Quantcast
Channel: хайр – Miss.mn
Viewing all 65 articles
Browse latest View live

Бид гурван удаа хайртай учирдаг

$
0
0

12242

Эхнийх нь : Залуу насанд тохиодог. Ер нь ялихгүй шалтгаанаас болоод салсан байдаг. Хөгшрөөд ирэхээрээ хайр биш байжээ гэж бид бодсон ч хайр мөн юм. Хайр гэж юу болохыг бидэнд заагаад явсан хайр юм.
Удаах нь : Хэцүү хайр. Энэ хайр биднийг өвтгөдөг. Гэхдээ сургамж болоод биднийг илүү хүчирхэг болгодог. Энэ хайранд өвдөлт, урвалт, худал үгс ч багтана. Гэхдээ бид энэ хайраас юу ойлгодог нь хамгийн чухал. Үүний дараа бид сайн хүн, муу хүнийг таньж суржээ. Бид илүү хаалттай, болгоомжтой, ухаантай болсон байна.
Сүүлийнх нь : Хамгийн сохроор ирдэг хайр. Мэдээгүй байхад, сануулгагүйгээр ирдэг. Бид хайрыг хайхаа болсон үед өөрөө хүрээд ирдэг тийм хайр. Ирэхэд нь бид хүлээж авмааргүй санагдаад дундаа хана босгодог ч нурчихдаг. Өөрийн мэдэлгүй энэ хайрыг өгсөн хүнд анхаарал тавиад эхэлчихсэн байдаг, өөрийгөө ч гайхмаар. Чиний сонирхдог төрлийн хүмүүсээс огт өөр байдаг. Алдаанаас нь ч сайхныг нь олж хармаар. Бид тэднээс юм нуухаа больдог. Тэднийг өөрт чинь илгээсний төлөө хорвоо ертөнцөд талархмаар. Энэ хайрыг бид чин сэтгэлээсээ хайрладаг.


Та хоёрыг хайраас өөр юу нэгтгэх вэ?

$
0
0

366819f5cfd1e75b3d0bb6dc87b3ec9b

Дэр гэж үү? Үгүй дээ, тэр чинь хамгийн хэврэг холбоо. Оронд нь эдгээрийг туршаад үз. Чамд санал болгож байгаа доорх зүйлс та хоёрт байх л юм бол хуваан хэвтэх дэргүй үед ч аз жаргалтай хэвээрээ л байна.

1. Зорилтууд Хосуудад хамт амьдрана, гэрлэнэ гэдэг том зорилгоос гадна олон жижиг зорилт заавал байх хэрэгтэй. Яагаад гээч? Та хоёрыг үргэлж хурцлах учраас. Хэрэв сууна гэдэг ганцхан л хүрэх цэгтэй бол түүнийгээ нас жаахан байна, болоогүй байна, гэрийнхэнтэйгээ танилцуулсны дараа гэх мэтээр өөрөөсөө холтгож бодоход амархан. Харин энэ намар байшин авна, зун дуустал хамт фитнессдэж жингээ хасна, долоо хоногийн нэг өдөр англи хэлээ хамт давтана, цугтаа Чежү явж амрана, тэр болтол мөнгөө цуглуулж хадгалах ёстой гэх мэт харьцангуй богино хугацааны зорилтууд л харилцааг чинь гал халуун, өрнөл хөгжилтэй хэвээр нь хадгалах жинхэнэ тулгуур болдог юм шүү. Хэрвээ та хоёрт одоохондоо ийм зорилтууд байхгүй бол юуг хамтдаа хийж чадах вэ гэдгээ эргэцүүлээрэй. Нэгтгэх зүйлс чинь төдий хэмжээгээр нэмэгдэнэ ээ гэсэн үг.

2. Нөхөрлөл Нөхөрлөлийг ямар үед ашиглавал хамгийн зүгээр байдаг гээч. Муудалцсан үедээ. Түүнийг буруу зүйл хийсэн үед чиний найз залуу, насны, заяаны хань хүний хувиар биш жирийн л эрэгтэй хүн, сайн найз чинь гэж бодох хэрэгтэй. Тэгвэл чи түүнийг ойлгож чадна, бас өөрийгөө ч ойлгуулж чадна. Хоёр найз энгийнээр мэдрэмжээ ярилцан суухад хэн нь ч уурлахыг хүсэхгүй шүү дээ. Тиймээс харилцааны гол тулгуур хэмээн үзээд нөхөрлөлийг заавал өөрсдөдөө бий болгоорой.

3. Итгэл үнэмшил Хэрэв та хоёрын карьер, мөнгө, эрэгтэй эмэгтэй хүний эрхийн талаарх баримтлал, хоёр гэр бүлийнхэндээ хандах хандлага гээд ертөнцийн талаарх үзэл бодол ижил бол мөн л харилцаандаа нэмэх оноо цуглуулсан байна гэсэн үг. Гадны “халдлагад” өртвөл хамтдаа сөрөн зогсоно гэсэн үг шүү дээ.

4. Хобби Миний мэдэх нэг хос хоёулаа чөлөөт цагаараа зураг авах хоббитой. Тэр хоёрын хооронд лав “Уулзаад юу хийх үү?” гэдэг яриа хэзээ ч гардаггүй байх гэж би боддог. Хосуудын холбоог маш сайн “гагнаж”, нэгнээсээ тусдаа байгаагаар өөрийгөө төсөөлөх ч аргагүй болтол нь нэгтгэдэг зүйлсийн нэг бол яахын аргагүй сонирхол юм. Дөнгөж болзож эхэлж байгаа залуудаа таалагдсан дууныхаа линкийг илгээхэд “Энэ яг миний стилийн дуу байна” гэдэг хариу сонсох төдийд л хэчнээн танил дотно санагддаг билээ? Хоббигоороо нэгдсэн хосуудад хамтдаа хийх зүйл хэзээд мундахгүй, тэр чинээгээрээ бие биенээ сонирхох шалтгаан ч дуусахгүй.

Хайрын сэтгэл зүй: Хайр гэж юу вэ?

$
0
0

efeb6b400087bf3aa4b744e2012aa349

Хайр гэж юу вэ? гэдэг асуултад бид өөрт мэдрэгдсэн мэдрэмж, бодол сэтгэлдээ үндэслэн өөр өөрийнхөөрөө хариулдаг. Тэгвэл хайр дурлалыг сэтгэл зүйн шинжлэх ухаанд юу гэж тодорхойлдог юм бол?

“Хайрын сэтгэл зүй” сэдэв 3 цуврал нийтлэлээр үргэлжлэх болно. Эхний хэсэгт буюу энэ удаад бид хэрхэн дурладаг, хүнд татагдахад ямар хүчин зүйлс нөлөөлдөг болон хайр гэж чухам юу болох талаар мөн хайрын эрүүл бус хэлбэрүүд буюу тухайн харилцаанд үлдэж болохгүй шинж тэмдэгүүдийг дурьдах болно. Дараагийн удаад салах үйл явц сэтгэл зүйд ямар байдлаар илэрдэг, хайраа удаан хугацаанд хадгалсан хосууд ямар зарчмыг баримталсан талаар хуваалцах юм. Тэгэхээр…

Хайр гэж юү вэ?
Эцэг эхээ хайрлах, найз нөхдийн, ах дүүгийн гэх мэт олон төрлийн хайр байдгаас бид энд зөвхөн хосын хайрын талаар дэлгэрүүлэн авч үзье. Доктор Стернбергийн гаргасан хайрын тодорхойлолт ёсоор бол хайр дараах харилцааны хэлбэрүүдээр илэрнэ.
1. Биеэр холбогдсон буюу янаглал
2. Романтик хайр буюу биеэр холбогдох+ хүсэл тэмүүлэл
3. Нөхөрлөл маягийн буюу биеэр холбогдох+бие биенийхээ өмнө үүрэг хүлээх
4. Хүсэл тачаал дангаар ба хүсэл тачаал+бие биенийхээ өмнө үүрэг хүлээх
5. Хүсэл тэмүүлэл байхгүй зөвхөн бие биенийхээ өмнө үүрэг хүлээх гэх мэт байхаас гадна хамгийн зөв хайр буюу бие, сэтгэлээрээ холбогдсон, бие биедээ тэмүүлж татагдсан мөн бие биенийхээ өмнө үүрэг хүлээсэн харилцаа гэж байдаг.

Cкот Пекийн онолоор бол хайр гэдэг нь өөрийнхөө хүсэл зоригоос илүүтэй хосынхоо оюун санааны сайн сайхан байдлын төлөө амьдрах хүсэл эрмэлзэлтэй байхыг хэлнэ. Ийм нөхцөлд хайрлаж буй хүн хувь хүнийхээ хувьд өсөж сайжрах, амьдралдаа зорилго тэмүүлэлтэй болох, өөрөөсөө гарамгүй их хүчин чармайлт гаргах, хайраа хариу нэхэлгүй зориулах гэх мэт маш олон давуу талтай болдог. Өөрөөр хэлбэл хайр дурлалын зөв харилцаанд байгаа бол тэр хайр чинь та хоёрын хэн хэнийг нь хүний мөс чанарын хувьд сайжруулж байдаг. Хэрэв тэгэж чадахгүй байгаа бол хайр биш ч байж болох юм. Хайрлана гэдэг нь:

- Нөгөө хүнээ танин мэдэх
- Халамж анхаарал тавих
- Хосынхоо өмнө үүрэг хүлээх
- Ямар ч үед хүндлэх
- Төгс бус байдлыг хүлээн зөвшөөрөх буюу сул талыг нь байгаагаар нь хүлээж авах
- Хэн хэнийхээ өсөлт дэвшлийн төлөө сэтгэл гаргах, төлөвлөгөөндөө нийцүүлэх юм.

Ямар шалтгаанаар хүмүүс бие биедээ татагддаг вэ?
Өөртэйгөө ижилхэн хүнд илүү татагддаг уу эсвэл эсрэг тэсрэг хүнд илүүтэй татагддаг уу?
Хэрэв чи дээр дурьдсаныг анхааралтай уншсан бол хариултыг нь аль хэдийн мэдчихсэн байгаа байх. Учир нь чиний найзууд чинь чамаас тэс өөр хүмүүс байдаггүй биз дээ? Тийм найз байлаа ч удаан оршин тогтнодоггүй. Үүнтэй адил хос хоёр эрс тэс ялгаатай хүмүүс бол мөн л харилцаа удаан үргэлжлэхгүй.

Хүнд татагдахад нөлөөлдөг хүчин зүйлс:
Ойр байдал: Жишээ нь чи оюутан бол хажууд суудаг залуу чинь нэг л мэдэхэд бусдаас илүү дотно санагддаг болдог. Эсвэл хөрш айлын хүн, зэргэлдээх байрны өдөр бүр тааралддаг залуу ч байж болно. Гэхдээ ойр хавьд байдаг бүх л хүндээ татагдаж байдаг гэж хэлээгүй юм шүү. Зүгээр л та хэн нэгэнтэй ойр ойрхон тааралддаг бол түүнд татагдах магадлал өндөр байдаг гэсэн үг.
Давтамжтай харилцаа: Хэн нэгэнтэй ойр ойрхон харилцах, ярилцах тусам тэр хүн илүү таалагдаж эхэлдэг.
Харилцана гэсэн найдлага: 2 бүлэг хүмүүст жирийн л нэг эсрэг хүйснийх нь хүний зурагтай анкетыг өгөөд нэг хэсэгт нь та энэ хүнтэй ирэх 7 хоногт уулзана гэж хэлээд, нөгөө бүлэгт нь уулзана гэж хэлэлгүйгээр тухайн хүний тухай сайн уншиж судла гэж хэлжээ. Эцэст нь тэр хүн хэр их таалагдсан талаар хүн бүрээс асуутал уулзуулна гэсэн бүлгээс маш олон хүн тухайн хүн таалагдсан гэсэн хариу өгсөн байна.
Тэр хүний талаарх давтамжит яриа сонсох: Энгийн нэг жишээ авахад чи шинэ дуу сонсоод тэр дороо таалагдах тохиолдол хэр их байдаг вэ? Эхэндээ тийм ч гоё санагдахгүй ч сонсоод байх тусам таалагдаж эхэлснээр дуртай болдог шүү дээ. Маш олон сонссоны дараа чи уйдах боловч бараг сонсдоггүй дуунаас илүү тухайн дуундаа дуртай хэвээр л байдаг. Тэгэхээр хэн нэгний тухай давтамжтайгаар сонсоод л байх юм бол тэр хүнийг сонирхож, татагдаж эхэлнэ.
Чиний шалгуурт тэнцэх байдал: Хүн бүр өөрийн гэсэн шалгуурыг ирээдүйн хосоосоо хүлээж байдаг. Хүүхэдтэй болох боломжтой, санхүүгийн хувьд биеэ даасан, муу зуршилгүй гэх мэт. Энэ шалгуурууд цаг хугацааны хувьд хувирч өөрчлөгддөг. 3 хүүхэдтэй хүн гэр бүлээ цуцлуулсан байлаа гэж бодоход дахин хүүхэдтэй болохыг хүсэхгүй нь тодорхой гэх мэт. Гэхдээ түүнд тавих шалгуурын жагсаалт чинь 3-4 гол зүйлээс хэтрэхгүй байх нь зүйтэй. Хэрэв чиний жагсаалт 8 ч юмуу 12 зүйлээс бүрддэг бол уучлаарай, чи хэтэрхий шалгуур өндөртэй хүн юм. Шалгуурт чинь бүрэн нийцэх хүн олдоход хэцүү л болов уу.
Ижил төстэй байдал: Чи шөнө оройн цагаар гэртээ амрах дуртай хүн бол орой болохоор л гараад явчихдаг шөнийн амьдралд дуртай хүнтэй удаан хамт байж тохирно гэж үү. Хобби сонирхол, үзэл бодол төстэй байх нь маш чухал хүчин зүйл. - Харилцан анхаарал хандуулах байдал: Хэрэв чи хэн нэг залуу чамд сайн гэдгийг сонсвол түүнд илүү их анхаарал хандуулж эхэлдэг. Тэр тийм ч муухай залуу биш бол тэр чиний нүдэнд тусаж, түүнтэй эелдэг харьцана, тийм биз?
Гадаад төрх: “Үгүй ээ, би хүний царайнд биш сэтгэлийг нь л хардаг” гэх мэтээр ихэнх хүмүүс үүнийг үгүйсгэх гэх хичээдэг л дээ. Гэвч судлаачид нялх хүүхэд царайлаг хүмүүс рүү илүү удаан тогтож хардаг болохыг баталсан байна. Үүний эсрэгээр хэрэв бид заал дүүрэн хүмүүс цуглуулаад лекц хийхдээ нүүр хувиргалтын аргаар нүд хальтирам царайтай нэг хүн оруулаад суулгавал тэр хүний ойролцоо хэн ч суухыг хүсэхгүй. Үүнийг Нью-Йоркийн метронд туршин нотлож байжээ.

Хайр яагаад хэрэгтэй вэ?
- Амьд оршин байхын тулд буюу амьдралд бэрхшээл тохиолдоход давж гарах, орой бүр гэр лүүгээ яарах учир шалтгаантай байхын тулд;
- Үр удмаа үлдээхийн тулд;
- Нийгэмших, хүний ёсноос гажихгүй байх, хосоор амьдрах, орой бүр хамтдаа хоолоо идэх хүнтэй байх, сэтгэлээ нээж ярих, хэзээд дэргэд чинь байх хүнтэй байхын тулд;
- Чиний хамгийн сайн болон муу талуудыг мэддэг, чамайг үнэхээр хэрэгтэй хүн гэдгийг мэдрүүлдэг, байгаагаар чинь хүлээж авч хайрладаг, чамайг бүрэн хүлээн зөвшөөрсөн найзтай байхын тулд буюу өөрөөр хэлбэл хайртай хүмүүс хоорондоо дотны найзууд шиг нөхөрлөж чаддаг байхын тулд хайр хүн бүрт хэрэгтэй.

Үргэлжлэл бий…

Хайр бол эрх чөлөө

$
0
0

Freedom of liberation image

Ханьдаа итгэж, хайраа хөглө: Ажил амьдралын он жилүүдийн уртад танилцсан нэгэн залуутай саяхан таарлаа. Хамтдаа ажиллаж, хийж бүтээж явсан он жилүүдийн талаар эргэн дурсаж, амьдралынхаа болон гэр бүлийнхээ талаар ярилцаж хэсэг хуучлав. Тэр маань “Миний найз хааяа залгаж байхгүй юу. Ярьж хөөрж, хууч хөөрье” гэснээ “За за дэмий байхаа даа. Найзыгаа асуудалд оруулчихна. Найз нь болно гэвэл өөрөө чамруу залгаж байя. Миний хань жаахан ааштай юмаа. Миний банкны картыг авчихсан. Данс шалгана, утас шалгана…” гэлээ. “Яагаад чи тэгтлээ итгэлийг нь алдчихсан юм уу. Хувь хүний эрхэнд хэтэрхий халддаг юм байна ш дээ” гэвэл “Үгүй ээ. Зүгээр л тэгээд байдаг юм. Миний 4 сайхан хүүхдийг төрүүлсэн хань минь болохоор яалтай билээ. Уг нь уул уурхайн компанид ахиухан цалинтай ажилд ормоор байх юм. Тэгтэл явуулахгүй л гэнэ. Гэхдээ надад итгэх л хэрэгтэй л дээ. За, найз нь хүүхдээ сургуулиас нь авахаар явж байна”  гээд уртаар санаа алдан зам салж билээ.

Эхнэр гэдэг гэрийн үйлчлэгч биш: Миний эхнэр зөвхөн надад л үйлчилж, миний хүслээр л амьдрах ёстой. Тэр гэртээ сууж, үр хүүхдээ харж, хоол ундыг минь хийж, гэр цэвэрлэж байх ёстой. Ер нь тэрэнд өөр юу хэрэгтэй юм. Би дулаан гэрт, халуун хоол,  өмсөх хувцасыг нь авч өгч байна. Тэрэнд өөр хийж чадах юм байхгүй ээ. Зүгээр л гэртээ байж, ар гэрээ аваад явж байхад л болно. Хүүхнүүд ер нь юу чадах вэ дээ. Миний хүсэл таалагдахгүй болно явж болно шд. Халхын хүүхнүүд хаданд гарч, модонд авирсан биш. Тэгээд ч тэр хаа холдох вэ. Аав ээж нь тэрнийг хөөгөөд л явуулна. Би тэдний өр зээлийг нь дарж өгч, овоохойдоо сэтгэл амар амьдрах боломжтой болгосон. Эхнэрийнхээ ар гэрт тусалдаг над шиг хүргэнтэй болсондоо баярлаж явбал таарна гэж сайрхахыг сонсох тэр мэдрэмж.

Хүүхэд гэрийн тэжээвэр амьтан биш: Би өөрөө том болсон хүүтэй. Хүү минь тусдаа амьдарч надад дараа болдоггүй. Аяга цайгаа хувааж уудаг хүнтэй болох гэж л тэр эмэгтэйтэй гэр бүл болсон. Бид дундаасаа нэг хүүтэй. Тэрний дагуулж ирсэн нэг охин бий. Тэр охинтойгоо хамт ирэхэд нь би өөрийн хүүхэд шиг л харж ханддаг байсан. Эхтэйгээ хамт амьдарч, хичээл номондоо явж, идэх хоол, амьдрах газартай болголоо. Тэр өсвөр насны охин болсон гээд сар бүр ариун цэврийн хэрэглэл авахуулж мөнгө гарзадна. Надад тэрэнд илүүчлэх юм алга. Уйлахаас нь айх юм уу. Өөр юу хүсээд байдаг юм. Харин ч өвлийн хүйтэнд хөөгөөд гаргаагүй өдий зэрэгтэй байлгаж байгаад нь баярлавал таарна гэх хэгжүүн яриатай хойд эцэг.

Эр хүн – Хүслийг биелүүлэгч шидтэн биш: Олон жилийн өмнөөс таньдаг багын найзтайгаа санамсаргүй таарав. Гэр бүл, үр хүүхэд, ажил амьдрал аятай сайхан уу гэж асуухад “Найз нь ээжийндээ амьдарч байгаа” гэж гунигтайхан хариуллаа. Тэднийх манайх хоёр хөршүүд. Аав ээжүүд минь биднийг суулгана гэж хүртэл ярьдаг байв. Гэвч бид өөр өөрийн замаар амьдралд хөл тавьж, тэр маань эхнэртэй болсон. Хүү охинтой болсон, гадаад явж ажиллаж амьдарч байгаад ирсэн гэж ээжээс нэг сонсож билээ. Багын найз минь сайн сайхан яваа гэж бодож байтал огт санаандгүй мэдээ сонссон би тэсэлгүй “Юу болов” гэж асуутал “Найз нь Монголдоо нэгэн томоохон компанид боломжийн цалинтай ажиллаж байтал эхнэр маань Японд сурна гээд явлаа. Тэнд очоод намайг ирж илүү өндөр цалинтай ажил хийж, том байрны мөн хий гэлээ. Очоод өндөр цалин өгнө гэсэн газарт нь өдөр шөнөгүй шахам хамаг л хар бол ажлыг хийж мөнгө хуримтуулж, байрны урьдчилгаатай болгоод эхнэрийг буцаасан. Би тэндээ хэдэн жил ажиллаж байгаад ирлээ. Ирээд 1 жил гаран хамт амьдараад л төрхөмдөө буцлаа даа. Чамтай одоо хамт амьдрахгүй. Авах юм аа авсан. Одоо чи хэрэггүй. Хүүхдүүд ч том боллоо гэсэн. Тэгээд л ээж минь хүүгээ ямар хөөх биш. Хамт амьдарч л байна. Хүүхдүүд яахав хожим аавыгаа ойлгох байх. Одоохондоо ухаан суух болоогүй. Ээж нь л буруу зөрүү ойлгуулдаг бололтой. Эрчүүд бид чинь гомдож туньлаа гээд уйлж унжаад явах биш. Намайг гэх сэтгэл нь алга болчихсон хүнд ад болж явахаар ээждээ эрхэм хүндтэй үр нь болж явья гээд л хичээж байна” хэмээн өгүүлэх найзын минь гуниглал.

Хайртай хүнээ байгаагаар нь хүлээн зөвшөөр: Олон жилийн өмнөөс түүнийг би мэддэг юм. Ухаан орохдоо түүний халамж хайрыг мэдэрч, үг үйлдэлийг харж бахархал бахдалаар дүүрэн өссөн. Тэр маань дуулж бүжиглэж, тулааны урлагаар хичээллэж, гүйлтийн уралдаанд оролцож, жудо бөхийн ирээдүйтэй тамирчин гэгдэн мэдэхгүй чадахгүй зүйл үгүй мэт. Том болоод яг л түүн шиг эрч хүчтэй, хүссэн бүхнээ хийдэг хүн болно гэж хичээсэн ч гүйхээс бусдыг нь хийж хэрэгжүүлж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Надаас олон насаар эгч тэр минь гэр бүл болж, амьдрал зохиолоо. Үеийн залуусын хайрыг татдаг байсан түүнтэй үерхэх хүсэлтэй олны дундаас тэр өөрт нь хамгийн их хайраа зориулна гэсэн нэгнийг амьдралын ханиар сонгосон байх. Хайр дүүрэн гэр бүл, хөөрхөн хүүтэй болж, тэр маань нүд нь гэрэлтэй, хайр дүүрэн он жилүүдийг угтаж, үднэ. Гэвч он цаг өнгөрсөөр би өсөж том болоход тэр маань ажил хийдэггүй гэртээ суудаг, багад минь бахархал дүүрэн үлгэр дууриал болсон гайхалтай чадваруудаа гээж, нүдэндээ гунигтай, нүүрэндээ инээмсэглэл тодруулах нь багасч, гэрээс ч барагтай гардаггүй нэгэн болсон байлаа. Яагаад. Хэтэрхий их хайртай ханийнхаа халамж нэртэй хардалтын хүлээсэнд баглуулсаар тэр минь нэг л мэдэхэд өөрийн хүсэл мөрөөдөл итгэл найдвараа гээж, спортоо орхиж, өндөр өсгийтөө тайлж, хөөрхөн уруулаа ч будахыг мартсан байх юм. Хайртай ханийх нь “Хэнд гоё харагдах гээ вэ?. Уруулаа будаад яах гэсэн юм. Юбканы чинь хормой ямар богино юм бэ. Өндөр өсгийтэй гутал өмсөж яах гэсэн юм. Ажил чинь тарсан уу. Би гадаа нь хүлээж байна. Ажлын чинь тэр залуу чамтай юу гэж ярьсан. Чи яасан оройтож ирдэг юм” гэх зэргээр хайрлаж, халамжилж байгаа мэт хараа хяналтын дор явсаар. Тэр минь өөрийнхөө эрхийг зөрчүүлж байгаагаа үл анзаарч “Миний л төлөө санаа зовниж байна. Аргагүй би л ойлгохгүй бол болохгүй. Нээрээ ч энгийн даруухан хувцаслая. За яршиг уурлуулаад яах вэ” гэж зөөлчилж бодож явсаар нэг л мэдэхэд өөртөө итгэлгүй, алтан тортой шувуу адил эрх чөлөөгүй, гадаа гараад уулзах найз ч үгүй нэгэн болгосон гэлтэй. Хааяахан түүнтэй таарахдаа “Та гарч ажил хийе. Би гармаар байна гэж хэлж болохгүй юу” гэж асуухад “Одоо нас 50 гарчихлаа. Ажил хийе гэхээр тэтгэврийн насны намайг хэн тоох билээ. Саллаа гээд хаачих билээ. Одоо тэгээд ч уурлах, бухимдах хүч алга ядарч байна. Зүгээр л энэ байгаадаа талархаад цаг нь болохоор явах байлгүй. Заримдаа ч хаашаа ч хамаагүй явчихмаар санагддаг. Хүүхдүүд минь том болчихсон болохоор учраа олоод амьдрах байх” гэсэн хүчгүйхэн  үгс.

Хайртай бол уучилж сур: Ажлын шугамаархоймор нутгийгзорьсон нэгэн удаагийн аяны урт замд 30 гаран насны 4 залуу хамт явж  таарсан юм. Тэд урт холын замд ганц шил хатуу юм задлан,  хууч хөөрөн нийлэн ярьж явав. Тэгтэл “Ханьдаа үнэхээр гомдож байна. Би эр хүн, өрхийн тэргүүн, би гурван хүүгийнхээ өмнө хариуцлага хүлээсэн аав. Найзуудтайгаа сайхан хөлбөмбөгийн тоглолт үзээд ганц оройг өөртөө зориулах эрх байхгүй бололтой. Хэтэртлээ ууж согтоогүй, элдэв асуудал гаргаагүй, найзуудаараа хүргүүлээд  очиж байхад, тэдний дэргэд намайг ямар муухайгаар хэлсэн гээч. Тэгээд яахав жаахан омог хөдлөөд гараад ирсэн. Эхнэр гэхдээ юм л бол уурлана. Уурлахаараа аав ээждээ очлоо гээд л яваад өгдөг. Би чинь ээж аавыгаа эрт алдсан болохоор очих газар байхгүй тэгсгээд л дотроо сэтгэл эмзэглээд л өнгөрдөг. Энэ удаад найзууд минь Хөвсгөл далай орьё гэсэн. Нутгийн минь салхи ээж аавтайгаа уулзсан мэт зөөлөн илбээд угтах болов уу гээд л дүү нь явж байна. Хөвсгөл далайдаа нэг залбирч, хөх усанд нь хөлөө дүрж, хүү нь ирлээ гэж гэрийнхээ буйранд хөрвөөчихөөд харина даа. Хэдэн хүүхэд минь аавыгаа үгүйлж байгаа. Эхнэр яахав аашлах л байх. Тэглээ гээд яахав миний гэсэн бүхэн минь тэд маань. Энэ хэдэн найз минь. Амьдрал сайхан даа” гэж хэлэх залуугийн нулимстай нүд.

Бидний амьдралын өдөр хоногууд урсан өнгөрч, он жилийн уртад түүх болон үлдэнэ. Гэвч тэр түүхийн дунд хайртай хүнээ ойлгож, байгаагаар нь хайрлаж, хүсэл мөрөөдлийг нь хүндэтгэж, хийж бүтээх боломжийг нь бүрдүүлж өгдөг нь хэд байгаа бол. Дээрх жишээнүүд ч бидний амьдралд байдаг, сонсож байсан түүхүүдийн нэгээхэн хэсэг нь. Бид хүүхэд байхдаа хүсэл мөрөөдөл дүүрэн, бодолдоо жаргаж, бушуухан том болох өдөр минь хэзээ бол гэж догдлон байдаг.

Өөрийнхөө амьдралын энэ үнэ цэнэтэй цаг хугацааг тантай өнгөрүүлэх хүн дэргэд тань байгаа бол та азтэй нэгэн. Өөрт байгаа бүхнийгээ зориулж, амьдралыг тань чимж, үр хүүхэдтэй, хань ижилтэй нэгэн болгож, бүхий л хүч чадлаа зориулан ажиллаж хөдөлмөрлөж, буруу зөрүү хэлсэн үг үйлдлийг чинь сонсоогүй мэт өнгөрүүлж чаддагынхаа төлөө тэд хайрлуулах эрхтэй. Хүүхэд байлаа гээд хүсэл мөрөөдөлгүй, хэрэгцээ шаардлагагүй гэсэн үг биш. Тэд хамгаалуулах, хайрлуулах, нас биедээ тохирсон хэрэгцээ шаардлагуудаараа хангуулах эрхтэй. Хамгийн гол нь хувь хүний орон зай, дотоод мөн чанарт нь хэт их халдаж, үгүйсгэж, үл тоож нүднийх нь галыг бүү унтраагаарай. Таны үл хүндлэл, хайхрамжгүй хэлсэн хатуу үгс зүрхэнд нь үлдэж, өөртөө итгэлгүй, сул дорой, хүч дорой хүмүүсийг бий болгодог.

Түүнийгээ мэддэг хүмүүс нэг бол хүлээн зөвшөөрч эрхээ зөрчүүлдэг эсвэл эрхээ эдлэнэ гээд буруу үйлдэл хийж, хохирогч эсвэл хохироогч болсон байдаг. Жендэр гэдэг нь хүмүүсийг хүйсээр ялгаварлахгүй байх, хүн бүхэн тэгш эрхтэй байх гэсэн ойлголт юм. Монголд эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхдийн эрхийг хамгаалах  ойлголтыг дэлгэрүүлэх, хэвшмэл ойлголтыг халах  ёстойХүчирхийлэл гэж зөвхөн бие махбодод учирсан хохирол биш. Оюун санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл ч хамаатай. Хүн бүр охиноо, хүүгээ хайр дүүрэн өсгөхөөс гадна амьдралын зөв бурууг хэлж ярьж, ойлгуулж, бусдыг өөр шигэээ санадаг, ухаантай, уужуу сэтгэлтэй хайр дүүрэн өсгөхөд анхаараарай.  

Та өөрийнхөө мэдрэмжийг хуваалцаж, ил гарган ярилцаж, алдаа оноогоо дэнсэлж, сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлэх ухаанд суралцаарай. Аав нь, ээж нь, хүүхэд нь байх хамаагүй. Бид бүгд л алдаж онох эрхтэй. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэдээж өнөөдөр миний эрх чөлөө таны эргэн тойрны хүмүүсийн эрхээр хязгаарлагддаг. Гэхдээ хувь хүний дотоод мөн чанар, хувийн орон зай, хүсэл мөрөөдлийг нь үгүйсгэх учиргүй юм шүү. Зүрх сэтгэлд нь үрчлээ сууж, нүднийх нь гал унтарчихна. Аливаа хүчирхийллийг өөгшүүлэх нь хүчирхийлэгчийг хүчирхэгжүүлж байдаг. Хохирогч хэн байх нь чухал биш хэн ч хохирогч болж болно.

Хайрлаж байна гээд худалдаж авсан бараа мэт өмчлөх учиргүй. Хайр бол хүндлэл. Хайр бол эрх чөлөө…

П.Нарандэлгэр

Хайртай учрахад саад хийдэг 5 зүйл

$
0
0

чөлөө1

Хайр дурлал гэдэг тийм ч хэцүү зүйл биш, гэхдээ өнгөрсөн цаг хугацаанаас хуримтлуулсан туршлага болон итгэл үнэмшил саад учруулдаг. Хэрэв таны харилцаа хүнд хэцүү санагдах болсон бол та магадгүй дараах 5 зүйлээс болж, шинэ хайртай учрах боломжоо үгүй хийж байж мэдэх юм:

1. Бусдад анзаарагдахаас айх

Таныг хэн нэгэн магтахад та ичдэг үү? Та хэн нэгнээс магтаал сонсох үедээ ярианы сэдвийг өөрчлөхийг хүсдэг үү? Ичиж зоволгүйгээр магтаалын үгийг сонсож чадна гэдэг зүрх сэтгэлээ нээх, шинэ хайр дурлалтай учрахад туслах хамгийн чухал алхам болдог. Хэрэв та магтаалын үгийг хүлээж авахгүй бол хайртай учрахад саад хийж байна гэсэн үг. Иймд магтаалын үгийг зөвөөр хүлээж авч, бага ч болов өөрөөрөө бахархах хэрэгтэй.

2. Нээлттэй байхаас айх

Хайрлаж дурлахын тулд, та бусдыг хайрлах хэрэгтэй. Тиймээс хайрлаж дурлахын тулд, нээлттэй байх нь чухал. Хэрэв та хорвоо ертөнцийг хүйтэн, онцгүй газар мэтээр харж байгаа бол бүх зүйл хэцүү байх болно, гэхдээ хайр сэтгэлд илүү нээлттэй байснаар, эерэг туршлагыг бий болгож чадах юм. Инээмсэглэлээс эхэл. Хүмүүст инээмсэглэж ханд. Энэ бяцхан эерэг хандлага таны амьдралд итгэл үнэмшил, бага ч болов баяр хөөр бэлэглэнэ.

3. Хангалттай сайн байж чадахгүйгээс айх

Хүн болгонд айдас бий, энэ бол амьдралын нэг хэсэг. Харин айдаст өөрийгөө эзэмдүүлэхийг хэзээ ч зөвшөөрч болохгүй. Та хангалттай сайн эсвэл ухаалаг байж чадахгүйгээс болж айх үед, таныг чиглэн ирж буй шинэ учралд саад хийх болно. Та дутагдлаа засаж, хайр дурлалд саад хийж буй хаалтыг авч хаях үед шинэ хайр дурлалтай учирна. Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? Тэгье, мэдээ үзэх Дадлага болгож, эхний ээлжинд өөрийгөө хангалттай сайн байж чадахгүй гэсэн бодлоо авч хаях хэрэгтэй. Сөрөг бодлуудаа авч хаяж, эерэг бодлуудаар толгойгоо дүүргэсэн үед л тэдгээр саад бэрхшээл арилна.

4. Сөрөг нөлөөтэй шүүмжлэх

Та бусдын үйл хөдлөл эсвэл гадаад төрхийг хармагцаа шүүмжлэх гээд байдаг хандлагатай юм биш биз? Хэрэв та бусдыг яаран дүгнэвэл, энэ нь таны хайр дурлалын харилцаанд мөн л саад учруулах болно. Сөрөг нөлөөтэй шүүмжлэл эргээд таныг бусад хүмүүс яаран дүгнэж, шүүмжлэхэд хүргэдэг гэдгийг санаарай. Шүүмжлэхийн оронд уучилж ханд. Өөртөө болон өрөөл бусдад өгөөмөр зан гаргаж бай. Энэ нь таныг муу муухай бүхнийг уучилж өршөө гэж байгаа юм биш, таныг ердөө зарим нэг нөхцөл байдлыг ойлгож хандахыг хичээж байгаарай гэсэн үг юм.

5. Өөрийгөө илэрхийлэх чадваргүй байх

Та өөрийнхөө юу хүсэж байгааг мэддэг үү? Та бас юу хүлээж, мөрөөдөж байгаагаа мэдэх үү? Өөрөө өөрийгөө таньж мэднэ гэдэг хайр сэтгэлд нээлттэй хандахад туслах хамгийн том хүчин зүйл юм. Амьдралаас юу хүсэж, мөрөөдөж байгаагаа эхлээд сайтар тодорхойл. Зүрх сэтгэлийнхээ юу хүсэж байгааг олж мэд. Дотор хүнтэйгээ ярилц. Бид бүгдэд хайр хэрэгтэй. Хайр сэтгэлд нээлттэй байх нь чухал…

Viewing all 65 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>