ усан онгоцны тасалбарыг хожсоноор надад ирсэн хамгийн сайхан зүйл бол чи, Рөүз. Тэр тасалбар л биднийг учруулсан. Би үүнд ямар их талархдаг гээч? Чи надад нэг тус болох ёстой. Чи амьд гарна гэж надад амла. Итгэл хэдий унтарч, юу ч болж байсан бууж өгөхгүй гэж надад амла. Надад амлаач Рөүз, тэгээд амлалтандаа хүр.
Рөүз: Би амлаж байна.
Жек: Гараас минь битгий тавиарай.
Рөүз: Би хэзээ ч тавихгүй Жек, хэзээ ч. /Титаник/

Эдвард Каллен: Арслан, хонинд дурлачихжээ.
Изабелла Свон: Ямар тэнэг хонь вэ.
Эдвард Каллен: Ямар өвчтэй, солиотой арслан бэ. /Бүрэнхий/

Эдвард Каллен: Чи үнэхээр араатан болохыг хүсч байна гэж үү?
Изабелла Свон: Би чамтай мөнх хамт байхыг л хүсч байна. /Бүрэнхий/

Дэйзи: Хөгшин эмгэн болсон ч чи намайг хайрлах уу?
Бенжамин Баттон: Би өдөр ирэх тусам жаахан болж, нүүрэн дээр минь насны онцлог гарах үед чи намайг хайрлах уу? Шатаар уруудахаасаа айж, орондоо шээдэг болсон ч гэсэн хайрлах уу? /Бенжамин Баттоны хачирхалтай явдал/

Tом: Баталгаатай! Би Саммерт хайртай болсон. Би түүний инээмсэглэлд хайртай. Би түүний үсэнд хайртай. Би түүний өвдөгөнд хайртай. Би түүнийг юм ярихаасаа өмнө уруулаа долоодогт нь хайртай. Би түүний хүзүүн дээрх зүрхэн хэлбэртэй мэнгэнд хайртай. /”Зун”-тай өнгөрүүлсэн 500 өдөр/

Жейми: Би чамд хайртай.
Жеймигийн найз бүсгүй: Би мэднэ ээ.
Жейми: Би чамайг өвдөөд, сэгсийчихсэн байсан ч хайрлах болно.
Жеймигийн найз бүсгүй: Мэднэ ээ. Одоо яв аа, тэгэхгүй бол хоцрох нь.
Жейми: Ойлголоо. Би чамд хайртай гэдгээ хэллүү?
Жеймигийн найз бүсгүй: Тэгсээн. Тэнэгхэн минь одоо явж үз! /Love Actually/

Алли: Чи яагаад над руу захидал бичээгүй юм бэ? Яагаад? Миний хувьд тэр бүхэн дуусаагүй байсан. Би чамайг 7 жил хүлээсэн. Гэхдээ одоо дэндүү оройтчихож.
Ноа: Би чам руу 365 захидал бичсэн. Би бүтэн жилийн турш өдөр бүр бичсэн.
Алли: Чи над руу бичсэн гэж үү?
Ноа: Тийм ээ… тэр үед юу ч дуусаагүй байсан. Одоо ч дуусаагүй хэвээрээ…
[Аллиг үнсэнэ] /Тэмдэглэлийн дэвтэр/

Алли: Би урьд насандаа яг шувуу байсан байх аа.(хүүхэд шиг гараа дэвнэ) Намайг шувуу гэж хэлээрэй. Алив л дээ.
Ноа: Тийм ээ чи бол шувуу.
Алли: Одоо өөрийгөө бас шувуу гэж хэлээрэй.
Ноа: Чи шувуу юм бол, би ч бас шувуу. /Тэмдэглэлийн дэвтэр/

Диана: Би чамд хайртай гэдгээ өмнө нь хэлж байлуу?
Дэвид: Үгүй ээ.
Диана: Би чамд хайртай.
Дэвид: Одоо хүртэл үү?
Диана: Цаг үргэлж. /Зохисгүй санал/

Би энэ өрөөнөөс гараад л явчихвал, үлдсэн амьдралынхаа турш чамтай хамт байхдаа авдаг мэдрэмжийг амсаж чадахгүй байх вий гэдгээс айж байна. /Бохир бүжиг/

Би чиний амлаад байгаа мөнхийн амьдралыг авахыг оронд түүний үсийг ганц л үнэрлэж, уруулыг нь ганц л үнсэж, гарнаас нь ганц л барих боломжийг сонгоно. /Сахиусан тэнгэрүүдийн хот/

Би чамд анхааруулж байна шүү. Ахиад 1 л алхам ойртвол би чамайг хэзээ ч явуулахгүй гэж мэд. /No strings attached/

100 жилийн турш чамайг мэдэлгүй амьдраснаас маргааш би үхсэн нь дээр. /Покохантос/

Хөлөг онгоц мөс зүсэн эргээс хөдлөхөд нуурын гүнд хөлдөөгүй дулаахан хэсэг байдаг. Яг л энэнтэй адил хүний сэтгэлд ч мөн адил хөлдөөгүй тийм хэсэг зүрхнийх нь гүнд байдаг. /Би чамд хайртай/

Вивиан: Чи хоцорлоо.
Эдвард: Чи гайхалтай харагдаж байна.
Вивиан: Чамайг уучиллаа. /Хөөрхөн хүүхэн/

Гэрэл: - Хэрэв би тан шиг нөхөртэй бол хар хүүдий үүрээд хорвоо тойрохдоо vргэлж инээж явах болно. /Тунгалаг Тамир/

-Газар дэлхий биднийг бие биенд нь ойртуулах гэж эргэлддэг. Хүн бүр мөрөөдлийн хостойгоо учирах хүртэл нь тэр эргэлдсээр, биднийг эргэлдүүлсээр байдаг. /21 грам/

Сая сая удаа үнсээд удахгүй уулзая гэж хэлье. /Holiday/

Хайртай л юм бол тавьж явуул гэдэг үгийг сул дорой хүн хэлсэн юм. Харин бусад сул доройчууд нь энэ үгийг давтдаг. /Чаддаг юм бол, намайг хайрла/

Би юу хүсч байгаагаа сайн мэдэж байна, тэр хүссэн зүйл минь миний хажууд байна. Тэр бол чи! Чи надад хэрэгтэй цорын ганц…/Жич: Би чамд хайртай/

Өглөө бүр сэрмэгцээ миний хамгийн түрүүнд хийхийг хүсдэг зүйл бол чиний царайг харах. /Жич: Би чамд хайртай/

Хэрвээ бид бүгд ганцаардмал гэвэл энэ ганцаардал дунд бид бүгдээрээ хамтдаа байна. /Жич: Би чамд хайртай/

-Чи энд ажиллаад аль хэр удаж байна?
- Ммм…2 жил…7 сар…3 өдөр бас 2 цаг.
- Харин манай нууцлаг дизайнер Карлт дурлаад аль хэр удаж байна?
- Эээ.. 2 жил…7 сар…3 өдөр бас 1,5 цаг. /Love Actually/

-Чи энэ утгагүй системныхээ бүр боол нь болчихож: ажиллах, хөдөлмөрлөх, мөнгө олох…дахиад л ажиллах, хөдөлмөрлөх, мөнгө олох. Чи амьдралыхаа хамгийн сайхан зүйлийг өөрөөсөө түлхэж байна!
- Жишээ нь…?
- Намайг! /Scusa ma ti chiamo amore/

‎- Биднийг учирдаг тэр өдөр чи эрэг дээр зогсож байсан. Би холоос чамайг олж хараад, шууд л чамд татагдаж байгаагаа мэдэрсэн. Тэгэхэд би: “Сонин юмаа, хүн над руу нуруугаа харуулаад зогсож байхад би түүн рүү татагдаад байх юм” гэж бодож билээ. /Eternal Sunshine of the Spotless Mind/

“Хайр”гэж юу юм бэ?

$
0
0
712-1522020669love-sunset-wedding
Яг нарийн жор байдаггүй боловч, хүн болгон ѳѳр ѳѳрийнхѳѳрѳѳ ойлгож тайлбарладаг зүйл нь ХАЙР юм.  Нийтлэгдээ бол нэг тийм гэгээлэг сайхан зүйлээр тѳсѳѳлѳгдѳнѳ.  Эсрэг хүйстэнгүүд бие биедээ татагдан, дур хүсэл нь бадран, сэтгэлийн таашаал авах үйлдлээ хайр гэж ойлгодог. Яг үнэндээ дурлал, хайр хоёр ямар ялгаатай болох тухай ч бид эргэцүүлдэггүй. Дурлал эзнийхээ сэтгэхүйд зѳвшѳѳрѳлгүйгээр нэвтэрч байдаг бол хайрыг бид ѳѳрсдѳѳ бүтээдэг. Үлгэрт гардаг “цагаан морьтой ханхүү”, эсвэл “үзэсгэлэнт гүнж”-ийг бид мѳрѳѳдѳн хүлээдэг боловч, түүнийгээ ѳѳрсдѳѳ бүтээх ёстойгоо мэддэггүй. Тѳгс тѳгѳлдѳр хүнийг хүлээх нь боломжгүй атал, ѳѳрсдийн сэтгэл дэх тѳгс тѳгѳлдѳр хүнийг хамтдаа бүтээх нь харин ч боломжтой байж магадгүй юм.
САЙХАН ХАЙРЫГ БИД ѲѲРСДѲѲ БҮТЭЭДЭГ
Хосууд сонголтоо хийж гэр бүл болсон цагаасаа л элдэв зѳрчлүүдтэй тулгарч эхэлнэ. Хүн болгоны ѳссѳн орчин, тѳлѳвшсѳн хүмүүжил, үнэт зүйл хийгээд алив зүйлийг харах ѳнцѳг нь ѳѳр ѳѳр болохоор энэ бол гайхаад байх гаж үзэгдэл биш л дээ. Зүгээр л гадаад сайхан тѳрхѳнд нь дурлаад, дотоод сэтгэлийг нь тѳдийлэн анзаараагүй бол мѳрѳѳдлийн ханхүү нь “новш”, үзэсгэлэнт гүнж нь “шулам” мэт санагдах тѳдийд тэд эвлэрэл ойлголцлыг бус дургүйцэл салалтыг л сонгоно. “Дурлал бол сохор”, “сайхан хайр гэж байдаггүй юм”, “мѳнгѳ байхад бүх зүйлийг шийдэж болно” гэхчилэн бусдад зарлан сурталчилж явдаг хүмүүс бол хайрыг ѳѳрѳѳ бүтээх дургүй бэлэн тѳгс тѳгѳлдрийг мѳрѳѳдѳж явдаг хүмүүсийн жишээ. Ѳѳрийгѳѳ тѳгс тѳгѳлдѳр гэж бодоод бусдыг ѳѳчлѳн голж байдаг хүмүүс болон амьдралынхаа зорилгыг мѳнгѳ, хэрэглээгээ материаллаг зүйлсийн цуглуулга гэж үздэг хүмүүст амьдралын ҮНЭТ ЗҮЙЛ гэж байдаггүй. Тийм хүмүүсээс сайхан хайр хүлээгээд ч нэмэргүй. Харин бохир нийгэм ийм хүмүүсийг үйл олноор нь бий болгодог.
Хамтдаа байхад нэг л түшигтэй халамжтай, асуудал ярихад илүү сайн ойлголцоод байдаг, ѳѳртѳѳ итгэлтэй мѳртлѳѳ тэр итгэлээ бусдад түгээж чаддаг хүмүүс хайрыг хамтдаа бүтээдэг юм. Ѳдѳр болгон “Чамдаа хайртай шүү” гэдэг үгийг “Гадаа хүйтэн байна шүү, дулаахан хувцаслаарай”, “Ѳлсѳвзэй, хоолоо сайн идээрэй”, “Ядарч магадгүй шүү, битгий удаан суугаарай”, “Бүх юм сайхан болноо бүү бухимдаарай” гэхчилэн халамжийн сайхан үгсээр орлуулна. Гарцаагүй маргалдаж бухимдах тохиолдол болгонд шаралхсандаа гомдоох муу үгийг хэлэлгүй тэвчиж, хаалга саван гаралгүй сэтгэлдээ эвлэрэх зай үлдээж тэвчээртэй хүлээнэ. Ѳѳрийнх нь зѳв байсан ч маргаашийн сайхан ѳдрийн тѳлѳѳ уучлал гуйж аргадна. Харин эвлэрсэн хойноо хошигноод ч болов ѳѳрийн зѳв, түүний буруу байсныг эвтэйхэн ойлгуулан зѳвшѳѳрүүлнэ.  “Зѳѳлѳн нь хатуугаа элээдэг” сургааль хайрыг бүтээхэд тусалдаг.
Яаж ч бодсон ѳнѳѳдрѳѳс маргааш илүү чухал гэдэг санаа гэр бүлийн үнэт зүйлсийг бүтээж байдаг аж.  “Хичнээн хэцүү мэт санагдавч яаж ийгээд ойлголцон уучилж байх”, “яаж ч маргалдаж муудалцсан ч сэтгэлдээ эвлэрэх зайг заавал үлдээж байх”, “бидний гэр бүлийн дотоод асуудал зѳвхѳн бидний асуудал учраас гадны хэн нэгнийг оролцуулахгүйгээр ѳѳрсдѳѳ шийдэж байх” гэхчилэн гэр бүл болгон ѳѳрийн үнэт зүйлс болон дурэмтэй. Энэ бүхний углуурга нь бие биенгүйгээр байхад хэцүү, хамтдаа байхад илүү амар амгалан, баяр баясгалантай байх мэдрэмж юм шүү дээ. Бие биенээ чин сэтгэлээсээ хайрлан хүндэлж, нэгэн үнэт зүйлс дээр нэгдэж чадах л юм бол бид сайхан хайрыг хамтдаа бүтээж чадах болно. Бие биенээ ойлгон уучилж, бие биедээ чин сэтгэлээсээ санаа тавьж, ѳѳрсѳддѳѳ байгаа үнэт зүйлсээ хүлээн зѳвшѳѳрч бие биедээ уусган шингээж байх нь тийм ч хэцүү үйлдэл биш ээ. Тэвчээр бас ухаан хэрэгтэй.
ХАЙР БОЛ САЙХАН МЭДРЭМЖ ЮМ
Хайр бол үнэхээр сайхан мэдрэмж. Дэргэд нь байхад дутуу зүйлгүй сэтгэл дүүрээд, хамтдаа байхад айдас түгшүүргүй бардам, түүндээ болон ѳѳртѳѳ итгэдгээс бүх л зүйл хэцүү биш амархан мэт санагдах мэдрэмжийг хайр ѳгдѳг. Хол байхдаа санаад л, хаа нэгтээ ѳмѳг түшиг хайр халамж минь байгаа шүү гэдэг бодол сэтгэлд ѳег, ѳдѳр хоногийн урсгалд нэг тийм сайхан учралыг хүлээж догдлох мэдрэмжийг хайр ѳгдѳг. Заримдаа хүнд хэцүү байдалд орж сэтгэлээр унах мѳчдѳѳ “намайг гэх хүн байгаа шүү, би үүнийг давж гарах ёстой” гэх хүчийг, ѳвдѳж шаналах үедээ хайртай хүнтэйгээ цуг байхын тулд тэсч тэвчих тэвчээрийг, жил сар хоногууд урсан ѳнгѳрѳх тусам энэ амьдралын хамгийн гайхалтай ид шид нь зѳвхѳн хайр юм байна гэсэн ухаарлыг хайр ѳгдѳг. Хайр бол хүний зүрх сэтгэлээс урсах хав халуун урсгал, аньсаганаас сормуусанд тогтон бѳнжигнѳх сувдан дусал, уруулыг тань хайн тэмтчих бүлээхэн амьсгал юм. Хайр бол үнэхээр гайхалтай мэдрэмж…
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

ХАЙР ХЭЗЭЭ ДҮҮРЧ ХЭЗЭЭ ХООСОРДОГ ВЭ?

$
0
0

31172327_2029489493747865_2691479494705749571_n

Хайр яг л бензин шиг. Машин бол хүн хөдөлгүүр бол зүрх , хөдөлгөгч хүч болох түлш нь хайр юм. Дуусна бас дүүрнэ.

Буйдан дээр номоо тэврээд унтсан байхад чинь духан дээр чинь үнсээд хөнжлөөр хучвал дүүрнэ.
Суудал дээр удаан суугаад, ирэхийг чинь харуулдаад хоолоо халаан цагаа харсаар ганцаар унтвал дуусна.

Бусад хүн үгүйсгэж, дэлхий ертөнц та 2-ын эсрэг байсан ч гараас чинь атгаж араас чинь тэврэхэд дүүрнэ.
Ганц хүний худал үгэнд нүд нь сохорч, хэлэх үгийг үл сонсон итгэл сэтгэлийг чинь хөсөр хаявал дуусна.

Ганцаар айн, халуурч чичрэн хэвтэж байхад харанхуй шөнө хаалгыг чинь тогшин гартаа эм атгасаар амьсгаадан орж ирвэл дүүрнэ.
Тусламж хэрэгтэй үед бүхнээ хаян гүйн ирэхгүй халамж хөрч, хайр замхарч эхлэвэл дуусна.

Олны дунд чихэнд чинь сэтгэлийн үгээ бусдаас харамлан шивнэвэл дүүрнэ.
Бусдаас ичиж, нүднээс нуугдаж харилцаагаа далдалж эхлэвэл дуусна.

Ирээдүй чинь гэрэлтэй ч одоо чинь харанхуй үед шүд зуун гар атган давааг давахад дүүрнэ.
Өнгөрсөн чинь харанхуй ч одоо чинь гэрэлтэй үед түүхийг чинь сөхөж сэтгэлийг дааруулвал дуусна.

Зовлон гэх сордог шалбааган дундаас дэм дэмээрээ нэгэнээ татаж гаргахад дүүрнэ.
Жаргал гэгч согтоодог дарсанд донтож ташуурч нэгнээсээ уйдаж бусад руу гар сунгахад дуусна.

Хайр чинь халуун, хөнжил дулаан үед зовлонг итгэлээрээ давахад дүүрнэ.
Зүрх нь хөрсөн, хүйтэн нүдээрээ бусдыг хайж анхаарал буурахад дуусна.

Хайр дуусч сэтгэл хоосрохын цагт нэгэнт дүүргэж чадахгүйгээ ухаарна.
Халамжаар тэтгэж, итгэж амьдравал үргэлж дүүрэн байлгаж болдгыг ойлгоно.

Хайр ингэж эхэлдэг

$
0
0

Зураач бүсгүй хайр ингэж эхэлж, аз жаргалтайгаар өрнөдөг ажээ. Үүнийг гэрэл зургаар ийнхүү  үзүүлсэн байна.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14

Хайрын 100 өдөр Сургамжит өгүүллэг

$
0
0

love-1140x570

Хоёр найз цэцэрлэгт хүрээлэнд ярилцан сууна.

Бүсгүй: Би уйдаад байна. Найз залуутай байж үргэлж хамтдаа байх юмсан.

Залуу: Болзох хүнтэй бол би лав энд ингэж суухгүй.

Бүсгүй: Хоёулаа нэг тоглоом тоглохуу? Их сонирхолтой байж магадгүй.

Залуу: Тоглоомоо ямар тоглоом?

Бүсгүй: Тун энгийн 100 өдөр чи миний найз залуу бол би чиний Найз охин байя.

Залуу: Сонирхолтой л юм цаг ч зугаатай өнгөрөх байх.

Бүсгүй: За тэгвэл өнөөдөр эхний өдөр нь шүү. Бас бидний анхны болзоо. Юу хийцгээх вэ?

Залуу: Хосууд кино үздэг биздээ.Гоё кино гарч байгаа гэж сонссон кино театр орвол ямар вэ?

Бүсгүй: Тэгье надад чинийхээс дээр санаа алга. /Шинэхэн хосууд болзоогоо ингэж эхэллээ/

2дахь өдөр: Хосууд концерт үзэж залуу нь бүсгүйдээ гялалзсан түлхүүрны оосор авч бэлэглэв.

3дахь өдөр: Тэд найзынхаа төрсөн өдөрт зориулж бэлэг худалдаж аван хамтдаа мөхөөлдөс идэн анх удаагаа бие биенийгээ тэвэрлээ.

7дахь өдөр: Хосууд уулан дээр гарч нар жаргахыг харлаа. Шөнө болж орчиныг тэргэл саран гэрэлтүүлж одод түгэх хүртэл тэд өвсөн дээр сууж ярилцав.

25дахь өдөр: Залуу Бүсгүйгээ дагуулан паркаар зугаалж хөвөн чихэр авч өглөө аймшигийн агууд тэд гараасаа атган явав.

67дахь өдөр: Хосууд цирк үзхээр явлаа. Циркийн алайлагч бяцхан одой хүн Бүсгүйг туслуулхаар тайзанд урьж.харин залуу инээдээ барьж ядан суулаа. Тоглолт дууссаны дараа циркийн гадаа сууж байсан мэргэч эмэгтэй тэр 2-г хараад /Энэ цаг үес эхлэн бүх хоромыг хайрлаж яваарай/ гээд босоод явжихав. Тэд юу ч ойлгосонгүй тэгэсгээд л юм яриад өнгөрөв.

84дахь өдөр: Нар жаргаж байхад тэд анх удаагаа үнсэлдлээ. Шөнө дунд болтол үзэсгэлэнт ододыг ширтэж Элдэвийг ярилцан суув. Яг энэ үер од харавхад Бүсгүй дотроо юу ч юм хүсжээ.

99дахь өдөр: Энэ өдрийг тэд энгийнээр өнгрөөхийг хүслээ.Хотын гудамжаар алхаж ,цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр сууна.

13цаг 23минут: Миний ам цангаж байна. Залуу эндээ хүлээж бай би уух юм аваад ирье.

13цаг 45минут: Бүсгүй 20 гаруй минут хүлээлээ. Залуу ирсэнгүй гэтэл огт танихгүй нэгэн эр Бүсгүйд ойртон ирж -Гудамжны өнцөгт нэг залууг согтуу жолооч дайрчаад зугтаачлаа. Тэр залуу чамайг энд байгаа гэж хэлсэн гэхийг сонсоод бүсгүй хар хурдаараа гүйлээ. Бүсгүй үл таних хүний заасан гудамжаар дөнгөж эргэтэл Залуу зам дээр хэвтэж байгаа харагдав. Түүний толгойноос цус асгарч газраар урсаж байсан ундаагаа гартаа чанга атгасаар байлаа. Түргэн тусламжийн тэрэг ирж залуу авч явахад Бүсгүй эмнэлэг дээр хамт очив. Бүсгүй эмнэлэгт уйлан өдөржин хүлээж суулаа.

23цаг 51минут: Эмч уучлаарай бид чадах бүхнээ хийлээ одоохондоо амьд байгаач хүнд гэмтэлээс болоод ямар ч найдваргүй болсоныг хэлэхэд маш харамсалтай байна. Бид түүний халааснаас энэ захидлыг олсон юм чамд өгөх нь зүйтээ байх. Эмч Бүсгүйн гарт захидлыг атгуулаад Залуу дээр орхыг зөвшөөрлөө. Бүсгүй нулимсаа урсган байж залууг хархад яг л унтаж байгаа мэт тайван харагдана.

Арай ядан захидлыг задлан уншихад: Тун удахгүй бидний 100 дахь өдөр болно. Чамтайгаа хамт байсан болхоор энэ бүх л өдөр мартагдахааргүй сайхан өнгөрсөн. Хэдийгээр чи заримдаа уйтгартай бодлогоширонгуй байдаг ч миний амьдралд жаргал авч ирсэн юм шүү. Би өнгөрсөн хугацаанд чамайг миний жинхэнэ хайр гэдгийг мэдээгүй явсандаа харамсаж байна. Дэргэд минь үүрд хамт байгаач хонгор минь .Би чамд хайртай гэж цэвэрхэн бичсэн байлаа.

23цаг 58минут: Хайрт минь од харвахад миний юу хүссэнийг мэдэхүү? Бидний 100 өдөр үүрд үргэлжлээсэй гэж хүсж залбирсан юм. 100 өдрөө үүрд үргэлжлүүлье намайг битгий орхиочдээ. Би чамд хайртай Хайртай шүү дээ. Энэ үгийг хэлэх боломж олгоочдээ… /Хэмээн уйлсаар байлаа/

Цагийн зүү 12-г заахад залуугын зүрх цохилхоо болилоо. Энэ тэдний 100 дахь өдөр байлаа.

10 төрлийн хайр байдаг! Таных аль нь вэ?

$
0
0

Та хайртайгаа учирч амжсан уу? Амьдралд өнгө нэмж, аз жаргалыг бэлэглэх хайр дурлал байхгүй бол, дэлхий эргэхээ больж, сүйрч мэдэх юм. Хүнийг хайрлана гэдэг тэр тусмаа хэн нэгэн онцгой хүнээр хайрлуулна гэдэг гайхалтай зүйл билээ. Магадгүй тайлбарлаж чадахааргүй тэр л мэдрэмжийг бидэнд мэдрүүлдэг хорвоо дээрх хамгийн сайхан зүйл ч байж мэдэх юм. Тийм ч учраас өнөөдөр бид та бүхэндээ амьдрал дээр оршин байх 10 төрлийн хайр сэтгэлийг танилцуулахаар бэлтгэлээ.

10 төрлийн хайр байдаг! Таных аль нь вэ? 10 төрлийн хайр байдаг! Таных аль нь вэ?

1 Өдөр тутмын хайр

Он цаг улиран одож, хамтдаа өнгөрүүлсэн хором мөч уртсахын хэрээр хуучирч, хөрдөг хайр гэж байна. Тэд ердөө л нэгэндээ дассан сэтгэлээр хамтдаа байж, гал халуун хайр гээчийг мартсан бөгөөд нэгнийхээ сайн, муу гэх мэт бүгдийг гарын таван хуруу шигээ мэддэг байна. Хайр гэхээсээ илүү үүрэг хариуцлагаас болж хамт байгаа гэж хэлж болох юм.

10 төрлийн хайр байдаг! Таных аль нь вэ? Өдөр тутмын хайр

2 Төвөгтэй хайр

Нэг муудалцаж салсан ч, хэдхэн хоногийн дараа эргэж нийлэх төвөгтэй хайртай учирсан хүмүүс олон байдаг. Хайргүй юм уу гэхээр түүнгүйгээр амьдарч чадахгүй, хайртай юм уу гэхээр байнга муудалцаж, нэгнээ гомдооно. Салж чадахгүй, нийлж чадахгүй төвөгтэй харилцаа нь тэднийг залхаах хэдий ч, эргээд нийлэх нь цаг хугацааны л асуудал байдаг. Харин энэ харилцаагаа бататгаж, гэр бүл болсон тохиолдолд асуудал харьцангуй багасч, нэг нэгэндээ буулт хийж, халуун дулаан байдлыг цогцлоох гэж хичээдэг болдог ажээ.

10 төрлийн хайр байдаг! Таных аль нь вэ? Төвөгтэй хайр

3 Жолоодлоггүй хайр

Нэг нэгэндээ аминаасаа илүү хайртай, хамт байхдаа юу юунаас илүү жаргалтай болдог хэдий ч, асуудал олонтой хосууд гэж байдаг. Тэдний хайр дурлалыг хүн бүр эсэргүүцэж, төвөгтэй зүйлс ар араасаа тохиолдох боловч зөвхөн нэгнээ гэсэн сэтгэлээр бүхнийг тэвчиж, асуудал бүрийг үл тоох, жолоодож дийлэмгүй хүчтэй хайр дурлал юм. Энэ нь яг л кинон дээр гардаг хайртай төстэй боловч төгсгөл нь тийм ч сайхан байдаггүй нь харамсалтай.

10 төрлийн хайр байдаг! Таных аль нь вэ? Жолоодлоггүй хайр

4 Найзын хайр

Хэрэгтэй үед нь нэгэндээ тусалж, халамжилж явдаг ч, сэтгэлийн гүнд нь нууцхан хайр дүрэлзэн асч байдаг хайрыг хэлнэ. Тэд нэгэндээ сэтгэлээ илчлэхээс эмээж, дотроо хадгалдаг бөгөөд алдах вий гэхээс айж, алдаа гаргалгүй хичээж хажууд нь байсаар байдаг. Харин нэг л зориг гаргавал тэд юуг ч даван туулж, нэгнээ хайрлаж чадах боловч “найзууд” гэх хаалт саад болдог аж.

10 төрлийн хайр байдаг! Таных аль нь вэ? Найзын хайр

5 Шинэхэн хайр дурлал

Болзоо бүр анхных мэт шинээрээ байх бөгөөд бодол, сэтгэл нь зөвхөн түүнээр дүүрсэн цэвэр тунгалаг, шинэхэн хайрыг та мэдэрч байсан уу? Ихэвчлэн учраад удаагүй залуус шинэхэн хайраар цэнэглэгдэж, гал шиг дүрэлзэн дурлалцах аж.

10 төрлийн хайр байдаг! Таных аль нь вэ? Шинэхэн хайр дурлал

6 Хуурамч хайр

Нэг нэгнийхээ сэтгэлд биш, эд зүйлс, хөрөнгө мөнгө, давуу талд нь шунасан дурлал. Хүнийг хүчээр хайрлаж, дүр эсгэх утгагүй хэрэг ч гэлээ, өнөөгийн нийгэмд ашиг сонжоо хайсан харилцаа хаа саагүй байх болжээ. Эрчүүд нь сайхан бүсгүйн биед шунаж, эмэгтэйчүүд нь чинээлэг эрийн хэтэвчинд шигдэж байгаа нь нууц биш юм.

10 төрлийн хайр байдаг! Таных аль нь вэ? Хуурамч хайр

7 Нэгэн хэвийн хайр

Ямар ч өөрчлөлт, дэвшил, онц сонирхолтой зүйлгүй нэгэн хэвийн хайр танд таалагддаг уу? Хэрүүл маргаангүй, бухимдах зүйлгүй боловч, нэг зүйл дутуу санагдаж, сэтгэл хоосон оргих аж. Ийм хайртай учирсан хүмүүс салъя гэсэн ч, ахин яг түүн шиг сайн хүнтэй учрахгүй байх вий гэх айдсаасаа болж цаг хугацаанд бүхнийг даатгадаг байна.

10 төрлийн хайр байдаг! Таных аль нь вэ? Нэгэн хэвийн хайр

8 Өнчин хайр

Зөвхөн та л түүнийг хайрлаж, халамжилж бүхнээ зориулах боловч танд эргэж түүнээс юу ч ирэхгүй. Хайр сэтгэлээ аварч үлдэхийн тулд бүхнийг хийж, халуухан үдшийн санаа гаргаж, романтик байдлыг үүсгэх бөгөөд нэг ёсондоо та л энэ харилцааг унтраалгүй авч яваа хүн нь юм. Үүнийг хайр эсвэл хайр биш гэж нэрлэхэд хэцүү бөгөөд нөгөө хүнээс хариу үйлдэл, халамж ирэхгүй явсаар та цөхрөнгөө барж, бууж өгөх аж.

10 төрлийн хайр байдаг! Таных аль нь вэ? Өнчин хайр

9 Эмгэнэлт хайр

Бие биедээ хэмжээлшгүй их хайртай боловч, хамт байж чадахгүй асар том шалтгаантай харилцааг эмгэнэлт хайр гэж нэрлэнэ. Зүрхэндээ шархтай, сэтгэлдээ дурсамжтай үлдэх энэхүү хайр нь хүн бүрт ховор тохиох болтугай.

10 төрлийн хайр байдаг! Таных аль нь вэ? Эмгэнэлт хайр

10 Салж чадахгүй хайр

Хайр гэдэг нь хосуудад аль алинд нь таатай байхыг хэлнэ. Гэтэл хэн нэгнийнх нь сэтгэл хөрч, салахыг хүссэн ч, нөгөөх нь түүнийг явуулахыг хүсэхгүй, араас нь зууралдаж, төвөгтэй байдал үүсгэхийг салж чадахгүй хайр хэмээн тодорхойлж болох юм.

10 төрлийн хайр байдаг! Таных аль нь вэ? Салж чадахгүй хайр

Эх сурвалж: CAAK.MN

15 САЯ ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН АЙМШГИЙН ХАЙР

$
0
0

1-73

Бельгийн хаан Леопольд II (1835 —1909) дээд зиндаанд биеэ үнэлэгч болох өөрийгөө Барон Воган гэж нэрлэдэг Бланш-Цели-Жозефина Делакруа (1883—1948)-тай нууц амрагийн холбоо тогтоож, ухаангүй хайрлаж дурлажээ. Тэрээр түүнийгээ баясгахын тулд юу ч хийхээс буцахгүй байв. Харин бие ээ үнэлэгч эмэгтэй хязгааргүй их эдийн шуналтай байсан тул сэтгэлийг нь дээд зэргийн хангалуун байлгахын тулд эзэн хаанд асар их хэмжээний мөнгө хэрэгтэй байлаа. Ийнхүү асар их мөнгө олохын тулд үндсэн хуулиар олгогдсон эрхээ ашиглаж, Конго мөрний сав газар маш их газар нутгийг эзлэн колоничилж, боолын улс байгуулав.

2

Түүнтий эзэлсэн Конго улс нь Бельги улстай ямар ч хамааралгүй бөгөөд зөвхөн түүний хувийн өмч байсан юм. Конгогийн сав газарт бүтээн байгуулсан тариалангаас гол орлого орж ирнэ. Тэрээр Конгочуудын эсэргүүцлийг дарахын тулд хамгийн харгис, хүн идэгч омгуудаас хөлсөлж, хувийн арми байгуулав. Тэд нь боол олзлоно, эсэргүүцэл үзүүлсэн тосгодыг хүйс тэмтрэнэ, асар хэрцгийгээр албадан хөдөлмөр хийлгэнэ. Тэдгээр харгисуудын хувьд хааны өгөх цалин хангамж үлгэрийн далай байв. Нутгийн ард иргэдийн эсрэг ямар ч дээрэм хүчирхийлэл хийх нь бүрэн чөлөөтэй.

3

Үр дүнд нь, Конго колонийн хүн ам 30 сая байсан бол, 15 сая болжээ. Леопольд II хүн төрөлхтний түүхэн дахь хамгийн том геноцид гэмт хэрэгтний тоонд ордог атал, тэр бүр хүмүүс үүнийг мэддэггүй.

http://tuuh.mn/

ХЭЛЖ АМЖААГҮЙ ХАЙР

$
0
0

c31

Их хот шөнийн амьдралдаа умбана. Хурц неон гэрэл цацруулан олныг даллан дуудсан хотын тансаг гэгдэх нэгэн цэнгээний газар ёстой л түм түжигнэж бум бужигнана. Бадрал энэ өдөр төслийн багийн гишүүд болох харийн хэдэн хүнд Улаанбаатар хотын шөнийн амьдралыг үзүүлнэ гэж амласан. Тэр ч ёсоороо энэхүү сүүлийн үед үйлчилгээ, хоол унд, тухлаг байдлаараа олны сонирхлыг ихэд татаж нэг ёсондоо “моодонд” ороод буй шөнийн клубт зочлоод буй нь энэ. Тэрээр ийнхүү хамт нэг төсөл дээр ажиллаж буй Солонгос эрчүүдийн хамтаар хамгийн тансаг гэгдэх тусгай өрөөг эзлээд наргиж гарав. Дарга том тушаалын ноёдын ууж идэх тэр ч бүү хэл хүүхэн шуухны асуудлыг хүртэл Монгол талаас Бадрал, Солонгос талаас Ким гэгдэх менежер залуу бүгдийг зохицуулна. Албаны бүх зүйлд нягт нямбай ханддаг зангаараа Бадрал энэ удаа ч мөн зочдын өмнө нүүр түлчихгүй газар сонгон эднийг цэнгээж суугаа нь энэ.

Солонгос талын том босс нь энэ удаа нэлээн хүүхэмсэг эр таарсаныг ч хэлэх үү өдрөөс хойш л Ким түүнд царайлаг бас найдвартай хамгийн гол нь хэл үгэнд оруулаад байхгүй монгол хүүхэн олж өгөх талаар түүнд бүр аминчлан захисан. Энэхүү шөнийн клубын эзэн залирхаг эр цэцэг цэврүү шиг охидыг энд нууцаар ажиллуулдагийг Бадрал мэдэх тул нэг их санаа зовоод байх зүйл байсангүй. Нөгөө зочид ирэхэд авдаг охидоос чинь өнөөдөр танайд надтай хамт очих солонгосчуудад хэрэг болно шүү гэж утасдаад л бүх зүйл жин тан. Ажил төрлийн яриа ид өрнөж ууж идэхээрээ л бизнесийн нарийн ширийн зүйлээ ярьдаг нь Солонгос соёл юм хойно өдөр ямбалаад дуугарч ядаад байсан Солонгос талын том босс ч хатуухан шарзанд халж ааш зан гэж хайлсан тугалга. Үүнийг дагаад эрчүүдийн яриа ч задгайрчээ.

Солонгос соёлоор хүндэтгэж буй хүндээ архи хундагалан өгөөд хоёул халз ууна. Дараа нь нөгөө хүндээ мөн эргүүлэн хундагалан өгч бас л хамт дуустал нь ууна. Хэрэв хундагалж өгсөн архийг уухгүй бол нөгөө хүнээ хүндэтгээгүй ёс бус зүйл болох тул энэ төсөл дээр солонгосчуудтай ажиллах хугацаанд архи уух гэгчийг Бадрал бас нэгэн эрдэм болгоод байгаа билээ. Хамгийн гол нь хэчнээн ууж идлээ ч намба л алдаж болохгүй. Уусан идсэнээ шингээж сурна гэдэг солонгосчуудаас түүний сурсан бас нэгэн зан. Тэр ч бүү хэл хангүг аав хүүгээ насанд хүрэхээр нь хамт архи ууж архи уух, хэрэглэж сурах соёлд сургадаг гэж байгаа. Тэгээд бодохоор ялангуяа бизнесийн хүрээнийхэн архийг зөв зохистой хэрэглэхгүйгээр амжилтанд хүрэх эсэх нь эргэлзээтэй. Ийнхүү Бадрал компанийхаа солонгосчуудтай хамтран хэрэгжүүлж буй төсөл дээр сүүлийн хэдэн жил ажилласных Солонгос соёл бизнесийн нарийн ширийнээс багагүй суралцаад байгаа билээ.

Гэнэт Ким түүний чихэнд: –Нөгөө хүүхнүүд бэлэн үү гэж шивэгнэв. Бадрал рестораны эзэн залуу уруу мессеж бичиж өдрийн захиалсан хүүхнүүдийг тусгай өрөө үрүү оруулахыг сануулав. Төд удалгүй бараг нүцгэн шахуу 3 охин орж ирэв. Тэднийг яг л амьтан мэт шинжин ширтэх харь эрчүүдийн эрээ цээргүй харцыг залгин зогсох 3 сайхан монгол бүсгүй өмнүүр нь эгнэн зогслоо. Гэтэл, ээ бурхан минь . Үйлийн үргүй сэтгэлд хоногшсон хонгорхон царай. Энэ чинь Сарнай байна шүү дээ. Сандарч барьц алдсан Бадрал арай л уулга алдаж нэрээр нь дуудчихсангүй хэлээ тас хазав. Бадрал Сарнай уруу харах тэр агшинд тэр хоёрын харц мөргөлдөж орхив. Бүсгүй хүний хамаг сайхан бүхнээ эрээ цээргүй ил гарган зогсох Сарнай хэдий үзэсгэлэнтэй ч харц нь энэ хорвоо өнгөө алдаа юу гэлтэй. Юутай уйтай бас өнгөгүй харц. Уг нь Сарнай сэргэлэн хархан нүдтэй охин байсансан. Сарнай Бадралыг хараад түүнийг таньж сандарч тэвдэж буй нь илт. Гэвч түүнийгээ нуух гэж хирэндээ л хичээн хэнэггүй царайлах гэж ядан зогсох аж. Арай ч дээ. Амьдрал заримдаа хүнээр дэндүү тоохуурхах юм даа. Энэ олон жилийн хойно тэртээ нэгэн цагт үхэн хатан дурлаж байсан гэнэхэн хонгор бүсгүй нь ингээд яг л боолын зах дээрх шиг харийн эрчүүдэд биеэ зараад зогсож байх ч гэж дээ.

Шарзанд ялимгүй халж зочидтой хөгжилтэй яриа дэлгэж суусан Бадралын хамаг уусан архи нь хормын төдий гараад царай нь хувхай цайж орхив. Яагаад би чамд тэр үед сэтгэлээ нээж хэлээгүй юм бол. Тэгсэн бол өдийд чи минь ингээд явж байгаа ч уу, үгүй ч үү.
Яагаад чамайг амьдралд ингэтлээ цөхөрч сөгдөхөд чинь хэн ч туслаагүй вэ. Энэнээс өөр зам чамд минь олдсонгүй гэж үү дээ
гэж халаглан бодох Бадралын зүрх базлан өвдөнө. Хэзээ нэгэн цагт бүхнийг умартан дурлаж хайрлаж явсан хархан нүдтэй Сарнай охин ингээд харийн хөлчүү эрчүүдэд биеэ зараад зогсож байх ч гэж дээ. Бадрал чамгүй олон жил өдий зэрэгтэй амьдралд хүрэх гэж зүтгэж явсан. Зүтгэсэн зорисондоо ч хүрэх замдаа ороод байгаа билээ. Харин зүрхэндээ юуг ч юм хэнийг ч юм үгүйлж явсан нь энэ Сарнай байгаагүй гэж үү. Гэтэл тэр эрхэм хүнтэйгээ ингэж тааралдах ч гэж дээ.

Босс 3 бүсгүйг эргүүлж тойруулж эрээ цээргүй шинжих зуур энэнийх нь бөгс нь сайхан юм тэрнийх нь хөх нь гоё юм гэж инээж тохуурхана. Танай Монгол хүүхнүүд сайхан гэдэг нь үнэн юм гээд эрхий хуруугаа гозойлгон шалиг нүдээ гялалзуулан хазгай мурий англиар үглэх нь Бадралд юунаас ч илүү доромжлол шиг санагдана. Тэрээр хүүхнүүдийг арай л мал адил шүдийг нь татаж чангааж үзсэнгүй.

Босс Сарнай уруу хөлчүү шалиг нүдээр ширтэж байснаа үүнийг миний дэргэд суулга гэж ихэмсгээр дохив. Ким Бадралд: -Энэ голын бүсгүйг манай босс сонголоо. Түүнийг хажууд нь суу гэж хэл гэв. Сарнай хэдийгээр ичиж зовж доош ширтэх ч Бадрал түүний харцнаас хэлж амжаагүй хайрыг бас мэдрэх шиг болов. Ай бурхан минь. Нэгэн цагт би зориггүйдээ чамайгаа алдсан. Одоо л дахиад биш шүү гэж хэн нэгэн ер бусын шийдэмгий хүн дотор талаас нь хатгаж орхив.

Гэнэт Бадрал: –Энэ бүсгүйг та нарт өгөхгүй ээ гэж эрсхэн хэлж орхиод түүний яагаад байгааг тааж ядан алмайрсан хөлчүү эрчүүдийг сэхээ авахаас нь өмнө Сарнайн гараас хөтөлсөөр гарч одов. Бадрал дуу шуу ч үгүй Сарнайг алдчих вий гэсэн шиг гараас нь тас атган цааш алхаж яваад гэнэт нүцгэн шахуу түүнийг өвлийн цастай гудамжинд хөтөлж яваагаа сая л нэг юм анзаарав. Дагжталаа чичирсэн ч айх ичих зэрэгцээд үг ч хэлэх тэнхэлгүй болсон Сарнай Бадралд дуулгавартай нь аргагүй хөтлүүлээд явж байв. Гэнэт ухаан орсон Бадрал өөрийн хүрмийг тайлж Сарнайд нөмрүүлээд яах ийхийн зуургүй түүнийг сэв хийтэл гар дээрээ өргөн машиныхаа зүг алхав. Тэрээр машинаа асаан хөдлөх гэж байтал Ким амьсгаадсаар гүйж ирээд машины цонхоор: -Чи чинь галзуураа юу. Юу болоо вэ гэж ойлгож ядсан нүдээр түүн үрүү ширтэн үглэнэ. Бадрал юу ч хэлсэнгүй цааш хөдлөхөд өвлийн үдшийн ялимгүй жаварт бээвийтлээ даарч царай нь зэвхийрсэн хангүг эр дэмий л мөрөө хавчин гараа савчсаар ард хоцров. Гадаа харин цас хаяласан намуухан сайхан үдэш байлаа.

Б. Эрхэмбаяр

Улаанбаатар хот.

2011 оны 5 дугаар сарын 20

Хайраас ухаан ундарна

$
0
0
4talied4jhpk10oed7vilgc6ua
Нэг эмэгтэй их л хэцүүхэн амьдардаг байж. Нөхөр нь архичин гэр орондоо ч үзэгдэх нь ховор анхных шиг хайр халамж ч сураггүй. Эхнэр хүлээгээд л тэвчээд л хүүхдүүдийг нь гаргаж өсгөөд л гэвч нөхөр ѳѳрчлѳгдсѳнгүй. Ирэхээрээ агсам согтуу тавьж, хэрүүл зодоон болно.
Явахаараа хэл сураггүй. Нэг өдөр эхнэр цөхрөнгөө бараад ийм нөхөр байхаар үхчихээсэй гэж бодож гэнэ. Бодон бодсоор уулын өвгөнийд очиж учир байдлаа хэлээд үхүүлээд өгөөч гэж гуйхаар явжээ. Очоод л түмэн булчирхайгаа тоочин уйлан хайлан зовж зүдэрч байгаа бүхний минь гол буруутан нөхөр маань учир үхүүлж өгөөч гэж гэнэ.
Өвгөн хэсэг чимээгүй сууснаа “Болно л доо чи үнэхээр хүсэж байгаа бол би чамд аажмаар үхүүлдэг хортой борц өдөр бүр бэлдэж өгье, чи өглөө бүр ирж авч байгаарай 100 өдрийн дараа гэхэд л нөхөр чинь үхнэ. Гол нь чи нөхөртөө өдөр алгасалгүй заавал идүүлж байгаарай, шууд үхүүлэх хор өгчихвөл хүмүүс чамайг буруутгаж яллана шүү дээ” гэхэд эмэгтэй үг сүггүй мөргөн би заавал идүүлнэ гэж ам өчиг өгч гэнэ.
Ингээд маргааш өдрөөс нь эхлэн эмэгтэй өглөө бүр эртлэн уул өөд явж өвгөнөөс 1 ширхэг годгор борц авч ирэн нөхөртөө өгөхөөр шамдав. Нөхрөө гэртээ ирүүлэхийн тулд хоол хийн борцоо аваад хайн хайсаар олж харааж загнахад нь юу ч хэлэхгүй гүрийн байж идүүлж гэнэ. Нөхөр гайхсан ч урьд шөнө нь уусан өлсгөлөн байсан болохоор бүгдийг нь иджээ. Эхнэр маргааш нь мөн л адил араас нь ирж хоол өгсөнд нөхөр гайхсан ч идэж, хэд хоноод нөхөр гэртээ ирж гэнэ. Эхнэр чухам ая тал засаж, хэдэн халтар хүүхдээ угааж өнгөлж, гэр орон нь цэвэр цэмцгэр, идээ будаа засан нөгөө борцоо идүүлэхээр суулгаж гэнэ.
Нөхөр бүр гайхаж гайхаж ихэд сайхан байсан тул гэртээ хонож гэнэ. Ингээд өдөр хоног өнгөрч нөхөр гэртээ байнга эрт ирж хонохдоо эрүүл ирдэг болж гэнэ. Бүр хүүхдүүдтэйгээ тоглож байнга уурладаг байсанаа инээдэг болжээ. Эхнэр ч зорилгодоо хүрэхийн тулд бүх арга чаргаа хэрэглэн найланхаадан их өөрчлөгдөж гэнэ. Нэг өдөр нөхөр нь өмнө нь сөхрөөд уйлан байж эхнэрээсээ уучлалт гуйжээ. Би чамайг их зовоосон байна миний буруу би одоо хичээж амьдарна чамайгаа хайрлана. Чи минь одоо л анх миний дурласан эмэгтэй болжээ. Өмнө нь би чамайг гомдоосноо ойлгохгүй, ирэхэд үглэж яншин хөглөрч цаг үргэлж гомдлон уйлж жаахан ууж ирэхээр хашгичин дайрдаг байснаас чинь болоод би гэртээ ч ирэх хүсэлгүй болсон байсан. Намайг уучлаарай, чинийхээ энэ их хичээл зүтгэлийг би хараад ухаарлаа.
Хамтдаа үр хүүхдээ өсгөн урт удаан жаргая хань минь гэжээ. Эхнэр энэ бүгдэд уярсан ч урьдын гомдол цөхрөл тасрахгүй худлаа даа гэж бодон борцоо үргэлжлүүлэн өгчээ. Тэр зуур үнэхээр нөхөр нь өөрчлөгдөж байгааг хараад анхны хайр нь сэргэж яг 100 дахь борцоо өгөхийн урьд шөнө бодон бодон харамсаж өглөө эртлэн өвгөн дээр очоод уйлж гэнэ. Би буруу боджээ, нөхөр биш, би өөрчлөгдөх ёстой байсан юм байна. Миний нөхрийг битгий үхүүлээч амьд үлдээгээч хэмээн уйлан гуйж гэнэ. Өвгөн хариуд нь инээмсэглээд “чи үнэхээр нөхрөө амьд үлдээмээр байна уу” гэхэд эхнэр тийм гэж.
Өвгөн нөхөр чинь үхэхгүй ээ. Учир нь би чамд өнгөрсөн бүх хугацаанд зүгээр л өөрийнхөө идэх борцноос өглөө бүр өгч байсан юм гэж гэнэ.
Заримдаа өөрчлөлт бусдад биш өөрт минь хэрэгтэй болсоныг ойлгох ухаарах харах чухал байдаг. Эхнэр хүн эр нөхрийн гэр шиг байхгүй бол, нөхөр хүн эхнэрийн нөмөр байж чадахгүй гэдэг. Зөвхөн хариуцлага тооцвол хайр ямар хэрэгтэй юм бэ?

Эх сурвалж http://www.info.mn

Хайртай учрахад саад хийдэг 5 зүйл

$
0
0

чөлөө1

Хайр дурлал гэдэг тийм ч хэцүү зүйл биш, гэхдээ өнгөрсөн цаг хугацаанаас хуримтлуулсан туршлага болон итгэл үнэмшил саад учруулдаг. Хэрэв таны харилцаа хүнд хэцүү санагдах болсон бол та магадгүй дараах 5 зүйлээс болж, шинэ хайртай учрах боломжоо үгүй хийж байж мэдэх юм:

1. Бусдад анзаарагдахаас айх

Таныг хэн нэгэн магтахад та ичдэг үү? Та хэн нэгнээс магтаал сонсох үедээ ярианы сэдвийг өөрчлөхийг хүсдэг үү? Ичиж зоволгүйгээр магтаалын үгийг сонсож чадна гэдэг зүрх сэтгэлээ нээх, шинэ хайр дурлалтай учрахад туслах хамгийн чухал алхам болдог. Хэрэв та магтаалын үгийг хүлээж авахгүй бол хайртай учрахад саад хийж байна гэсэн үг. Иймд магтаалын үгийг зөвөөр хүлээж авч, бага ч болов өөрөөрөө бахархах хэрэгтэй.

2. Нээлттэй байхаас айх

Хайрлаж дурлахын тулд, та бусдыг хайрлах хэрэгтэй. Тиймээс хайрлаж дурлахын тулд, нээлттэй байх нь чухал. Хэрэв та хорвоо ертөнцийг хүйтэн, онцгүй газар мэтээр харж байгаа бол бүх зүйл хэцүү байх болно, гэхдээ хайр сэтгэлд илүү нээлттэй байснаар, эерэг туршлагыг бий болгож чадах юм. Инээмсэглэлээс эхэл. Хүмүүст инээмсэглэж ханд. Энэ бяцхан эерэг хандлага таны амьдралд итгэл үнэмшил, бага ч болов баяр хөөр бэлэглэнэ.

3. Хангалттай сайн байж чадахгүйгээс айх

Хүн болгонд айдас бий, энэ бол амьдралын нэг хэсэг. Харин айдаст өөрийгөө эзэмдүүлэхийг хэзээ ч зөвшөөрч болохгүй. Та хангалттай сайн эсвэл ухаалаг байж чадахгүйгээс болж айх үед, таныг чиглэн ирж буй шинэ учралд саад хийх болно. Та дутагдлаа засаж, хайр дурлалд саад хийж буй хаалтыг авч хаях үед шинэ хайр дурлалтай учирна. Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? Тэгье, мэдээ үзэх Дадлага болгож, эхний ээлжинд өөрийгөө хангалттай сайн байж чадахгүй гэсэн бодлоо авч хаях хэрэгтэй. Сөрөг бодлуудаа авч хаяж, эерэг бодлуудаар толгойгоо дүүргэсэн үед л тэдгээр саад бэрхшээл арилна.

4. Сөрөг нөлөөтэй шүүмжлэх

Та бусдын үйл хөдлөл эсвэл гадаад төрхийг хармагцаа шүүмжлэх гээд байдаг хандлагатай юм биш биз? Хэрэв та бусдыг яаран дүгнэвэл, энэ нь таны хайр дурлалын харилцаанд мөн л саад учруулах болно. Сөрөг нөлөөтэй шүүмжлэл эргээд таныг бусад хүмүүс яаран дүгнэж, шүүмжлэхэд хүргэдэг гэдгийг санаарай. Шүүмжлэхийн оронд уучилж ханд. Өөртөө болон өрөөл бусдад өгөөмөр зан гаргаж бай. Энэ нь таныг муу муухай бүхнийг уучилж өршөө гэж байгаа юм биш, таныг ердөө зарим нэг нөхцөл байдлыг ойлгож хандахыг хичээж байгаарай гэсэн үг юм.

5. Өөрийгөө илэрхийлэх чадваргүй байх

Та өөрийнхөө юу хүсэж байгааг мэддэг үү? Та бас юу хүлээж, мөрөөдөж байгаагаа мэдэх үү? Өөрөө өөрийгөө таньж мэднэ гэдэг хайр сэтгэлд нээлттэй хандахад туслах хамгийн том хүчин зүйл юм. Амьдралаас юу хүсэж, мөрөөдөж байгаагаа эхлээд сайтар тодорхойл. Зүрх сэтгэлийнхээ юу хүсэж байгааг олж мэд. Дотор хүнтэйгээ ярилц. Бид бүгдэд хайр хэрэгтэй. Хайр сэтгэлд нээлттэй байх нь чухал…

Амьдралдаа хайрыг нэмэх 10 хичээл

$
0
0

8edf94d6b657afda68fe155d0d65d763

Хүн болгон хамгийн сайхныг хүртэх эрхтэй. Гэхдээ зөвхөн өөртөө одоо байгааг хамгийн сайхан нь гэж бодсон хүмүүст л түүнээс ч илүү сайхан бүхэн ирдэг. Өөрийгөө бас одоо байгаа амьдралаа үнэлж, хайрыг татахад чинь дараах 10 үг тус болно.

1. Илүү их, илүү их инээхэд суралц
“Намайг инээлгэдэг хүмүүст би хайртай. Миний хамгийн хийх дуртай зүйл бол инээх гэж би жинхэнээсээ боддог. Инээд маш олон төрлийн өвчнийг анагаадаг. Энэ магадгүй хүнд байдаг хамгийн чухал чанар байх.” Одри Хепбюрн
Амьдралд хэзээд л муу, сайн зүйлс тохиолдсоор байдаг. Тиймээс чамайг инээд хөөр, урам зоригоор тэтгэдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлвэл чи ямар ч үеийг амархаан даваад гарчихна. Инээд хөөр бол хамгийн сайн эм.

2. Хүмүүсийг байгаагаар нь хүлээж ав
“Чиний талаар бүхнийг мэддэг хирнээ чамайг хайрласаар байдаг хүнийг найз гэнэ.” – Элберт Хюббард
Ямар ч харилцаанд хамгийн хортой зүйл бол хэн нэгнийг өөрчлөх гэж оролдох юм уу, өөрийнхөө хүслээр байлгах гэж хичээх. Энэнээс ч хортой нь хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өөрийгөө өөрчлөх юм.

3. Хайрыг хүлээж авахад суралц
“Хэн нэгнээр маш их хайрлуулах нь чамд хүч өгдөг бол, хэн нэгнийг маш их хайрлах нь чамд зориг өгдөг.” – Лао Цзы
Ямар ч харилцааг бүтэмжтэй болгоход, өөрийнхөө зүрхийг хайрлаж, хайрлагдахад бэлдэж нээх нь нэн түрүүний алхам юм. Эхлэнгүүтээ төгс болчихдог зүйл гэж байхгүй. Час хийсэн ганц очоор эхэлсэн гал аажим аажимаар бадамлан түүдэг болдог жамтай.

4. Бусдын төлөө баярлаж сур
“Хэн нэг өөр хүний аз жаргал чиний аз жаргалыг бүрдүүлж байвал түүнийг хайр гэнэ.” – Роберт Хейнлейн
Бүх зүйл чиний төлөө, чамд зориулагдсан биш. Бусдын төлөө жаргалтай байж сурсан цагтаа л, чи жинхэнэ жаргалыг мэдрэх болно. Бусдын аз жаргалыг бүтээхийн төлөө хийсэн алхам хэзээ ч бурууддаггүй.

5. Өөрөөрөө байж, өөрийгөө үнэ цэнэтэй гэдэгт итгэ
“Бид өөрсдийнхөө хүртэх эрхтэй гэж боддог хэмжээнийхээ хайрыг л хүлээж авдаг.” – Стефен Шбоски
Өөрийгөө эхлээд хайрла, энэ хайрандаа хэзээ ч бүү алгуурла. Зарим хүмүүс өөрийгөө хайрласан ч бусдын хүслийн төлөө аз жаргалгүй сонголтуудыг хийсээр байдаг учраас гунигтай хэвээрээ хоцордог. Чамд аль нь хамгийн дээр вэ гэдгийг л бод.

6. Бусдаас сайхныг олж ав
“Хэн нэгнийг төгс болохоор нь бид хайрладаггүй, төгс биш байдлынх нь оронд хайрладаг юм– Жүди Пиколт
Чи төгс биш. Тиймээс хэн нэгнийг төгс биш байдлаар нь хүлээж авсан цагтаа л чи жаргалтай болно. Хүн хэзээд өөртөө байхгүй зүйлд шунаж, хайртай хүмүүстээ тэдэнд байхгүй чанарыг нь байлгахыг хүсдэг. Бусдын сайн сайхныг олж хар.

7. Хөгжилдөж, мангартаж чад
“Бид бүгдээрээ л жаахан хачин. Амьдрал ч өөрөө. Бид өөрсөдтэйгөө тохирсон өөр нэг хачин хүнийг олохоороо, түүнтэй нэгдэж гайхамшигтай сэтгэл ханамжтай хачин байдалд уусдаг-тэгээд түүнийгээ жинхэнэ хайр гэж нэрлэдэг.” – Роберт Фюлхүм
Үргэлж ухаантай байх албагүй. Өөрийнхөө дотор байдаг мангар хүнийг хааяа ил гарга. Хайртай хүмүүстэйгээ цуг мангарт, хүний санаанд оромгүй зүйлсийг хий. Түүний мангартахыг ч чи өхөөрдөм гэж харж чадаж байвал та хоёр бие биедээ зориулагдсан л гэсэн үг.

8. Хайраа илэрхийлэхээс хэзээ ч бүү цааргал
Хайрлагдахыг хүсч байвал хайрла! Бидний хэн маань ч мөнх биш. Амьдралд минь тааралдсан гайхамшигтай хүмүүс ч. Тиймээс хэнийг ч дутуу үнэлж болохгүй. Байж л байх юм шиг санаж болохгүй. Хайртайгаа хүссэнээрээ илэрхийл.

9. Хойноосоо гүйлгэх гэж, гуйлгах гэж хэт эрмэлзэх хэрэггүй
“Хайр бол хэн нэгнийг өөртөө хэрэгтэй гэдгийг мэдрэхийг хэлдэг. Тэр л төгс биш хүн чамайг ямар нэг талаараа нөхдөг учраас, түүний муу талуудтай нь ч эвлэрэхийг хэлдэг.– Саран Дессен
Бүх зүйл эгэл хирнээ аз жаргалтай өнгөрч болохоор байхад л бид хааяа өөрсдөө өөрсдийгөө хэцүү байдалд оруулаад байдаг. Нэгэн хэвийн өдөр хоногуудаас илүү уналт босолттой дурсамжуд сайхан ч, сүр дуулианаас зайлсхийж амар тайван байж сурвал үл ойлголцох магадлал эрс буурна.

10. Тавьж явуулж сур
“Дуусчихсан гээд битгий уйл, тохиолдсон гэж бодоод инээмсэглэ.” – Dr. Seuss
Өөрчлөлтийг хүлээн авч, урагшаа гишгэ. Биднээс хамааралтай болон хамааралгүйгээр бид хайртай хүмүүсээ алддаг. Гэхдээ хорвоо дээр чиний учраагүй сайхан хүмүүс дахиад зөндөө бий. Мэдээж өөрийгөө болон эргэн тойрондо эерэг хандлага шингээхэд энэ ганцхан нийтлэл хангалтгүй.

 


Хайр яг ус шиг

$
0
0
0_500x500Хайр яг ус шиг
Уурлахад тань ууршаад холддог ч
Уучлахад тань бороо шиг асгардаг
Хайр яг ус шиг
Хайр яг ус шиг
Яльгүй гомдоход мөс шиг хайрдаг ч
Янагшин эрхлэхэд буцлан даргилдаг
Хайр яг ус шиг
Хайр яг ус шиг
Цаг хугацаан дунд цас шиг будардаг ч
Цаг нь ирэхээр гол шиг урсдаг
Хайр яг ус шиг
Хайр яг ус шиг
Баярлан догдлохдоо эргээ сэтлэн хальдаг ч
Бас энэлэхдээ ёроолоо харуулан татардаг
Хайр яг ус шиг
Хайр яг ус шиг
Дэлхий шиг зүрхэнд
Далай шиг долгилдог
Хайр яг ус шиг
Хайр яг ус шиг
Уулсыг багтаахаар хөлгүй их атлаа ширгэчихдэг
Урвалт нь үзүүртэй мөс шиг зүрх хатгадаг
Хайр яг ус шиг
Хайр яг ус шиг
Ихдэхээрээ живүүлж …
Эсэргээрээ хатааж …
Хайр яг ус шиг
Хайр яг ус шиг
Ганцаардал гунигийг үер шиг урсгана
Ганцхан алдааг л мөндөр шиг балбана
Хайр яг ус шиг …
Хайр яг ус шиг
Харин би эх газар шиг л чамайг хүлээдэг
Халуун тивийн ургамал амьтан шиг чамайг хүсдэг ээ
Хайр яг ус шиг …
Б.МӨНХ-ОРГИЛ хуудаснаас
2018.11.28-нд
 

Эх сурвалж http://www.info.mn

Хайрыг “ойлгоход” тань туслах бүтээлүүд

$
0
0

Кино, утга зохиол гээд бүх л урлагийн гол сэдвийн нэг, хүний амьдралын хамгийн чухал зүйл болох хайрын тухай ойлгох, хайрлаж сурахад тань туслах бүтээлүүдийг “Taste of Cinema” нэрлэж байна.

“НЭРЭЭРЭЭ НАМАЙГ ДУУД” (ЛУКА ГУАДАНЬИНО, 2017)

Хайрын олон талыг, цөхрөл, догдлол, тэвчин үлдэхүй, хадгалахуйн утга учрыг  харуулсан кинонуудын нэг. Сүүлийн жилүүдэд гарсан хамгийн чансаатай бүтээлүүдийн жагсаалтад дээгүүр бичигдэх энэ кино гэр бүлээрээ Италид амарч буй өсвөр насны хүү Элиогийн түүхийг өгүүлнэ. Нөхөрлөлөөс романтик харилцаа хүртэлх алгуурхан, гэхдээ сэтгэл хөдлөм үйл явцыг дүрүүдийнхээ харилцаагаар дамжуулан гаргаснаараа ялгарна. Мэдэрч буй бүх л зүйлс бидэнд ямар нэгэн хэмжээгээр чухал байдаг тул уй гунигаа үгүйсгэх, хүчээр дарах гэж оролдох нь дэмий гэсэн утга бүхий үгсийг  Элиогийн аав хүүдээ хэлж буйгаас хайрын тухай, ерөөс харилцааны тухай олон зүйлийг ухаарч болно.

“ГУРВАН ӨНГӨ: УЛААН” (КШИШТОФ КЕСЬЛЁВСКИЙ, 1994)

Нэрт найруулагч 1994 оны Каннын кино наадмаар энэ бүтээлээ танилцуулсныхаа дараа кино урлагаас “зодог тайлж” буйгаа мэдэгдсэн билээ. Кесьлёвскийн гурван цуврал гурвуулаа л хайрын тухай өгүүлнэ. Гэхдээ “Гурван өнгө: Улаан”-д киноны турш гол баатрууд нь хоорондоо нүүр тулж учрахгүй. Хэзээ учрах нь тодорхойгүй, бүр хэзээ ч учрахгүй байж мэдэх, гэхдээ насан туршаа эрсээр л буй мэдрэмжийн түүх. Ганцхан үгээр, заримдаа үг ч хэлэхгүйгээр бие биенээ ойлгох, мэдрэх хэн нэгний тухай мөрөөдөл. Ухамсар, сэтгэлээсээ хэн нэгэнтэй холбогдож, мэдэрсэн тохиолдолд л хайр бий болох уу.Үүний хариултыг, өөр олон асуултын хариуг энэ бүтээл өгч чадна.

ЭХЛЭГЧИД (МАЙК МИЛЛС, 2010)

Сүүлийн арваны турш үзэгчдийн хүртээл болсон хамгийн сонирхолтой бүтээлүүдийн нэг. Хайрын хоёр өөр түүхийг тус тусад нь хүүрнэх энэ бүтээлээс хайртай хүмүүсээ, өөрсдийгөө байгаагаар нь хүлээж авах, зөвшөөрөх, бие биеийнхээ ялгаатай талуудыг ойлгон тэвчихийн чухлыг харж болно. Мөн аливаа сонголтыг, сонгож болдоггүй үхлийг ч хүлээн зөвшөөрөх үйл явцыг дүрүүдээрээ дамжуулан найруулагч гаргасанаараа үнэ цэнтэй.

ХАВЧ (ЙОРГОС ЛАНТИМОС, 2015)

Орчин цагийн хамгийн сонирхолтой, өвөрмөц хийц, барилтай уран бүтээлчдийн нэг Йоргос Лантимос “Хавч” киногоороо орчин цагт хүмүүс хайрыг хэрхэн ойлгож, хэрхэн “бүтээж”, эсвэл бүтээхийг хүсэж буйг энэ бүтээлдээ шоглон харуулсан.
… Хайр сэтгэлээ, бие биенээ мэдэрч ойлгох нэгэн биений нөгөө талаа олоход 45 хоногийн хугацаа хэрэгтэй. Энэ хугацаанд тийм  нэгэнтэй учирч чадаагүй бол ямар нэгэн амьтан (гэхдээ ямар амьтан болох хүсэлтэйг нь мэдээж харгалзан үзнэ) болгон хувиргана. Адилхан өвчтэй, эсвэл биеийн аль нэг согог нь ижил байх нь нэгэн биеийн нөгөө талаа олж таних шалгуур үзүүлэлт болно. Амьтан болон хувирахгүйн тулд, 45 хоногийн дотор хайраа олохын тулд тэд хэн нэгнийг сонгож, түүнтэйгээ ямар нэгэн байдлаар ижилсэх шаардлага гарч ирнэ. Тухайлбал, нүдээ сохлох, шүдээ суга татах байж болох юм. Антиутопи энэ түүхээр дамжуулан найруулагч ганц бие хүмүүст орчин үеийн нийгэм ямар харгис хандаж байгааг харуулахыг зорьсноо онцолсон. Өөртэйгээ таарч тохирох нэгнээ олоогүй бол, хайртайгаа учраагүй бол, өөр ямар нэгэн шалтгаанаар ганц бие амьдарсаар л байвал бидэнд  хүссэн, хүсээгүй ямар нэгэн хаяг, шошго зүүж, гадуурхана. Харамсалтай энэ үнэнийг гашуунаар ёжилсон  бүтээлийн гол баатрууд азаар бие биенээ олно. Азаар…

ХАЙР ҮГҮЙ (А.ЗВЯГИНЦЕВ, 2017)

Дэлгэцэн дэх үхэл амьдрал дээрхээс хол санагддаг, дэлгэцэн дэх хагацал амсаж туулснаас минь “хээнцэр” харагддаг, дэлгэцэн дэх санаа алдалт харин дэргэд суугаа нэгнийхээс илүү тод сонсогддог.
Харин хайр. Бас хайр үгүй байх тэр мөчлөгүүд.
Ганихрах, хөөрөх, хайрлахтай адил хэнийг ч үл хайрлах нь тодорхой цаг хугацаааны мөчлөгт үргэлжлэх төлөв байдал ч байж мэднэ. Илүү аминч, зөвхөн өөрийгөө бодсон, хэтэрхий амар мэт ийм төлөв байдалд хэн ч хохирохгүй, хэний ч нулимс урсахгүй, гарсан, гаргасан бүх шийдвэрүүд байж болох хамгийн оновчтой мэт… Зарим зүйлийг эс тооцвол шүү дээ.
Үйл явдал товчхон, сюжет ч амьдрал дээр тохиолддог л зүйлс. Хоорондых нь харилцаа хэдийнэ хөрж, тус тусдаа “амьдралтай” болчихсон хос (Борис, Женя) хоёр тийш болох шийдвэрээ гаргацгаачихсан. 12 настай хүүгээ хэн нь өсгөх, амьдарч байгаа байраа хэрхэн зарах талаар ярилцацгаах ч зөвшилцөж чадахгүй. Гэр бүлийн зөрчил, эцэг эхийнхээ байнгын хэрүүлээс залхсан хүү нэг өдөр хичээлээсээ тараад гэртээ харьж ирсэнгүй…
Эхнэрээ, нөхрөө үл хайрлах төлөв байдалд “шилжээд” удсан, өөр хэн нэгнийг “хайрласан” хос, амьдралдаа эхний бөгөөд эцсийн удаа ямар нэгэн зүйлийг өөрийнхөөрөө, бие даан шийдэж буй хүү… Зөвтгөх, буруутгах, тайлбарлах аргагүй нөхцөл байдлууд… Шийдвэрүүдээ гаргаж, өөрчлөлт хийж, тэмцэж, голын нэг эргээс нөгөө рүү харайн гарч буй боловч анхнаасаа л байсан тэр хүйтэн, хатуу төлөв байдалдаа үлдэцгээх… Хайр хийгээд хайр үгүйн олон талыг, энэ бүтээлийн баатруудаас, дэргэдэх нэгнээсээ, үгүй бол өөрсдөөсөө бид олж харцгаах ч юм билүү.

“ЖИАН ХУГИЙН ОХИД, ХӨВГҮҮД” (ЖИА ЖАНГКЕ, 2018)

Хятадын VI үеийн найруулагч Жиа Жангкегийн энэ бүтээлийг “Гангстеруудын түүх” гэж тодорхойлсон. Гэхдээ хайрын тухай, хайрандаа, өөртөө үнэнч үйлдэхүйн түүхийг эндээс бас харж болно. Шаньси мужийн Датунг хотын мафийн толгойлогч, түүний найз, хайрт бүсгүйн түүхийг өгүүлнэ.
Амьдралын гэнэтийн, огцом эргэлтүүд, уналт, сэргэлт, өөрчлөлтүүдэд үл сөхрөн өөртөө, өөр олон зүйлд үнэнч үлдэхийн утга учир. Нийгэм өөрчлөгдөж, хүмүүс бидний амьдралд ирж, бас явж, дэргэдэх барилгууд нурж, оронд өөр шинүүд эгнэн босохыг ч үл ажран мөн чанараа хадгалан үлдэхийн агууг гол дүр Чяо бүсгүйгээс та магадгүй олж харах вий.

Үндэсний шуудан

“Хайр”-аа хадгалах зургаан дүрэм

$
0
0

0a1f8ef391a12ec136af38f52047ae16_1615

Хайртай хүнээ олох амаргүй ч хайраа олсны дараа түүнийг илүү удаан хугацаанд, цаашилбал насан туршдаа ариун нандин хэвээр хадгалах нь амаргүй даваа гэдгийг бид мэднэ. Тэгвэл The Guardian нас өндөр болтол хамт байсан хосуудаас зөвлөгөө авч зургаан энгийн дүрмийг хосууддаа зориулан нийтэлжээ.

1.    Нөхөрлөл бол гол түлхүүр

Бараг бүх хосууд нэгнийхээ хамгийн ойрын сайн найз нь болсон байдаг. Олон жил хамт амьдарсан хосуудын нэг “Сара байхгүй бол би төөрсөн хүнтэй л адил. Учир нь өдөр бүр бүх зүйлийн тухай түүнтэй ярьдаг. Энэ бол бидний хамтдаа хийдэг сайхан зүйлсийн нэг” хэмээн ярьжээ. Зарим хосын анх танилцсан түүхээс хуваалцвал тэдний ихэнх нь найзууд байж байгаад хосууд болсон байдаг.

2.    Хосууд “дотно” байх хэрэгтэй

Насаараа хамт амьдарсан хосын ярьснаар бие махбодийн холбоо тэдний харилцаанд томоохон байр суурь эзэлдэг гэжээ. Харилцааны цөм нь эротик байдал биш боловч холбоогоо илүү бат бөх байлгахад тус болдог гэжээ. Харьцуулбал ямар нэг зүйлийг тосолбол зөөлрүүлдэгтэй адил дотно байдал цавуу мэт санагддаг байна.

3.    Нэгэн хэвийн биш байдал нь сайн зүйл

Хилари Бэлл хатагтайн хэлснээр түүний нөхөр Филип Жонстон ертөнцийг илүү өөрөөр харж чаддаг нь түүний нүдийг нээж, өөр олон сонирхолтой зүйлсийг таниулдаг нь таатай байдаг ажээ. Энэ нь бусдыг өөрчлөхдөө биш өөр зүйлстэй хамт нэгдэж, нэгнээ ойлгож, өөр ертөнцийг танин мэдэхэд оршино.

4.    Зөрчилдөөнийг даван гарах

Гэрлэсэн хосууд хоорондоо зөрчилдөх ёсгүй гэж хүмүүс ярьдаг. Гэвч зайлшгүй зөрчил гардгийг үгүйсгэх аргагүй. Өдөр бүр маргах муудалцах биш санал зөрөлдсөн асуудлаа харилцан ярилцаж, тохирох, эвлэрэх нь харилцаанд байх ёстой зүйл гэжээ.

5.    Мэргэжилтнүүдэд хандах тус болно

Гэрлэлтийн талаар зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүд, амьдралын дасгалжуулагчид харилцаагаа аварч үлдэхэд тус болдог гэдгийг мартаж болохгүй. 50 жил хамт амьдарсан хосын хэлснээр зөвлөх мэргэжилтнүүд тэдний харилцаанд маш том өөрчлөлт авирсан тухай туршлагаасаа хуваалцжээ.

6.    Хүндлэлийн орон зайг хадгалах нь чухал

Харилцаа муудах нь бүх зүйл муугаар эргэж, сүйрч байна гэсэн үг биш юм. Аливаа зүйлд сайн, муу хоёр тал байдаг гэдгийг битгий мартаарай. Бүх зүйл нуран унасан мэт мэдрэмж төрж байсан ч сайн тал, сайн сайхан зүйл ч бас байдаг гэдгийг санаж хүндлэлийн орон зайгаа хадгалж үлдэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: The Guardian

Өмчлөгдсөн “хайр”

$
0
0
712-1586231554photo-1505150099521-fde7970bcc3a
-Чи яагаад энэ бүсгүй рүү хараад байгаа юм бэ? Би энэнээс муухай харагдаад байна уу?
-Чи яагаад энэ хүний нүүрномын пост дээр зүрх дараад байгаа юм бэ? Тэр чамд тийм ухаантай санагдаад байна уу?
-Чи яагаад энэ хүнтэй уулзсан юм бэ? Би чамд гологдоод байна уу?
-Чи яагаад над руу харахгүй байгаа юм бэ? Надаас уйдаад байгаа юм уу?
-Чи яагаад надад урьдынх шигээ анхаарал тавихгүй байнаа? Надад хайргүй болчихсон юм уу?
-Чи яагаад???
Хосууд бие биедээ дурлалцан, хайрлалцаж, хамтын амьдралаа зохиосноос хойш ингэж ярилцах нь элбэг. Хайрыг ингэж ѳмчилж эхлэхээс л аз жаргал нь зовлон тарчлаан болон хувирч байгааг бид тэгтлээ анзаардаггүй.
“Зѳвхѳн минийх” хэмээн харамлаж байхдаа тэр хүний сэтгэлгээ болон амьдралын хэмнэлийг эвдэх гэж зовоож буйгаа мэдэрдэггүй. Хүслийг тань дагуулаад “Үгүй дээ”, “Яалаа гэж дээ”, “Би ганцхан чамдаа хайртай шүү дээ” хэмээн учирлах авч сэтгэл дотроо тѳвѳгшѳѳж эхэлнэ. Энэ давтамж үргэлжлэн даамжрах тусам сэтгэлийн тарчлаан болон хувирдаг.
Хүний сэтгэлийг хүлж болдоггүй болохоор бид бие биенийхээ оюуны эрх чѳлѳѳг хүндэлж сурах хэрэгтэй болж байна. “Би чамд итгэдэг шүү” гэсэн учирлалаа үгээр тѳдийгүй үйлдлээрээ байнга илэрхийлж байвал хайрт чинь болзошгүй тохиолдлын ѳмнѳ заавал зогтусна. Эсвэл харамсан гэмшиж байдаг. Сэтгэлийг нь хүлэх тусам уяанаасаа алдуурах гэж адган тэлчилж байдаг. “За тэртэй тэргүй надад итгэхгүй дээ” гэсэн адбиш гомдол, сэтгэлийн уяаг заавал тасдан догширно. Яг л эмнэг адгуус мэт. Амьдралын энгийн үнэн энэ. Хайртай бол хардах биш эсрэгээр нь итгэн хүндэлж байвал, энэ амьдралд зѳѳлѳн нь хатуугаа элээдэг. Яг үнэндээ энэ амьдралд бусдын ѳмнѳ аз жаргалтай мэт харагдахаас илүүтэй сэтгэл амар амгалан байх нь хамгийн чухал юм шүү дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Өмчлөгдсөн “хайр”

$
0
0

A couple with a sunset in the background.

-Чи яагаад энэ бүсгүй рүү хараад байгаа юм бэ? Би энэнээс муухай харагдаад байна уу?

-Чи яагаад энэ хүний нүүрномын пост дээр зүрх дараад байгаа юм бэ? Тэр чамд тийм ухаантай санагдаад байна уу?

-Чи яагаад энэ хүнтэй уулзсан юм бэ? Би чамд гологдоод байна уу?

-Чи яагаад над руу харахгүй байгаа юм бэ? Надаас уйдаад байгаа юм уу?

-Чи яагаад надад урьдынх шигээ анхаарал тавихгүй байнаа? Надад хайргүй болчихсон юм уу?

-Чи яагаад???

Хосууд бие биедээ дурлалцан, хайрлалцаж, хамтын амьдралаа зохиосноос хойш ингэж ярилцах нь элбэг. Хайрыг ингэж ѳмчилж эхлэхээс л аз жаргал нь зовлон тарчлаан болон хувирч байгааг бид тэгтлээ анзаардаггүй.

“Зѳвхѳн минийх” хэмээн харамлаж байхдаа тэр хүний сэтгэлгээ болон амьдралын хэмнэлийг эвдэх гэж зовоож буйгаа мэдэрдэггүй. Хүслийг тань дагуулаад “Үгүй дээ”, “Яалаа гэж дээ”, “Би ганцхан чамдаа хайртай шүү дээ” хэмээн учирлах авч сэтгэл дотроо тѳвѳгшѳѳж эхэлнэ. Энэ давтамж үргэлжлэн даамжрах тусам сэтгэлийн тарчлаан болон хувирдаг.

Хүний сэтгэлийг хүлж болдоггүй болохоор бид бие биенийхээ оюуны эрх чѳлѳѳг хүндэлж сурах хэрэгтэй болж байна. “Би чамд итгэдэг шүү” гэсэн учирлалаа үгээр тѳдийгүй үйлдлээрээ байнга илэрхийлж байвал хайрт чинь болзошгүй тохиолдлын ѳмнѳ заавал зогтусна. Эсвэл харамсан гэмшиж байдаг. Сэтгэлийг нь хүлэх тусам уяанаасаа алдуурах гэж адган тэлчилж байдаг. “За тэртэй тэргүй надад итгэхгүй дээ” гэсэн адбиш гомдол, сэтгэлийн уяаг заавал тасдан догширно. Яг л эмнэг адгуус мэт. Амьдралын энгийн үнэн энэ. Хайртай бол хардах биш эсрэгээр нь итгэн хүндэлж байвал, энэ амьдралд зѳѳлѳн нь хатуугаа элээдэг. Яг үнэндээ энэ амьдралд бусдын ѳмнѳ аз жаргалтай мэт харагдахаас илүүтэй сэтгэл амар амгалан байх нь хамгийн чухал юм шүү дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Viewing all 65 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>